Жуулчдын тоо эхний улиралд 40 орчим хувиар нэмэгджээ
Манай орныг зорин ирэх жуулчдын тоо энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 39 хувиар нэмэгджээ.
Тодруулбал, нэгдүгээр улиралд 143,431 жуулчин ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 40,580 жуулчнаар нэмэгдсэн байна. Зөвхөн гуравдугаар сард 59,317 жуулчин ирсэн нь 2025 оны 3 дугаар сарынхаас 19,815-аар буюу 50 хувиар нэмэгдсэн байгаа юм.
Ийнхүү гадаад жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж байгаа нь аялал жуулчлалын салбарынхны хамтын ажиллагаа хүчин чармайлтын үр дүн гэдгийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлжээ.

































































Сэтгэгдэл
"Үнэнийг хэлсэн хүнд үхэр өшөөтэй" гээд яамнас айх уу? [202.126.89.38] 2026-04-09 10:40:21
Америк, Япон, Өмнөд Солонгос, Франц, Герман болн Европын хөгжилтэй улсуудаас Монголд ирвэл их л мөнгө орлого оруулах байх. Даан ч тэдний хэдэн жуулчин манайд ирдэг юм бол оо??? Тэдний тоо өсч байгаа юм уу? Харин өсөөд байгаа Хятад, Оросын жуулчид юү л бол. Тэдний чинь 50 хувь (?) нь жуулчин гэж ирчихээд Монголд аль нэг аймагт дулаан улиралд ажил хийгээд байдаг юм биш үү. Хятад, орос жуулчид л манай "жуулчны салбарын өсөлтийн" гол цөм болоод байгаа бололтой. Кх! Жуулчлалын яам үүнийг шалгасан уу?
Зочин [43.242.242.59] 2026-04-08 16:23:28
Аль улс байх нь хамаа алга. Тэд ирээд явахдаа манай улсад вальютаа үлдээгээд лявна. харин ирсэн жуулчин болгон зочид буудалд байх журам тогтоох хэрэгтэй. 1 сая жуулчин бол боломжийн тоо юм. Түүнийг сөрөг хүчин улс төржүүлж мянгуужингийн тоо гэж ярьцгаадаг. Өвөрмонголд жилд өмнөд нутгаас нь 30-35 сая жуулчин ирдэг гэсэн. Бид тэднээс нь 10 хувийн монголд оруулж ирээд гаргавал мөн ч их ашиг олно доо
Шалтгаантай өсөлт байхдаа. [202.126.88.190] 2026-04-07 11:31:36
Аль улсын жуулчид нэмэгдээд байгаа юм? Оросын уу? Хятадынх уу? Кх!