Дэлхийд ганцхан Монгол наадам айсуй
Амрах завгүй, хөлс дуслуулан ажиллаж буй хүнийг хараад би бахархдаг,баярладаг. Чин сэтгэлээсээ хийсэн ажил бүхэн үр шимээ өгч, амьдрал дэвжин дээшлэх үндэс учраас тэр. Сүүлийн долоон хоногт “Наадмаас өмнө” хэмээн ажлаа амжуулах гэсэн хүн гудамжаар дүүрэн. Шар хантааз өмссөн хүмүүс наадамчин олныхоо явах замыг засаж, өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байна. Нийслэлийнхээ өнгө зүсийг өөрчлөх хүсэлтэй залуус нэг ч болтугай мод тарья гэж зүтгэх аж. Хурдан морь унасан хүүхэд, уран мэхийг уралдуулан барилдах бөхчүүд, онч мэргэнээ сорих харваачдын зураг чимэглэл нийслэлийн гудамжийг бүрхжээ. Юутай сайхан. Айлын гэргий хань, хүүхдүүдээ юугаар гоёхоо аль эрт сонгож, монгол дээлийн сайхныг магтан, наадмын гоёогоо дэгжин болсныг ам уралдан ярих аж. Сэтгэл нь монгол наадмын ногоон дэвжээнд аль эрт очсон залуус төрийн далбаагаар төмөр хүлгээ чимчихэж. Наадмын өмнө бүх ажил жигдэрлээ. Хийж бүтээхийн төлөө хүсэл, сэтгэл нь тэмүүлэх монголчуудын царай цаанаа нэг л өөр, өөдрөг болсон нь наадам айлссаных биз ээ. Хүй долоон худгийн дэнж гоёлын ногоон дээлээ аль хэдийнэ өмссөн харагдана. Хүүхдийн гийнгоо хадаж, хурдан хүлэг нь янцгааж уралдааны их замд тоосоо өргөхөөр уяан дээрээ тогтож ядан байна. Анх удаа төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүлэх гэж буй ажнай үүрсэж, эзнийхээ сэтгэлийг гэгэлзүүлнэ. Түмэн олноо баясгах хүчит бөхчүүдийн бяр нь ханаж, гал галаараа голын цэнгэлдэхэд иржээ. Цэц мэргэн харваачид “Хэний тавьсан сум ончтой байж, наадамчин олныг гайхшруулах бол” хэмээн цэнгэл дүүрэн ярих нь сонсдоно. Миний монголын наадам ийм л сайхан. Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа дэнж хотойтол сайхан наадаарай.
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.88] 2019-07-10 15:08:34
Наадам гэдэг чинь дайны өмнөх бэлтгэл, дайнд ялсан цэргийн сүр хүчний бэлэгдэл шүү.
Зочин [122.201.24.129] 2019-07-10 09:39:24
Mansi ger stadiontoi oiroltsoo bdag. Enuugeer margaash mashinuud shavaad humuus bie zasaad hog tarina geheer naadamd neg ih bayarlahgui bna. Mongolchuud soyol surtal hetsuudee
Зочин [103.26.194.17] 2019-07-10 07:42:24
busad ulsiin naadam ch bas delhiid gants l bhdaa. iim iluu dutuu ugeer garchiglahaa bolij uz. Zugeer l Mongoliin naadam gevel yasiin kkk
Зочин [103.212.118.217] 2019-07-10 13:25:29
дэлхийд ганц нь үнэн л юм чинь тэгж л хэлнэ
Хор найруулга булхайн хулхи шоу [202.126.89.115] 2019-07-10 04:13:45
Енге, менге, булхай, авилга хахуулийн уур уурхай болсон ийм эмэнгэлт шоу болон хувирсан нь нэр харамсалтай. Морь, бехийн булхай харж дэнж хотойтлоо наадла гэж сугсэлзэгчид 17- р зуунд буй алай салбадай нар юм даа. :3 сая иргдийн тархи угааж ийм хулхи шоу-гаар хошигруул буй тер засаг ч гэж таарсан таарууд
Зочин [124.158.109.140] 2019-07-10 02:40:22
Дэлхийд ганц,... дэнж хотойтол.. гэдэг үгийг сонсохоороо л боллоо. Өөр аятайхан үг хэлэх чадваргүй, хэн нэгний хэлсэн энэ үгийг бүх хэвлэл мэдээлэл давтаад_ Сэтгэх ухаан байхгүй болсоны илэрхий баримт энэ...
монгол [103.212.118.217] 2019-07-10 03:31:13
дэлхийд ганц наадам дэнж хотойтол наадамладаг ард түмэн дэлхийд ганц дэлхийд ганц шүүүүүүүүүү
Зочин [202.9.43.185] 2019-07-10 00:17:08
Овормонголд бас байгаашд