Олонд хайрлагдсан бүсгүйчүүд буюу од мэт гэрэлтэх Ижий

Д.Тулга / Боловсрол

Хүн бүхэнд хүсэл тэмүүлэл гэж байдаг даа. Би сэтгүүлч хүний хувьд Монголын урлагт хэзээ ч баларшгүй зам мөрөө үлдээж, хэдэн зуунаар дүрээ мөнхөлсөн аугаа жүжигчидтэй амьд байхад нь уулзаж ярилцахсан гэж үргэлж бодож, тэмүүлдэг. Харамсалтай нь тэр бүр санаснаар болдоггүй. Тиймээс бурхны оронд одсон зарим нэгнийх нь тухай дурсамж ч атугай бичихийг хичээдэг билээ. Цаг хугацаа улиран өнгөрөхөд хүслийн минь нэгээхэн хэсэг болох алтан үеийнхэн маань бурхны оронд нэг л өдөр явчих юм. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай бол дурсахгүй, бичихгүй өнгөрч хэрхэвч болохгүй хүмүүсийн нэгэн билээ.

Т.Цэвээнжав гуайг танихгүй, мэдэхгүй хүн бараг үгүй биз. Яагаав нөгөө “Сэрэлт” киноны Бумаагийн дүрийг бүтээсэн хосгүй авьяастан шүү дээ. Түүний тоглосон киног үзэхээр хэзээний танил, дотно эгч минь байсан мэт сэтгэгдэл төрж, байгалиас заяасан авьяас гэгч юугаар ч хэмжиж боломгүй зүйл гэдгийг улам бүр мэдэрдэг юм. Шинэ жилийн баяр дөхөхөөр “Энэ хүүхнүүд үү”, “Аман хуур”, “Сэрэлт”, “Морьтой ч болоосой”, “Хүргэн хүү” гээд л Монголын кино урлагийн сор болсон бүтээлүүд цэнхэр дэлгэцээр гардаг. Цаасан цасан ширхэг, өнгө өнгийн цаас, хөвөнгөөр чимсэн танхимд хөнгөн хөгжмийн аянд танцалж байгаа “Энэ хүүхнүүд үү” кинонд бусдаас онцгой.

“Байна уу хороо, хороо” хэмээн утас цохин сандрах Жамц даргын эхнэр юутай гайхалтай дүр вэ.

“Битгий худал хэл. Манай Жамц чинь дөрөвдүгээр сарын 12-нд төрсөн. Та хоёр чинь Дуламсүрэн, Дулмаа хоёрыг нийлүүлэх арга бодъё гээд байсан биз дээ. Аан, би мунгинаж байна. Нээрээ, Жамцын төрсөн өдөр гэж хэлээрэй гэсэн шүү дээ” гээд амаа барин зогсох эмэгтэй нэгдэлдээ сайн малын эмчтэй болохын тулд хөлийг нь чөдөрлөх гэсэн Жамц дарга, Дорж хоёрын нууц төлөвлөгөөг илчилж орхидогсон.

Хадам аав, ээжийнхээ хатуу үгэнд гомдон сумын төв бараадах шийдвэр гаргасан хүүдээ “Бид хэдэн үеэрээ л айлын адуу мал маллаж, амь зууж явлаа. Харин чи бид хоёрын үед л башийж байна. Сумын төв орох хэрэг байна уу, миний хүү. Жамц аавынхаа үгэнд ор л доо” гээд бэрдээ “Залуусын явдлыг ээж нь яаж мэдэх билээ. Хоёр хүүхэд минь бие биенээ гэж л яваарай” гээд нулимс дуслуулан зогсох Санжид эмгэний дүр одоо ч нүдэнд харагдах шиг. Ус, агаар сайтай хөдөө тал нутагт насаараа мал малласан Санжид эмээ цайны сүүгүй, маллах малгүй болж сумын төвд гэрийнхээ хаяаг түшээд сууж байгаа “Хүргэн хүү” киноны хэсгийг санаж байгаа байх. Т.Цэвээнжав гуайгаас өөр хэн ч энэ дүрийг ийм сайн бүтээж чадахгүй гэдгийг жүжигчид, судлаачид ам бардам хэлдэг. Хойгуур, урдуур нь гүйлдэх хонь хурганых нь оронд шаахайт, мотоцикль, трактор холхих сумын төв ямар хэцүү байгааг нэг ч үг хэлэлгүй нүүрний хувирал, харц, өмссөн хувцас, үйл хөдлөлөөрөө гайхалтай тод илэрхийлж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Т.Цэвээнжав гуай нас дээр гарсан хойноо 1951 онд Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагма авгайн дүрд тогложээ. Залуу насаа завхай амьдралаар өнгөрөөсөн авгай ганц охин Алимаагаа баян пүүсийн өвгөн луухаанд худалдаж, өөртөө ашиг олох гэж эрээ цээрээ алдан байгааг чадварлаг харуулж, үзэгчдээс өндөр үнэлэлт авч байжээ.

Түүнчлэн 1960 онд Ж.Цэрэнгийн “Будамшуу” хошин жүжгийн Пиглайд тоглож, баяжиж нэр алдар олохын төлөө юу ч хийхээс буцахгүй тэнэг, харгис харамч авгайн дүрийг бүтээжээ. Пиглайн дүр театрын тайзан дээр бүтээсэн шог элэглэлийн шилдэг дүр болж театрын түүхэнд мөнхрөн үлдсэн аж. Пиглайн арчаагүй, бүдүүлэг болхи байдлыг хошин шогоор дүрслэн үгийн болоод биеийн үйлдлээр зөв баяжуулж чадсан нь уг дүрийг төгс гаргахад нөлөөлсөн аж.

Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар малчин Түдэвийн ууган охин болон төрсөн тэрбээр 1939 онд 23 насандаа Улаанбаатар хотод ирж, гар үйлдвэрийн артельд оёдолчин болсон аж. Байгалиас заяасан авьяас гэдэг хэзээд оргилж байдаг хойно сайн дурын уран сайхны дугуйланд дуулж бүжиглэн, хааяа жижиг үзэгдэлд тоглодог байв. Түүний хүсэл тэмүүлэл, авьяас нь хөтөлсөөр 1943 онд Урлагийн сургуульд элсэн орж, нэг жил суралцжээ. Ардын жүжигчин А.Очирбат гуай “Авьяас гэдэг төрдөг юм. Хэнд ч хэзээ ч зааж өгч, авч өгч болдоггүй зүйл бол ганцхан авьяас байдаг. Сургууль, багш нар зөвхөн нээж л өгдөг. Харин цаашаа ямар замаар явах вэ гэдгийг цэвэр төрмөл авьяас л харуулна” гэж хэлсэн байдаг. Т.Цэвээнжав гуай ганцхан жил заалгасан эрдмээ унаган авьяасаараа хөгжүүлж, 1944 оноос Улсын төв театрт тавдугаар зэргийн жүжигчин болж ажилласнаар Монголын урлагт дахин давтагдахгүй гайхамшигт дүрүүдээ мөнхлөх зам нь нээгджээ.

Театр судлаач С.Дашдондог гуай дурсамждаа “Цэвээнжав өөрийн тоглох дүрийн мөн чанарыг ухаанаараа зөв олж чаддаг, хэтрүүлэг чимэглэлийг эгзгийг нь олж, жүжиглэлтээрээ авцалдуулж чаддаг, уран сэтгэмж, дүрийн баяжуулалт сайтай, манай шогч инээдмийн жүжигчдийн нэг юм. Ер нь Цэвээнжав инээдмийн дүрийг бүтээх уран чадварын хувьд гадаадын нэрт жүжигчидтэй мөр зэрэгцэх авьяастан. Түүний бүтээсэн эсрэг, эерэг аль ч дүрүүд нь үзэгч олонд хайрлагдсан, жирийн шогч наргиантай, нүдэнд дулаахан авгайчуулын дүр байдаг” хэмээн бичиж үлдээжээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав “Жүжигчин хүн олон дүр бүтээснээрээ бус, харин аль нэг дүрийг төгс төгөлдөр бүтээж байж амжилтад хүрнэ. Жүжигчин хүн нэг дүрийг давтагдашгүйгээр бүтээх ёстой. Энэ их чухал шүү. Буниагийн дүрд тоглосны дараа дахин өөр ээжийн дүрд тоглоход Буниа харагдахгүй байх ёстой” хэмээн 1963 онд кино драмын ангийн оюутнуудад зөвлөсөн тэмдэглэл одоо хэр нь театрын архивт хадгадлаастай байдаг аж.

Монголын урлагийн алтан үеийнхний үед бүтээсэн гурван ээжийн дүр өөрийг нь хэн болохыг гэрчилнэ.

Түүний 1959 онд бүтээсэн “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж Хандын дүрийг санах тусам инээд хөөр, баяр бахдалаар сэтгэл дүүрдэг юм. “Энэ муу нялх амьтанд л юм үлдээх гэж байгаад эгч нь хөглөчихлөө, дарга аа. Одоо шууд нэгдэлдээ өгчихье” гээд шанагаа барин сандарч гүйх Ханд авгай холбоотой хоёр шараа ууланд нуусан буруугаа тэр дороо хүлээчихнэ.

“Өнөөдөр хэний үхрийн ээлж юм бол. Аягүй бол өнөөх нь айл амьтан хэсэж, аяга тагш юм ууж байгаа даа” гэх агшинд хүү нь сарлагаа унаад ирэхэд “Ээ, заяа чинь, ээ заяа чинь” гэсээр угтдаг. Энэ хэсгийг өөрөө нэмж тоглосон нь уг киног улам ч хөгжилтэй, сонтрхолтой болгосон гэдэг.

“Энэ хүүхнүүд үү” киног 1963 онд бүтээж. Энэ киноны Жамцын эхнэрийн дүр дөрвөн жилийн өмнө бүтээсэн Ханд эмээгийн дүрээс тэс өөр.

1970 онд бүтээсэн “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж Санжидын дүр дахин давтагдашгүй дүрийн нэг болж чадсан билээ. Дээрх гурван кинонд гурвууланд нь ээжийн дүр бүтээж буй боловч өөрийн гэсэн ажил амьдралтай, зан төрхтэй, тэс өөр гурван ээжийг харуулж чаджээ.

Өнөөдөр хоёр ч сувгаар “Энэ хүүхнүүд үү”, “Сэрэлт” кино гарна. Өнөөх л танил, дотно Долгор, Бумаа бидэнд сэтгэлийн баяр баясал бэлэглэж, амьдралын их харгуйд хөтөлнө. Үзэх тоолонд ухаарал, үнэмшил, хайрлаж, аугаа авьяасныхаа сүлдэнд бишрүүлсэн Цэвээнжав гуайн дүрүүд монголын театр, кино урлагт од мэт гэрэлтсээр байх болно. Олонд таалагдсан хүүхнүүд буюу од мэт авьяастан Ижийн тухай өгүүлэхэд ийм буюу.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:56:58

n67hQI http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:35:27

eO3zZU http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [66.181.179.66] 2019-06-25 15:07:13

хүн заяатай эрэлхэг, эрэмгий бүсгүйчүүд, ээжүүд байлаа даа. Тэн их хөдөлмөрч цэвэрч эмэгтэйчүүд басан юм

Зочин [66.181.179.66] 2019-06-25 15:05:17

30-д жилийн өмнөөс Монгол эмэгтэй чүүд хүнтэй мэндлэдэг, чанга дуутай ,ярилцдаг, хөөрөлцдөг нүний нүүрлуу хараад ярьдаг ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ ЧҮҮД БАЙЛАА. Гэтэл одоогийхон...................... хэцүү хэцүү

Хөдөлмөрийн баатар [103.212.119.246] 2019-06-25 05:17:44

Хосгүй авьяастай, олон кино, жүжигт тоглож, Монголын ард түмний ойн санамжинд хамгийн шилдэг эмэгтэй жүжигчнээр мөнхөрсөн Цэвээнжав гуай бол Цогзолмаа гуай шиг өнөөг хүртэл бараг 100 нас насалсан бол жинхэнэ Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар цол авах байсан. Цогцолмаа гуай "Цогт тайж", "Монгол аялгуу" зэрэг 2-3 кинонд л тоглож , дунд зэргийн дуучин байсан . Цогцолмаа гуайн нөхөр Намсрай гуай агсан МАХН-ын том зүтгэлтэн, "Үнэн " сонины эрхлэгч байсан зэрэг нь Цэвээнжав гуайгаас илүү их шагнал, цол хүртсэн нь нөлөөлсөн гэсэн.

zochin [43.228.131.45] 2019-06-25 02:25:39

gaihaltai

зочин [203.91.117.8] 2019-06-24 03:32:00

араггүй мундаг бүсгүйчүүд МОНГОЛД маань зөндөө байсан юмшүү одоогийн як уудаа

zochin [103.212.118.171] 2019-06-23 03:57:25

Minii hairt eejiin maan' yzeh durtai "Serelt",minih - "Ene hyyhnyyd yy",er n' l 2-land n' bi yneheeriin durtai,"Hyrgen hyy" ch mun sor kino-doo! Tseveenjav guai bol bidnii,ARDiin jyjigchin! Turulhiin av'yastai tursun Tseveenjav guai bidendee SETGELEEREE dyryydee byteesneer munhursun.

Зочин [202.126.89.150] 2019-06-23 03:27:10

Мундаг чанга хоолойтой хүн бсан гэдэг тайзаан дээр тоглоход хамгийн арийн эгнээний хүн хүртэл тод сонсдог бсан гэдэг.аман хуурд бадамгарав гуай тоглосон бас сайн жүжигчин шүү.

зочин [103.194.176.117] 2019-06-23 02:54:31

Орчин цагын кино урлаг бол юу биш болсон хуучны киноог гүйцэхгүй мэдээж

Зочин [66.181.177.194] 2019-06-22 16:52:54

Одоогийнхоор бол жинхэнэ супер од, гайхалтай үнэн жүжиглэлтэй, төрмөл авьяастай гайхалтай!!!

Зочин [150.129.143.163] 2019-06-22 15:45:49

Mundag jujigchid estoi anduurmaar adilxan toglodog.Baxarxaj bna

Mko [172.58.229.158] 2019-06-22 15:45:38

Gaihamshigtai.

2 aguu jujigchin [108.218.234.108] 2019-06-22 11:20:06

Ene 2 aguu jujigchin iher met adilhan. Alin deer togloson ni ali ni bilee?

Зочин [202.126.89.150] 2019-06-23 03:22:47

Аман хуурд бадамгарав гуай тоголдог

Зочин [64.119.21.111] 2019-06-22 10:10:26

Одоо үеийн жүжигчид кинонд тоглох ямар ч авьяасгүй ур чадваргүй

Зочин [64.119.20.2] 2019-06-22 09:30:58

Сэтгүүлч энэ сэдвийг сонгосон нь зөв боловч алдаа байх шиг байна. Аман хуур кинонд Бадамгарав гуай тоглосон байх

зочин [64.119.20.2] 2019-06-22 09:29:19

Одооны киноны эмэгтэй жүжигчид чанга хашгирсан, орилсон, дүр бүтээх мэдрэмж, дүрийн судалгаа хийдэггүй хиймэл, хэтрүүлэлттэй жүжиглээд байгаа юм шиг санагддаг. Би Сэрэлт киног маш олон удаа үзсэн боловч хэзээ ч уйддаггүй, сайхан санагддаг. Цагааны Цэгмид гуай, Цэвээнжав гуай нарын дүр бүтээлт үнэхээр гайхалтай байдаг.

Хүн [150.129.140.31] 2019-06-22 08:46:34

Агуу агуу мега од. Өөр хэлэх ч юм алга

zochin [185.39.141.6] 2019-06-22 07:57:20

mongoliin ard tvmnii hurungiig niigemchleh .sozializmiin vil heregt 100 % tarhi ni ergesen hvn gej haragddag ... dvreesee hazaisan bol...... do yaamnii jamyan .. unuudriin erunhiilugchiig gvtgen doromjilson setgvvlch geh jamyan aluurchind buuduulah baisan biz .. jamyan zaluudaa do yamand haruuliin ajil hiideg llon lamnariig zambiin ovoond avaachij horooson hedeg

Зочин [103.10.22.11] 2019-06-22 07:33:51

Буруу зөрүү бичсэн ч та нөхдийн дурсамжанд үлдсэн зүйлийг сэргээсэн нь баярлууштай Гэсэн хэдийч энэ хүмүүсийн шүүмжийг хүлээж аваад хойшид бичих зүйлдээ анхаараарай 35 настай хүнийг нас дээр гарсан хойноо гэж бичих чинь энэ хүнийг магтах бус доромжилж байгаа мэт

Зочин [103.10.22.85] 2019-06-22 07:22:18

Хажууд нь байгаа тоорцогтой нь жүжигчин Довчин..нөхөр нь дуурийн театёрын дуучин Цэрэнжав гэж ардын дууг маш уран дуулдаг хүн байсан.Харин тэр эрэгтэй нь кино үылдвэрийн гэрлийн мастер Гомбодорж гэдэг хүн. .цэ

Доок [103.57.93.131] 2019-06-22 05:42:03

Жамц дарга чинь 4 сарын 12 нд биш. 7 сарын дундуур л тѳрсѳн дѳѳ.

Зочин [122.201.22.118] 2019-06-22 03:55:31

Neeree l hun buriin medej bgaa zuid uchuuhen ch aldaa gargaj bichij bolohgui shuu. Humuus olood l harchihna.

Зочин [202.126.88.227] 2019-06-22 03:08:00

НААД СЭТГҮҮЛЧИД ГЭЖ АЛИВАА ЗҮЙЛИИЙГ БИЧИХДЭЭ СУДАЛГАА, ХИЙГЭЭД ДАРАА НЬ ХЯНАДАГ БАЙМААР ЮМ УГ НЬ. ЕР НЬ СҮҮЛИЙН ҮЕИЙН СЭТГҮҮЛЧ ГЭЖ ХАМГИЙН ХИЧЭЭЛ ХИЙДЭГГҮЙ, МУУ СУРЛАГАТАЙ БААГИЙНУУД Л БОЛДОГ БОЛСОН ЮМ БИЛЭЭ. ТӨГССӨН СУРГУУЛЬ НЬ ГЭЖ ХӨГИЙН ЮМ БАЙДАГ БАЙХАА НОВШНУУДАА АЯТАЙХАН БИЧЭЭЧ СЭТГҮҮЛЧ МАЛНУУДАА

Зочин [202.126.89.150] 2019-06-23 03:23:40

Яг үнэн

Зочин [66.181.188.229] 2019-06-22 03:01:40

Deer ueiin kinonuud sonin bdagshu. Ter ued ni ochij uzcheed irmeer boldog bol. Odooniii huuhduud bol oilgohchgui, ogt sonin sanagdahgui, uyee unguruusun ug helleg, uzel surtaltai kinog toohchgui bolson bn

Зочин [64.119.21.111] 2019-06-22 02:49:54

Одоо үеийн монгол кинонууд ямар ч утгагүй уйтгартай кинонууд.

Зочин [202.131.227.178] 2019-06-25 07:16:09

эрлийз чи заяагүй хог.

Зочин [66.181.176.127] 2019-06-22 02:43:43

Жинхэнэ характерны жүжирчин дээ.

Зочин [66.181.188.243] 2019-06-22 02:32:06

Аман хуур гэнэ үү

Зочин [37.169.143.138] 2019-06-22 09:20:49

Анлуурсан байна. Аман хуурт Бадамгарав гуай тоглосон.

Зочин [59.153.114.176] 2019-06-22 01:46:05

бадамгарав гуайг цэвээнжав.гуайтай улсууд их.андуурдаг шүү одоогийн залуучууд үнэндээ нэг л гэж боддог шүү.үнэхээр энэ 2 жүжигчин чинь.ёстой од байхгүй юу агуу жижигчин шүү

Зочин [103.212.117.121] 2019-06-22 01:37:31

Аман хуур кинонд гавьяат жүжигчин Бадамгарав гэдэг хүн тоглосон юм. Юм бичих гэж бга юм бол сайн судалж бай.

туул [103.10.23.78] 2019-06-22 01:31:10

байгалиас заяасан ховорхон авъяастай жүжигчин шүү, уг дурсамжийг бичигчид хэлэхэд, 1916 онд төрсөн хүн яахаараа 1951 онд нас нь дээр гарчихдаг байнаа, муу тавьлаа, үүнийгээ дахиад уншаад үз

azaa [59.153.112.124] 2019-06-22 01:03:47

jinhene ardiin jvjigchin gj ene hvniig l helne dee,uls ardiin jvjigchin olgovol taarna..

үнэн [103.229.121.196] 2019-06-22 00:37:27

Гайхамшигтай жүжигчин. Үзээд л баймаар дүрүүдийг бүтээсэн хэндээ. Улсаас ардын жүжигчин цолыг өгөөгүй байх.: АРД түмэндээ бол жинхэнэ ардын жүжигчин хүн дээ.


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.