Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд "Өнгөрсөн хугацаанд 15 засгийн газраас 300 сайд төрсөн. Нэг сайд жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын салбар 4 сайдын нүүр үзлээ. Ийм тогтворгүй байж, яаж бодлого боловсруулах юм бэ. Талцал дээд цэгтээ хүрлээ. Монгол Улсад 33 улс төрийн нам байна, сонгуулийн насны 2 сая хүний 500 нь улс төрийн харьяалалд байна. Өөрөөр хэлбэл дөрвөн хүн тутмын нэг нь намын харьяалалтай" гэлээ.
Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж байна.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлэгт анхдугаар Үндсэн хууль батлалцаж байсан болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс оролцож байна.
Тухайлбал, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн, их хамба Д.Чойжамц, иргэн Д.Ламжав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцаноров, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Хууль зүйн доктор, дэд профессор Ч.Өнөрбаяр, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Б.Лхагважав нар оролцож байгаа юм.
УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор үг хэлж дууслаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 57 буюу түүнээс дээш гишүүдийн ирцтэйгээр хэлэлцэх ёстой. 11.28 цагийн байдлаар УИХ-ын гишүүдийн 60 нь буюу 80 хувь нь ирцээ бүртгүүлээд байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хийж байна. Тэрбээр УИХ-ын Тамгын газар 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сард 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 330 шахам мянган иргэнээс нийтдээ 5 580 гаруй мянган нэгж санал хүлээн авч, бүртгэх, нэгтгэх, ангилах ажлыг зохион байгуулж, үр дүнгийн танилцуулгыг боловсруулан, нийтэд мэдээлж, УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулсан байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал одоо хүртэл иргэдээс ирсээр байгааг хэллээ.
Сэтгэгдэл
Зочин [49.0.218.42] 2019-06-14 17:18:31
Zovoo zov, tsag ued n tohiruulaad oorchilj heregtei. Ter ue bolon odoo oor shuu Dee. TV eer ih oilgomjtoi heleltsej blee, tsaash n heleltseel zasaad yvna gejiisen. Humuusee ihleed oilgochood shuumjilee, chadaltai humuusiig gargah heregtei,,,
зочин [139.5.217.253] 2019-06-14 09:57:39
33 нам шиг оронцогууд бгаа юм бол талбайд гарч жагсаж эсэргүүцэхгүй юу,монгол орон,монголын хуви заяагаар тоглох гэж бгааг мэдэж бна уу,одоогийн их хуралд бгаа сармагчингууд бидний эрх ашиг хуви заяаг шийдэж чадахгүй,чадваргүй сул дорой сармагчингууд мөн шүү дээ,их хурлын гишүүний болоод хуули тогтоох дээд байгууллагын нэр хүндийн шавар шавхайтайн холиж хутгасан новшнуудаар үндсэн хуулиа хөндүүлэх эрхийн монголын ард түмэн өгөөгүй шүү дээ,ганц намын 70 сармагчингууд хэлэлцэхгүй шүү дээ,бусад намуудын төлөөлөл байхгүй байхад монголын нийт ард түмэн зөвшөөрч бгаа юмуу,юу болж бгаа улс орон бэ,
Irgen [202.126.89.214] 2019-06-14 12:21:24
Zuvshuurch bnaa
эдийн засагч [182.160.32.48] 2019-06-14 08:22:15
ХЭЛЭЛЦЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
Зочин [64.119.19.188] 2019-06-14 06:47:55
Сөрөг хүчин ажил хийлгэхгүй янз бүрийн арга хэрэглээд л байна Өөрчлөлт оруулах ажлын хэсэг сайн ажилласан, туршлагатай, мэдлэг боловсролтой ард түмнээ илүүд боддог хүмүүс зөв ажиллаж байна. Аливаад өнгоц ханддаг, мэдлэг боловсрол муутай, сандал суудал хөөцөлддөг хүсүүсийн башир аргад автахгүй шүү Амжилт хүье
зочин [66.181.190.219] 2019-06-14 06:37:25
ингэж нууцаар баталж болохгүй шдээ ядаж дээр нь юу гээд биччихсэнийг хармаар байнаа эрхэм хүндэт жаран тэрбумжидүүчдээ
Irgen [202.126.89.214] 2019-06-14 09:46:52
Olood unshaach erguu mini.Haa saigui l bna
Зочин [202.9.43.25] 2019-06-14 06:18:17
ЭНЭ ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ТӨРИЙН ЭРГЭЛТ БОЛНО
Зочин [202.179.31.68] 2019-06-14 05:51:23
Сөрөг хүчингүй хэлэлцээд батлагдвал самуун үймээнд хүрнэ дээ. Нийгэм чинь тэсвэрийн дээдэд хүрээд бнааа
Буруу Цолмон [103.10.23.111] 2019-06-14 11:58:23
Хулгайч нарын засгалыг Монгол төрөөс зайлуулаагүй цагт Монгол мөнүү гэхээс өөдлөхгүй Монгол төрд гадаадын луйварчин нарын тэжээвэр алуурчин хулгайч нохой нар үүрэлсэн Монгол төр гаднийханы тоглоомын төр болсон
Зочин [182.160.32.134] 2019-06-14 05:18:47
Хэлэлцэхийг эсэргүүцэж байна