Өвлийн усанд сэлэлтийн цор ганц тамирчин Ш.Даваадорж дэлхийд чансаагаараа тэргүүлж байна

Б.БУРМАА / Спорт

2016 оны гуравдугаар сарын 28-нд байгуулагдсан Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоо гурван жилийн турш өөрийн тамирчнаа олон улсын чанартай тэмцээн уралдаанд бэлтгэн уралдуулсны үр дүнд 2019 онд дэлхийд чансаагаараа тэргүүлсэн амжилт гаргажээ. Монгол хүний тэсвэр тэвчээр, уйгагүй зүтгэл, хөдөлмөрч, бүтээлч чанарыг олон улсад нотолж чадлаа. Тус холбоо энэ мэдээллээ монголоороо омогшдог их баяр наадмын өмнө монгол түмэнтэйгээ хуваалцаж, хэвлэлийн хурал хийсэн юм. Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоо Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбоонд 2017 оны гуравдугаар сард 20 дах улс болон гишүүнээр элсэн батламжаа авсан байна. Холбоо нэг тамирчинтай бөгөөд тамирчин Ш.Даваадорж 2014-2019 онуудад Эстони, Латви, ОХУ, Сингапур, Шинэзеланд зэрэг 20 гаран оронд зохиогдсон өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн Дэлхийн аварга, Дэлхийн цом, олон улсын тэмцээнээс нийт 32 алт, 29 мөнгө 16 хүрэл медалийн эзэн болж монгол улсынхаа төрийн далбааг мандуулжээ.

Ш.ДАВААДОРЖ: БИ ОДОО ӨРСӨЛДӨГЧГҮЙ БОЛСОН

image

Спортын мастер, өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга 2019 дэлхийн чансааны номер нэг тамирчин Ш.Даваадорж ярихдааБи гурван жилийн өмнө дэлхийд дөрөвт, өнгөрсөн жил долоод, энэ жил буюу 2019 онд дэлхийд энэ төрлөөр №1 тамирчин болсондоо баяртай байна. Холбоо хэдийгээр гурван жилийн өмнө байгуулагдсан ч бид тамирчин болон тэмцээн уралдааны тухай нэг ч мэдээлэл өгч байсан удаагүй. Учир нь энэ төрөлд монголчууд шинэ, туршлагагүй байсан. Өөрөөр хэлбэл мэдээллээд байх амжилт яг үнэндээ байсангүй. Амжилт руу тэмүүлсэн, өрсөлдсөн цаг хугацаа байлаа. Тасралтгүй тэмүүлсний үр дүнд холбоо чансаагаараа тэргүүлсэн. Одоогийн байдлаар өрсөлдөгчгүй болсон бөгөөд энэ нэр алдар зөвхөн холбооных бус бүх монголчуудын амжилт хэмээн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж албан ёсоор дуулгаж байна.” Гэв.

М.ИДЭР: 2025 ОНД онд АНТАРКТИДЫН ДАЛАЙД ШУМБАЛТ ХИЙЖ, ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЗОРИЛТ ТАВЬСАН

image

Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч М.Идэр хэлэхдээЭнэ бол их өвөрмөц содон төрөл. Дээрээс нь нас насны ангилалтай учир хүн бүр хичээллэх бүрэн боломжтойн дээр эрүүл мэндэд ач тустай. Өнөөдөр монгол эр хүн ховордож байгааг харж байна. Тэгэхээр өвлийн усанд сэлэлтийн төрлийг монгол улсдаа хөгжүүлбэл сэтгэлийн болон биеийн хаттай, өндөр бэлтгэлтэй, зөв иргэд төлөвшинө гэж холбоо хардаг юм. Ер нь спорт гэдэг бол өөрийгөө ялах хамгийн баталгаатай үр дүнтэй техник шүү дээ. Тэгэхээр энэ спорт монгол улсад хөгжвөл түүнийг дагаад зөвхөн эерэг үр дүн гарахыг манай тамирчин Ш.Даваадорж маань батлан харуулж байна. 156 жилийн түүхтэй өвлийн усанд сэлэлтийг төрлийг монголдоо хөгжүүлж өвлийн аялал жуучлалыг өргөжүүлэх алсын хараатай энэ холбоо нь 2019-2020 онд болох дэлхийн цомын дөрөв, дэлхийн аваргын нэг тэмцээнд оролцож чансаагаа бататгах, 2022 оны өвлийн Олимпийн төрөлд оролцох бэлтгэх хангах, 2024 онд Арктик, 2025 онд Антарктидад далайд шумбалт хийж тэмцээнд оролцох зорилт тавин ажиллаж байна. “ гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.217] 2019-07-10 09:42:18

mundag ovoo bna aa

zochin [202.126.89.80] 2019-07-10 02:47:27

Баяр хүргэе! Элдэв эрсдэлээс өөрийгөө сайн хамгаалж байгаарай!

Зочин [103.26.193.171] 2019-07-09 11:43:12

Ээ дээ хүү минь бие хаанд чинь зүгээр л байдаг байгаа даа.

Зочин [202.21.108.208] 2019-07-09 10:20:14

mundag

Зочин [80.215.201.66] 2019-07-09 09:53:55

Ene hun shig olon medaltai hin baihgui baihaa mongold

Нүд чих [66.181.188.15] 2019-07-09 09:38:08

Баяр хүргье энэ залууд,Ийм амжилтг гаргасныг ард мэдэж байх ёстой.Хэрүүлийн хойноос хөөцөлдсөн сэтгүүлч нэртэй хэдэн охид ийм сайхан зүйлийг сурвалжилж, түмэн олонд түгээж чадахгүй байна. Телевиз гэрэл гэгээтэй, соён гэгээрүүлэх ажилд анхаарах цаг болсон.Дандаа хэрүүл,аваар осол улс төрийнхний болон диполмат нэртэй бузар булай хүмүүсийн хэргийн хойноос гүйх юмдаа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.