ЗХЖШ хариу тайлбар гаргалаа

Д.Тулга / Хууль

Зарим хэвлэлд “ЗХЖШ-ын нягтлан 313 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ” гэсэн мэдээ нийтлэгджээ. Эл мэдээлэлтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас тайлбар гаргалаа. Эл тайлбарыг хүргэж байна.

ХАРИУ ТАЙЛБАР

Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “ЗХЖШ-ын нягтлан 313 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ” гэх гарчиг бүхий нийтлэлтэй холбогдуулан ЗХЖШ дараах албан ёсны хариу тайлбарыг гаргаж байна.

Тус нийтлэлд дурдсан нягтлан Б нь Зэвсэгт хүчний Жанжин штабт огт ажиллаж байгаагүй бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 22-ноос 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Зэвсэгт хүчний 065, 150 дугаар ангиудын санхүүгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэрээр дээрх Зэвсэгт хүчний ангиудын санхүүгийн нягтлангаар ажиллаж байхдаа гадаад улс руу суралцахаар явсан, өөр анги байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангиудад ажиллаагүй нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж 373,582,668.00 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан.

Түүний энэхүү төсвийн хөрөнгө завшсан хууль бус үйлдлийг Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн санхүүгийн дотоод аудитын албан тушаалтнууд шалгаж, илрүүлсэн бөгөөд тус хөрөнгө завшсан үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, улмаар харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/1486 дугаар тогтоолоор Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлж, түүний учруулсан хохирлын хэмжээг 310,725,167.00 төгрөгөөр тогтоож, Т.Б-д Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасны дагуу 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэсэн.

Зэвсэгт хүчний Жанжин штаб нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн хэмээн үзэж Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан хэдий ч 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн адил хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийг буруу хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу ял хойшлуулж, шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан.

Ийнхүү Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасны үр дүнд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг “Хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр шилжүүлсэн. Энэ нь Т.Б-д хорих ял оногдуулсан нь буруу байна гэсэн шийдвэр биш бөгөөд зөвхөн ял хойшлуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн хэмээн шийдвэрлэсэн болно. Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

ЗХЖШ-ын зүгээс төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, завшсан үйлдлийг дотоод аудитын хяналт, шалгалтаар илрүүлж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх, цаашид ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байх үүднээс шат шатанд анхаарч, санхүүгийн төдийгүй эд хөрөнгө хариуцаж буй албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.

Зэвсэгт хүчний Жанжин штаб

2019.06.19


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.31] 2019-06-24 05:34:44

Батсайхан бол хууль бусаар херенгежсен хvний нэг шvv.Цэргийн ангид нэг ч ажиллаж vзээгvй байж,яаж хурандаа болдог байнаа.Ийм хvmvvсийг зайлуулмаар байна шvv.Caйд аа.

Зочин [66.181.161.31] 2019-06-24 05:20:26

Наад Батсайхан гэдэг юм чинь залуу байхаасаа офицер албан хаагчдын хувьцааны менгийг алга болгосон,батлан хамгаалах яаманд байхдаа цефиндээ авлигын менгетэй баригдаж байсан.Яагаад ийм бvтэлгvй менге тегрегтэй зууралдсан юмнуудыг зайлуулахгvй байдгийм бэ.Армийн нэр терийг унагаж байна.

Зочин [66.181.161.69] 2019-06-20 05:58:11

370 say idsen bhad yahaaraa 310 sayiig toluuldiin 60 sayiig ni zawshij bgaamuu amar yum bna doo

Зочин [64.119.26.104] 2019-06-20 04:59:40

Санхүүгийн Ганбат,Амаржаргал та хоёр энгийн чадвартай нягтлангуудыг халж, офицер орон тоо гарган хамаатнуудаа офицер ахлагч болгосны чинь гай нь энэ

Зочин [64.119.26.104] 2019-06-20 04:56:03

Бямбажав гэж нэг хувийн ашиг сонирхол нь давамгайлсан хулгайчийн хийсэн ажил нь. Бямбажавын санхүүгийн дарга Ганбат, Амаржаргал нарын томилж офицер болгосон хүмүүсийн гай нь гарч байгаа нь энэ. Одоо Зэвсэгт хүчний ангиудын санхүү, нягтлан бодогёч нар энэ гурван хүгий хамаатан, найз нөхдийн хүмүүс шүү дээ. Алдрын санхүүгийн бүдүүн хүүхэн Амаржаргалын дүү нь гээд л бодчих

Зочин [202.126.89.57] 2019-06-20 02:40:28

Ganbat dargaa tanai ene tender hariutssan Batsaihan gej hun chin dalduur tanidag ulsuudaar maani damjuulan avilgal neheed baih um udaa daraa

Зочин [202.126.89.245] 2019-06-24 03:25:29

Шуналтай гар даа

ЗХЖШ [103.57.95.225] 2019-06-19 14:18:31

ЗХЖШ ГЭЖ БУЗАР ЛУТ ЦЭВЭРХЭН ГАЗАР ЮМ БИЗ ДЭЭ

Зочин [66.181.176.176] 2019-06-19 10:27:22

30мянган төгрөг хулгайлж 4 жил сууснаас 300сая төгрөг хулгайлаад 3 суугаад гарах нь ашигтай

Зочин [103.10.23.111] 2019-06-20 04:53:53

ЗАА ДАА БЯРЦОГТ БАЯР НАРЫН ТЭРГҮҮЛДЭГ ЛУЙВАРЧИН НАРЫН ЛУЙВАР ХАХУУЛИЙН ДЭРГЭД ЭНЭ БОЛ ЮУЧ БИШ ДЭЭ

Зочин [202.126.88.146] 2019-06-19 10:07:29

Жил болгон л жанжин штабын санхүүгийн аудит анги болгонд ордог ш дээ.Түүний хаагуур яваад өнгөрсөн байдаг байна.Ямар ч санхүүгийн ажилтан өөрөө дур мэдэн цалин бодох гэсэн ойлголт байхгүй дээ.Түүнийг батлан гарын үсэг зурсан ангийн захирагч мэдэхгүй байна гэж байхгүй дээ

Зочин [203.91.115.41] 2019-06-19 09:02:42

Заа төсвийн НяБо нар ихэнх ингэж иддэг, ингэх ч ёстой юм шиг аашилдаг. Зарим дарга нар хамтардаг

Зочин [202.9.43.19] 2019-06-19 08:31:37

ганбатын 2-хүүхэдийг ангийд томилож тушаал гарагсан хүн бол сахал бямбажав гэж сонсож байсан сүүлд н өөрөөн буруутан болж матаасаан буцааж нүдний булай болсон юм билээ,баянзүрх дүүргийн проkорт хэргийг хаасан байдаг гэж хуулч хүнээс сонсож байлаа

Z [202.9.42.56] 2019-06-22 12:23:00

Sahal bymbjab pizdaan nutgiin shinjgvi ats bas zaluuhan abgai absan oboo ubgun duu.

Хуулийг хойшлуулж хэрэглэж болно [202.126.89.245] 2019-06-19 08:16:54

Дандаа шүүхийг шүүх юм аа. Нээх их хууль мэддэг хүмүүс гэтэл ЭРҮҮ, ИРГЭН, ҮНДСЭН хууль дээр чинь хүний эрх зүйн үндсийг дордуулж болохгүй гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэг хэзээ үйлдэгдэж эхэлсэнээс эхлээд хэрэг шийдвэрлэгдэх хүртэлх бүх эрүүгийн хуулийн сэжигтэн яллагдагчийн эрх зүйн үндсийг дордуулаагүй зүйлчлэлээр яллах болно

Зочин [103.10.23.111] 2019-06-20 04:55:54

ШҮҮХ БОЛ БАХС ДОЛООЧ ЗОЛИВОН ГӨЛӨГҮҮД ҮҮРЭЛСЭН ҮҮР

Иргэн [103.229.122.207] 2019-06-19 08:13:16

Жил бүрийн аудитын шалгалт хаагуур явсан юм бол? Төгссөн сургууль нь дипломоо хурааж аваад, дахин санхүүгийн чиглэлээр ажиллахыг нь бүрмөсөн хоригломоор юм даа

Зочин [103.11.193.202] 2019-06-19 08:03:52

mongoliin huuli hergjilt sul bolhoor iim l bgaa ym

Зочин [202.9.42.206] 2019-06-19 07:12:34

Ангийн захирагчын гарын үсэггүй нэг ч мөнгө гардаггүй ш дээ.

Зочин [202.21.108.224] 2019-06-19 06:39:05

Одоогийн дарга А.Ганбат нь 2 хүүхдээ мөн хоосон орон тоо бий болгож цалинжуулж байгаад баригдаж шорондоо тулж байсан.Сахал Бямбажав Ганбатыг ажлаа өгөх шорон 2-ын аль нэгийг сонго гэхэд ажлаа өгөөд явсан даа.Одоо эргээд ЖШ-ын дарга болчихсон явдаг.Манай улсын томилгоо ийм л байна.Санхүү ч нар нь А.Ганбатаас туршлагыг сайн хуулан авсан юм байна.Женко саын хулгайч юм чинь хажуудаа бас л хулгайчийг татаж авч дээ.

Зочин [202.9.43.19] 2019-06-19 08:35:54

сахал 345 ангид хий цалийн авч байгаад 3-р сард тушаал гаргуулж болсон шүү,манай ангийн хүмүүс бүгд мэдээд байдаг юм шалгуулах уу цааш н хэлхүү аан

Лхагва [202.131.239.190] 2019-06-19 06:00:15

Одоогийн ЗХЖШ-ын даргынхаа 10-аад жилийн өмнө хэрэглэж мөнгө завьшиж байсан аргыг хэрэглэжээ хөөрхий .

Зочин [202.9.43.19] 2019-06-19 08:39:30

лхагва чи нэг бол арихчин эсвэл хуул зөрчин томилогдсон хулгайч 2 нэг мөн байна санхүүгийн ганбат амаржаргал 2 ийн нэг биш үү,


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.