СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт ослын улмаас таван хүн амиа алдав

Б.БУРМАА / Хууль

Энэ долоо хоногт /2019.05.10-2019.05.14-ны өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1032 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 699 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгав. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 40 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүн амь нас хохирсон, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас таван хүний амь нас хохирсон хэргүүдэд шалгалтын ажиллагааг явуулж байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон 13 тохиолдлын, ес нь жолооч, дөрөв нь явган зорчигч хэлбэрээр оролцсон байна. Энэ долоо хоногт хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн 15 дуудлагын 10 нь 0-10-н насны хүүхэд, эцэг, эх асран хамгаалагчийн буруутай үйлдэл буюу хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэсний улмаас гурван хүүхэд, унадаг дугуйтай хоёр хүүхэд хөдөлгөөнд оролцож эрүүл мэндэд нь хохирол учирсан байна.

Явганаар хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн тав нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол долоо нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.06.11ний өдрийн 21:31 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сум” Нарстай” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 8 км/ асфалтан замд Тоёота приус маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн 59 настай, эрэгтэй, Ог мөргөж амь насыг хохироосон.
  • 2019.06.11ний 15:10 цагийн үед Дорнод аймгийн Чойбалсан сумын “Баян-Нуур” гэх газар /аймгийн төвөөс хойш 20 км-т/ шороон замд Lexus470 маркийн автомашины жолооч БНХАУын ӨМӨЗО-ны иргэн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн 52 настай, эрэгтэй П нас барсан.
  • 2019.06.13ны 08.00 цагийн орчим Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Оросын гарам” гэх газар /Сумын төвөөс урагш 5км-т/ шороон замд амины Hyundai Avante XD маркийн автомашин онхолдож, жолооч, 29 настай, эрэгтэй О нас барсан хэрэг
  • 2. 2019.06.13ны 04.10 цагийн орчим Төв аймгийн Цээл сумын Хүүлээ хан 5-р багийн нутаг “Шийтэр” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 4км-т/ шороон замд амины Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 23 настай, эрэгтэй Б нас барсан хэрэг гарчээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2019-06-20 09:56:19

МОНГОЛ УЛС 300 ГАРУЙ ЖИЛ ГАДНЫ ХАРХНУУДАД МЭРҮҮЛЛЭЭ. ОДОО МОНГОЛ ХҮН ЖОЛООГОО АТГААД ЦААШ ДАВХИМААР БАЙХ ЮМ.

aimaar [185.39.141.4] 2019-06-14 09:51:46

ene mongol hvn chin tatsan tamhinii akurka boljdee .... 30 jil mongoliig tonoson tonuulchid iin buruu . unuudriin mongold hereglej baigaa bvh mashin . on huuchin geh ... shoo vzeh bolovch . . bvh mashinuud bvgd hurdnii zamd zoriulagdsan tehnik vvd ... brejneviin beleglesen zil 130 mashin bish shvvdee . avaart orj boi mashin joloochiin yaagaad ch buruu bish . huu tsulmuj opshordon unuudur ordond tsetserhej suugaa lalaruudiin allga munuus mun

Зочин [202.131.227.178] 2019-06-14 08:33:49

өдөр бүр нэг хүн. манай 76 дэд сайдууд энэ тоонд ороосой

Зочин [59.153.113.145] 2019-06-14 06:01:01

5 хятад суулгасан монгол жолооч машинтайгаа онхолдож эргэж мэргээд л бөөн юм болсон, жолооч чад таван хужаа амьд гарсан, ихэнх нь зүв зүгээр


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.