Н.Цэдэнбал “Катар 2022” ДАШТ-ий анхны гоолын эзнээр бичигдэв

М.Амаржаргал / Спорт

Монголын хөлбөмбөгийн шигшээ өнгөрөгч долоо хоногт “Катар 2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат эхэлсэн. Өөрийн талбайдаа Бруней Даруссаламыг 2:0-оор хожсон “Талын хөх чононууд” цувралыг 1:0-оор тэргүүлж эхэлсэн. Хоёр тоглолтын хариу тоглолт маргааш /2019.06.11/ Бруней талбайд болох билээ. Улаанбаатарт болсон эхний тоглолт "Талын хөх чононууд"-ын ялалтаар өндөрлөж, Монголын залууст бүрэн боломж байна гэдгийг харуулаад байгаа. Тоглолтын 11 дэх минутад багийн ахлагч, зүүн жигүүрийн хамгаалагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос гоол хийсэн нь “Катар 2022” ДАШТ-ий анхны гоолоор бүртгэгдсэн. Энэ тоглолт Азийн бүсийн эхний тоглолт байсан бөгөөд Монголын Н.Цэдэнбалын нэр түүхэнд бичигдэн үлдэж байна.

Энэ жил 31 настай Н.Цэдэнбал 23 дугаартай тоглож байгаа бөгөөд тоглолтын өмнө шигшээ багийн ахлагчаар сонгогджээ. Түүний хувьд өнгөрсөн онд Монголд болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд Гуамтай тоглоход шийдвэрлэх гоолыг оруулж, багаа цааш өрсөлдөхөд чухал үүргийг гүйцэтгэсэн. Н.Цэдэнбалын тоглолтын цаг дуусах мөчтэй зэрэгцэн оруулсан гоол Монголын шигшээ багийг дараагийн тойрогт тоглох эрхтэй болгож байсан юм. Түүний хувьд өнгөрөгч долоо хоногт мөн онцгой нэгэн амжилтыг үзүүлж, 2022 оны ДАШТ-ий анхны гоолын Ази тивийн төлөөлөл болон бичигдэж байна.

image


Сэтгэгдэл

Зочин [64.119.17.226] 2019-06-10 10:19:00

eruul sogtuu n medegedhgui yu bichtsen yum bee! Redaktor gj baidaggui yumuu

Зочин [192.82.66.47] 2019-06-12 02:39:10

yu n buruu bgan bol

mongol [66.181.164.214] 2019-06-10 10:16:02

mongol hunii hiimor delhiid hezeegh ono monhod terguund bdag mongoliig ene tord shurgalsan heden luivarchid muuhai haragduulj bdag toriin tusheed nertei hadan hulgaichdiig ter shuuhiinhentei ni bugdiig buudah heregtei UNTAJ BGAA BAR 1 ODOR SERNE SHUU HULGAICHUUDAA


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.