Хот хоорондын автобус хаана явааг онлайнаар хянадаг болжээ
Орон нутаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Харин Улаанбаатар - Дархан чиглэлийн замын ажил эхэлсэнтэй холбогдуулан Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд зорчих хот хоорондын зорчигч тээврийн автобусыг Төв аймгийн Лүн сумаар тойруулан хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан дээрх чиглэлийн автобуснууд батлагдсан цагийн хуваариас хоцорч ирэх тул зорчигчдыг угтан авч буй эрхэм та цагийн хуваарийн мэдээллийг 19001234 утаснаас тодруулан асуух, мөнwww.transdep.mn вэб хуудаснаас автобусны байршил мэдээллийг авах боломжтой юм.
Орон нутагт Зам засварын ажил эхэлчихсэн, бороо хур элбэгтэй байна. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн ойрын өдрүүдэд эрхэм та хайртай дотны хэн нэгнээ хот хоорондын автобусанд суулгаж явуулчихаад хаана яваа болоо хэмээн санаа зовж байна уу.Тэгвэл ийш тийшээ утасдах шаардлагагүй, онлайн хэлбэрээр тухайн автобусны мэдээллийг хүлээн авах боломжтой боллоо.Улс, хот хоорондын чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн байршил, мэдээллийг www.transdep.mn вэб хуудасны онлайн цэс болон баруун талд байрлах улс_хот_хоорондын_тээврийн_хэрэгслийн_байршил гэсэн цонхноос хараарай. Тухайн чиглэлийн зорчих тасалбарын үнэ болон уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож буй байршил, нутаг дэвсгэрийн цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг мөн танд хүргэнэ.
Сэтгэгдэл
сайжруулмаар юм байна... [66.181.178.86] 2023-04-20 12:34:29
Автобусны байрлал заасан болов ч зурган дээрээ хөдөлгөөнт байгаа эсэх нь мэдэгдэхгүй юм байна. Автобусны дугаар, Зам дээр яваа хурд, Байрлалын координат, Замын дагуух хот тосгоныг дайран өнгөрөх хугацаа гээд бүх юм тодорхой гаргаж болдог болчихсон хорвоо шүү дээ...
Зочин [202.179.31.111] 2019-06-20 05:01:30
Холын замд бүс зүүлгэж сурмаар байна !
Зочин [202.179.31.111] 2019-06-20 05:00:36
Жоохон сайжруулах юм их байна. Засаж сайжруулаарай. Эхний нүүр нь эвгүй хүснэгтийн хүрээ гарч байна. Хайгаад харахаар автобусны байрлал гэсэн хэр нь тэр- тэр чиглэлийн зам гэсэн мэдээлэл гараад байна. уг нь байрлал гэдэг нэг шулуун биш нэг цэг юм. Шууд тэнд байна гэж гаргах ёстой. Замын мэдээлэл нь тусдаа жишээ нь графиж дээр очиж байршуулахаар гарч ирдгээр хийж болох байх. Сэтгэл дундуур болохоор цааш харсангүй. Харсан хүмүүс нь шүүмжлээд тэрний дагуу сайжруулна биз. Энэ мэдээлэл цас шуургатай үед их хэрэг болно.
ссс [66.181.166.154] 2019-06-20 04:35:08
хянах нь болж байна тамхи татаад архи уугаад байдаг хүмүүсийг шууд буулгаж , торгодог болмоор байна. месаж аваад замд нь шалгадаг болмоор байна. жолооч болон зорчигчийн өөдөөс хэрэлдээд биеэ зөв авч явдаггүй нөхдийг арга хэмжээ авдаг болмоор байна.
Зочин [66.181.161.200] 2023-04-12 09:31:14
Зам дагуух сум суурин газрын цагдаад өгөх гэхээр хүлээж авдаггүй. Буулгаж орхино гэхээр тэр хүн ямар 1 эрсдэлд орвол жолооч буруутоаг. Тийм болохоор анхнаас нь суулгахгүй байх ёстой.