Улаанбаатар хот хөрсний бохирдлыг бууруулах бодлоготой болно

Д.Тулга / Эрүүл мэнд

Манай Улсын хувьд агаарын бохирдлын хэмжээ гамшигийн хэмжээнд хүрсэн. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой зэрэгцээд Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудал хөндөгдөх болсон тэгвэл энэхүү асуудалд анхаарал хандуулан, алхам бүртээ сануулж, тулгамдсан асуудалтай холбоотой ажлуудыг санаачилан ажиллаж буй НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой ярилцлаа.

НИТХ-ын чуулганаар таны хөндөж буй асуудал Нийслэлийн Хөрсний бохирдлын талаар их байсан. Энэ тал дээр та хэрхэн анхаарал хандуулж байгаа болон ямар ажлыг эхлүүлсэн бэ?

Улаанбаатар хотын Хөрсний бохирдлын хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас харагдаж байгаа.

Үүнтэй холбоотой 2017 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн хөрс хамгаалах өдөр болгон зарласан байдаг.

НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноосоо эхлэн энэхүү асуудалд анхааран мэргэжлийн байгууллага, эрдэмтэд судлаачидтай хамтран Улаанбаатар хотын “Хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах” чиглэлээр үе шаттайгаар ажлуудыг санаачилан ажиллаж байна.

Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын “Хөрсний бохирдлыг бууруулах, хамгаалах” зорилго бүхий нэгдсэн нэг бодлогын баримт бичигтэй болгохыг зорьж байна, өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэхүү асуудлыг хөндөн ажиллаж байхад хотод нэгдсэн бодлого, асуудал хариуцсан нэгж байхгүйгээс ажил урагшгүй, тодорхойгүй байдаг нь ажиглагдсан.

Тиймээс Нийслэлийн хэмжээнд Хөрсний бохирдлын асуудал хариуцсан цомхон, мэргэжлийн баг, нэгж бий болгох асуудлаар хотын удирдлагуудад удаа дараа хандсан боловч шийдвэрлэхгүй байна.

Нийслэлийн хөрс гэлтгүй агаар, орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тухай ҮАБЗ-өөс зарласан. Тэгэхээр энэ мэт гамшигийн хэмжээнд хүрсэн агаар болоод хөрсний бохирдлыг бууруулахад Нийслэл жилд хэдэн төгрөгний төсөв батладаг вэ?

Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэх ажлын төсөв гэж огт батлагдаж байгаагүй. Харин 2019 оны төсөвт анх удаа 150 сая орчим төгрөг батлагдсан, тодорхой хэмжээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд санаачилсан, ярьсан ажлын үр дүн гарч байна гэж харж байгаа.

Энэ батлагдсан төсвийг бид аль болох үр дүнтэй зарцуулахаар НИТХ, ЗДТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдан 6 төрлийн ажил хийгдэхээр төлөвлөсөн байна. Дээр би дурьдсан хотод хөрс хамгааллын чиглэлээр баримтлах нэгдсэн бодлого, баримт бичиг байдаггүй гэж, тэгвэл бид энэ удаа нэгдсэн бодлого, хөтөлбөрийн боловсруулж батлуулахаар зорьж байна.

Үүний тулд нийтлэг хандлагаас зайлсхийж нэг бодлого боловсруулахаараа, нэг шийдэл гаргахаараа хэдхэн мэргэжилтэн, судлаачид оролцсон нэг талын үзэл баримтлалтай ажил хийдэг. Энэ нь төдийлөн оновчтой байдаггүй алдааг давтахгүйн тулд “НИЙСЛЭЛИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ” бодлогод тусгах саналыг салбарын эрдэмтэн, судлаачдаас авахыг зорьж ШИЙДЭЛД ХАМТДАА уриан дор “ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ – ШИЙДЭЛ” төсөл, бүтээлийн уралдааныг, иргэд, олон нийтэд орчны хөрсний бохирдлоо бууруулах, хөрсөө хамгаалах хандлагыг бий болгох зорилгоор “Хөрс ба Амьдрал” гэрэл зургийн уралдаануудыг тодорхой хэмжээний шагналын сантайгаар зарласан.

Мөн НБОГ буюу мэргэжлийн чиг үүргийн байгууллагын зүгээс ХУД-ийн арьс ширний үйлдвэрийн орчмын үйлдвэрлэлийн бохирдлыг бууруулах зорилгоор хөрс газрын ургамал тарьж хөрсний бохирдлыг бууруулах аргыг туршиж байна. Энэ мэтчилэн ажлууд хийгдэж байгаа бөгөөд бид ажлын үр дүн сайн байна гэж найдаж байна.

Эдгээр уралдаануудаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

Мэдээж аливаа санаачилсан ажлуудаа гүйцэтгэл өндөртэй, бодит үр дүн гаргахыг зорьдог. Эдгээр уралдаан, туршилтын ажлуудаас нэгдүгээрт, хот “Хөрс хамгаалах” нэгдсэн бодлого, эрх зүйн баримт бичигтэй болох, хоёрдугаарт, үйлдвэржилтээс үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах арга, технологитой болох, гуравдугаарт, иргэн бүр орчны хөрсөө хамгаалах хандлага, мэдлэгтэй болох гэсэн үндсэн бодит үр дүнгүүдийг хүлээж байна.


- Өнөөдрийг хүртэл хөрсний бохирдлын асуудал нь ямар хууль эрх зүйн хүрээнд зохицуулагдаж ирсэн бэ? Мөн хөрсийг хамгийн ихээр бохирдуулагч нь нүхэн жорлонгоос өөр юу байдаг вэ?

Улаанбаатар хотын хөрс 2 хэлбэрээр бохирдсон байгаа. Нэгдүгээрт, нянгийн бохирдол энэ нь нүхэн жорлон хог хаягдлаас, Хоёрдугаарт, металлын бохирдол энэ автомашины засвар, үйлдвэрлэлээс үүдэлтэй.

Эдгээр бохирдол бүр дээр салангид хууль, журмууд байдаг. Тухайлбал, “Нүхэн жорлонгийн стандарт” 2015 онд батлагдсан, гэтэл хэрэгжилт ямар төвшинд байгаа билээ, Мөн 2017 онд Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн найруулагдаж, аюултай хог хаягдлын ангилал, бүртгэл зэрэг асуудлыг хуульд тодорхой тусгаж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хуулийн хэрэгжилт гадаа гараад хангалтгүй байна.

Иймээс нэгдсэн нэг бодлого, бодлого хэрэгжүүлэх эзэн хэрэгтэй байгаа. Нүхэн жорлонгоос гадна энэ аюултай хог хаягдал болох авто машины тос, масло, засвар үйлчилгээний асуудал зохицуулалтгүй, хэрээс хэтрээд байна.

Цаашид Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийхээс төлвөлөсэн бэ?

Цаашид хийх ажлууд олон бий. Бохирдлыг бууруулахад бүх нийтийг хамруулан, хамтарч ажиллахыг зорьж байна. Хамгийн нэгдүгээрт Нийслэлчүүд Хөрсний бохирдлын талаар маш сайн ойлголттой мэдээлэлтэй, хэрхэн эрүүл хөрсөө хадгалах, хамгаалах тухай мэдлэгтэй болох хэрэгтэй.

Хүйтний улирал эхлэх үед хүн бүр эрүүл мэндээ хамгаалж маск зүүдэг. Үүнтэй адил хөрсний нянгийн бохирдол ундны усны эх үүсвэр болохоос өмнө бид нийтээрээ стандартын нүхэн жорлонтой болох хэрэгтэй бөгөөд нөгөө талаас төр, төрийн байгууллагууд нэгдсэн нэг бодлоготой болох шаардлага бий болж байна.

Өнгөрсөн хугацаанд хэлж, ярьж, хийж байгаа ажлууд энэ бүгдийн дөнгөж эхлэл гэж хэлж болно. Мөн дээр хэлсэнчилэн хууль эрх зүйн биелэлт маш хангалтгүй байгаа учир энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах санаачилгыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.111] 2019-06-26 02:56:45

100 жил модон жорлонгоосоо салаагүй улс хэзээ ч хөгжихгүй.

zochin [103.229.122.87] 2019-06-25 14:25:20

ганцхан УБ хот ч биш аймаг сумдынхаа жорлонгийн асуудлыг шийдэх хэрэгтэйш дээ ялангуяа бохироо байгальд аюулгүй бордоо болгодог финляндийн туршлагыг судалж хот аймаг сумдын хашаанд байгаа жорлонгуудыг байгальд ээлтай жорлон болгох хэрэгтэй шүү. Нэгдсэн бохирын шугамын бий болгох нь зөв ч түүний бохирыг шүүх цэвэрлэх байгууламж нь өртөг өндөртэй тэр болгонд байгуулаад байх төвөгтэй учраас финлянд жорлонг яаралтай хэрэгжүүлж хөрсөө нөхөн сэргээх хэрэгтэй. Мөн дээрх хүний хэлсэнг дэмжиж бна энэ машины зах, засварын газруудыг цэгцэлж, тос досолыг асгадаг газрыг бий болгож саармагжуулах ажил зохион байгуулах хэрэгтэй..

zochin [202.126.89.202] 2019-06-25 14:10:27

Bitgii xudlaa xevleleer shou daa. Mergejliin baiguullaga asuudal yariad xamtariya gexeer xuuguud shaxuu gargaj baisan shuu. chi xursnii boxirdol gej uu gedgee ch uuruu oilgohgui baij. bitgii bur.

Зочин [112.72.12.4] 2019-06-25 13:36:25

Хөрсний бохирдол гэхээр гэр хороолол гэж боддогоо л больчих хамгийн их бохирдуулж байгаа газар бол авто сэлбэгийн зах! Орчим тойронд нь эрүүл газар алга хэн дуртай нь машиныхаа хаягдал тос масло хорт шингэн хогоо хаяаад хээв нэг явж бна ! Танайхаас энэ захууд дээр байцаагч тогмол ажилаад зөрчлийн хуулиар арга хэмжээ аваад байж болдоггүй юм уу уг нь амархан даа

Зочин [202.131.227.178] 2019-06-25 07:27:59

үндэс нь юу байна тэрийгээарилгаж байж л хөрсний бохирдол багасна. энэ бодлого гэж агаарын бохирдлын ажил шиг хэдэн хүний бөгсний ивүүр болох ёсгүй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.