ЭЕШ маргааш эхэлнэ

Б.БУРМАА / Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш /2019.06.17/ Монгол Улсын түүхийн шалгалтаар эхэлнэ. Энэ жил улсын хэмжээнд хамгийн бага буюу ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгсч байгаа юм. Тиймээс ч мэргэжилтнүүд шалгалтын байруудыг цөөлж, төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ хэлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Маргааш ЭЕШ өглөө 09.00 цагаас Монгол Улсын түүхийн шалгалтаар эхлэх бол өдөр 13.00 цагаас физикийн хичээлийн шалгалт үргэлжлэн авна. Харин энэ сарын 18-нд хими, газар зүй, англи хэл авах бол энэ сарын 19-нд биологи, математикийн хичээлийн шалгалтыг зохион байгуулах юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын сүүлчийн өдөр энэ сарын 20-нд монгол хэл, орос хэл, нийгмийн тухай мэдлэгийн шалгалтыг шалгуулагчид өгнө.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулжээ.

Мөн шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Шалгалтад ашиглах харандаа, баллуурыг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгөх юм байна.

Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ. Үүнд:

-Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

-Суудлын хуваарь / www.eec.mnцахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

-Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна. Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2019 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна/


Сэтгэгдэл

eckpnsvbje [185.220.100.252] 2020-05-01 12:41:07

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

ocprlrbxoo [185.220.100.252] 2020-05-01 12:41:03

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

zochin [185.39.141.4] 2019-06-16 13:48:28

uvuljin ajil hayaj ... bas tsogzolmaa lalar emgenii shiidvereer 3 sar amarsan yamar yum sursan gej shalgah gej baigaa yum boloo ???????? 65 lalaaaa

зочин [139.5.217.253] 2019-06-16 12:41:43

Хувийн их дээд сургуули нэртэй мөнгө хүүлэгч ард түмнийг ядуурал руу оруулсан энэ механизмаа бүгдын татан буулгаж зөвхөн улсын их дээд сургуулийг хуулийн дагуу ажиллуулаж оюутан залуусыг мэдлэг боловсролын дээшилүүлж үр дүнтэй мэргэжилтэн бэлтгэж үзээчээ,боловсролын сайд ни арай гайгүй хүн томилогдох шиг боллоо,энэ олон хэрэггүй хувийн сургуулиар юу хийхэв,элсэгчдын тоо цөөрсөн,цөөн тооны чадварлаг мэргэжилтэй боловсролтой залуусыг бэлтгэж авч,төсөв мөнгөө хэмнэж үзээчээ,хэтэрхий их зардал 29 жил урсгаж үр дүнгүй боловсрол,мэргэжил олигтой залуусыг бэлтгэж чадсангүй,


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.