ТОРГОНЫ ЗАМ: “Аль-Вязовича”-ийн ээлжит ялалт
“Торгоны зам - 2019» раллийн Жип машины уралдааны төрөлд Нассер Аль-Аттия байнга тэргүүлж байгаад хөгжөөн дэмжигчид ч, сэтгүүлчид ч хэдийнэ дасал болжээ. Гэтэл ачааны машины төрөлд ч дээрхтэй адилхан нөхцөл байдал бүрдээд байгаа билээ. Тухайлбал, “МАЗ-СПОРТавто” багийн ахлагч Сергей Вязович зургаа дахь үе шатны уралдааны байдлаар дөрөв дэх удаагаа ялалт байгуулж, тэргүүлэх байр сууриа бататгаад байна.
Тэгээд бас Белоруссийн тамирчин өрсөлдөгдөгчиддөө Аль-Аттиягийнхтай адилхан арга барилаар цохилт өгсөөр байна. Өөрөөр хэлбэл, Вязович гараагаа эхэлж авч байсан нь өрсөлдөгчдөө түрүүлэхэд нь өчүүхэн ч саад болж байсангүй.
Сэтгэгдэл