Ч.Жавзандулам: Ингэний сүүгээр исэг идээ, хатаасан аарц үйлдвэрлэж байна

Б.БУРМАА / Эдийн засаг

БСШУСЯ-наас жил бүр бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгодог болоод хэдэн жил өнгөрчээ. Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж ирсэн ч цаашид анхаарч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн төр засгийн зүгээс үзэж тэтгэлэг олгож эхэлсэнд олон эрдэмтэн баяртай байгаа юм. Манай сайт энэ жил тэтгэлэг хүртсэн арван залуу эрдэмтэдтэй цувралаар ярилцаж, бүтээл шинэ санааг нь олон нийтэд хүргэхийг зорьсон юм. Бид эхний зочноороо ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш Ц.Тэнгисийг урьсан. Тэрбээр “Хиймэл оюун ухаанд суурилсан дроны хөгжүүлэлт” гэсэн судалгааны ажлаараа тэтгэлэг хүртсэн билээ. Харин энэ удаа “Ингэний сүүгээр пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн оновчтой шийдлийг сонгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа” сэдвээр сайдын тэтгэлэг хүрсэн Ч.Жавзандуламтай ярилцлаа.


-ИНГЭНИЙ СҮҮНИЙ ӨӨРИЙНХ НЬ ЧАНАРЫГ АЛДАГДУУЛАХГҮЙГЭЭР БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА-

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Ингэний сүүгээр пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэх компани хэзээ байгуулсан бэ?

-Намайг Жавзандулам гэдэг. “Монгол тэмээ корпораци” ХХК-ны технологич ажилтай. Манай компани 2017 онд байгуулагдаж, 2018 оноос эхлэн үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Ингэний сүү боловсруулах, ингэний сүүгээр удаан хадгалагдах бүтээгдэхүүн хийх зорилготой. Аль болох чанарын алдагдалгүйгээр хүний биед эерэг нөлөөтэй, сувилалын чанартай, ингэний сүүний өөрийнх нь үндсэн чанарыг алдагдуулахгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

-Пробиотик гэдгээ та тодорхой тайлбарлаж өгөөч?

-Пробиотик гэдэг нь хүний бие организмд эерэг нөлөө үзүүлдэг сүүн хүчлийн бактериуд байдаг. Хоол болосвруулах системийн үйл ажиллагааг дэмжиж байгаа сүүн хүчлийн бактеруудыг амьдаар нь агуулсан хүнсийг пробиотик хүнс гэж хэлж байгаа юм. Үүнийг хэрэглэснээрээ хоол боловсруулах систем эрүүл байж, цаашлаад урт удаан амьдрах боломж бүрдэх юм.

-Та бүхэн ингэний сүүгээр ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?

-Бид ингэний сүүгээр исэг идээ, хатаасан аарц үйлдвэрлэж эхэлж байна. Исэг идээ үйлдвэрлээд одоохондоо бага бага захиалга аваад хийдэг. Исэг идээ гэдэг бол пробиотик буюу сүүн хүчлийн бактериудаар баяжуулаад эсгэсэн идээ. Манайхаар бол тараг ,айраг, хоормог төрлийн гэсэн үг. Ингэхдээ нэмэлтээр хүний биед ач тустай гоёо, зөгийн бал, жимс жимсгэнээр баяжуулж аль болох сахаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна.

image

image

image

-БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ 2020 ОНООС ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ-

-Зах зээлд гаргаж нийлүүлж эхэлсэн үү?

-Яг дэлгүүр дээр зарж эхлээгүй байгаа. 20020 оны нэгдүгээр сараас худалдаанд гаргах зорилготой. Одоогоор туршилтаар бага багаар захиалга авч байгаа. Хяналтын байгууллагуудад шинжилгээний дээж өгөөд эерэг хариу гарсан учраас бага багаар сонирхсон хүмүүст нийлүүлж байгаа.

-Ингэний сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани Монгол өөр байдаг уу?

-Байгаа. Бага оврын цехүүд бий. Өмнөговь аймагт, Дорноговь аймагт байна. Гэхдээ энэ цехүүд улиралын чанартай бага багаар үйлдвэрлэдэг. Ингэний сүү маань саалийн хугацаа урттай мөртлөө нэг тэмээнээс авдаг сүүний гарц нь бага. Түүхий эдийн олдоц багатай учраас манайх тэр асуудлаа шийдэх гээд Өмнөговь аймагт ингэний аж ахуй байгуулсан. Тэгээд тэрнийхээ сүүг түшиглэж байна. Нэг аж ахуй тэнд босгоод авсан болохоор малчид бидэнд түүхий эд нийлүүлье гээд хандаад эхэлсэн. Албан ёсны хоршоо бүлэг болоогүй ч гэсэн тэр хавийнхаа агентуудтай холбогдоод түүхий эдийг нь татаад эхэлсэн.

-Ингэний сүүний ач тусыг бид төдийлөн сайн мэддэггүй. Дэлхий дахинд ингэний сүүний аж ахуйтай улс байдаг гэсэн үнэн үү?

-Ингэний сүүг зөвхөн би яриад байгаа биш. Орчин үед дэлхий нийтээрээ эрчимтэй судлаад ач холбогдлыг нь хамгийн сүүлийн үеийн байдлаар нь тодорхойлсон байна. Олон нийтэд мэдэгдээд байгаа хамгийн том ингэний сүү боловсруулах үйлдвэр бол Арабын нэгдсэн Эмират улсад байдаг юм байна. Бид үхрийн аж ахуй гэж л сонсож байснаас ингэний аж ахуй гэж сонсоогүй шүү дээ. Гэтэл дэлхий дахинд ингэний аж ахуй эрхлээд, сүүг нь сааж аваад тэрүүгээрээ хүүхдийн нэмэлт тэжээл, тамирчдад зориулсан төрөл бүрийн хүнсний нэмэлтүүд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлээд явж байна. Гадны сайтуудаас харж болно. Ингэний сүүний уургийн бүрэлдэхүүн нь эхийн сүүтэй хамгийн ойрхон. Чихрийн шижин, аутизм, харшил, сүрьеэ, цус багадалт, зүрх судас, төрөл бүрийн хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, явцыг удаашруулах, биеийн тамир тэнхээг сайжруулах онцгой ач холбогдолтой. Мөн бага насны хүүхдийн өсөлтийг дэмжих, дархлааг сайжруулдаг. Дархлаа сайжирснаараа өвчин эсэргүүцэх чадвар сайжирна гэсэн үг шүү дээ.

image

-БИД ИРГЭДИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД ТУЛГУУРЛАЖ ҮЙЛДВЭРЭЭ БАЙГУУЛСАН-

-Мэдээж эрэлтэд тулгуурлаж та бүхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байх. Иргэд эрүүл мэндийн боловсрол сайтай болж, эрүүл бүтээгдэхүүн их сонгон хэрэглэдэг болсон байна?

-Ингэний сүү ач холбогдол ихтэй учраас эрэлт ихтэй байна. Одоо үед иргэд, хүн амын эрүүл мэндийн боловсрол сайжирсан. Хоол тэжээл гэж юу юм, яавал эрүүл амьдрах юм гэдгээ мэддэг болсон. Нийгмийн хэрэгцээ шаардага нь ийм байгаа учраас үйлдвэрлэгчиид нь ч гэсэн харьцангуй эрүүл хүнс үйлдвэрлэхийг зорьдог болсон. Бид ч мөн энэ хэрэгцээ шаардлагад тулгуурлаж үйлдвэрээ байгуулсан.

-Мэдээж хөрөнгө мөнгөний асуудал хамгийн чухал зүйл шүү дээ. Сайдын өгсөн арван сая төгрөгийн тэтгэдэг та бүхэнд хэр дэм болсон бэ?

-Манай компани бол 100 хувь дотоодын, өөрийн хөрөнгө оруулалттай компани. Хөрөнгө мөнгөний хувьд хөрөнгө оруулагчдаас тодорхой хувь нь гарна. Төрөл бүрийн зээл тусламжид хамрагдаад заримыг нь эхнээсээ аваад явж байна. Боловсролын сайдын өгсөн тэтгэлэг бол судалгааны ажилдаа зориулаарай гэж өгсөн тэтгэлэг. Судалгаа, шинжилгээ ямар их зардалтай, хөрөнгө мөнгө шаарддаг билээ. Тэр ажилд маань нэлээн их нэмэр болж байгаа. Нэлээд олон хүн төсөл хөтөлбөрөө өгдөг юм билээ. Би бодохдоо нийгэмд үзүүлэх ач холбогдлыг нь ихээхэн харж сонгон шалгаруулсан байх гэж бодсон. Тэтгэлэг хүрсэн арван эрдэмтэн судлаач салбар бүрийн хүмүүс байсан.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:55

zochin [122.201.24.91] 2019-08-01 03:00:59

zarim neg khumuus ingej helj bolj bgaa ymuu ur khuukhed ni ejiig ni zakhiin umknii avgai gekhiig unshaad taniig yu gej bodokh bol olnii tanil bish ch gesen udakhgui bolno amjilt egchee

Zochin [76.28.228.54] 2019-07-28 08:17:22

Temeenii naana suuj bui transheinii avgai noosiig samnaj nairkaagaar solihono

silo [202.55.188.42] 2019-07-26 07:18:47

Энэ янз бүрийн юм бичиж хүн доромжлоод байгаа хүмүүс нийтлэлийг нь гүйцэтэд уншсан юм болов уу. Нийгмээрээ ийм хачин хүний хийж бүтээж байгааг доромжилдог болчихоогүй биздээ. Жавзандулам эгчдээ ажилд нь амжилт хүсье. Удахгүй худалдаанд гарахаар нь хэрэглэж үзнээ.

Судлаач [66.181.161.40] 2019-07-26 06:22:44

Хэрэглэгчдийг эрүүл мэндийн ач холбогдолтой бүтээгдэхүүнээр ханган ажиллахаар зорьж буй таньд ажлын амжилт хүсье.

hkl [66.181.161.78] 2019-07-25 22:25:56

ene odoo hun zagnaad bgaa yum shig yamar sonin yariatai avgai ve er n ugiin heruulch hel amaa biluudsen ats avgai bna . gej oilgoloo

Zochin [172.58.45.208] 2019-07-25 20:33:11

Za shaagaaraa olnii tanil yumuu chi baidag l zah zogsdog haltar omhii heruulch avgai l baina sh dee tseversheed doodoh n havsaa.unjuulsan borts boltsiin baij

Зочин [103.10.23.111] 2019-07-25 14:24:02

Үүнийг чинь ард иргэд эрт цагаас өнөөг хүртэл хийж ирсэн зүүль шүү дээ

Зочин [202.179.31.79] 2019-07-25 05:47:36

сарлаг ингэний юм өөр аймаг хотуудаар зарагддаг уу? Ерөөсөө харагддаггүй.

Зочин [192.82.66.101] 2019-07-25 04:35:02

Мундаг судлаач танд Эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!

Зочин [43.228.131.239] 2019-07-25 03:00:50

Гоё байна аа. Худалдаанд гарахаар нь авч хэрэглэнэ ээ.

Зочин [202.126.88.168] 2019-07-25 02:24:35

Шинэ санаа биш. Малчдын олон зуун жилийн арга туршлагыг л хуулбарлан боловсронгуй болгосон байна. Инновоци биш.

Зочин [172.58.139.152] 2019-07-25 18:00:08

Chi innovatsiig ni hiichih

Хэрэглэгч [202.21.109.71] 2019-07-25 02:05:29

Бүтээгдэхүүнийг нь яаж захиалж авч болох талаар мэдээлэл оруулж өгөөч

Ah [66.181.180.203] 2019-07-25 01:47:34

Судлаач дүүдээ эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье!

4909 [202.126.89.166] 2019-07-25 01:07:47

Баяр хүргэе.Тэмэьэний ноос сүүг үнэ оруулж чадвал тэмээн сүрэг өснө.Даанч энэ талаар ХХААЯ-ны ажил хариуцсан нөхдүүд юу ч хийгээгүй хийх чадвар ч ,сонирхол ч байхгүй.Сандлын бөглөө,шуналын туламнуудыг зайлуулахгүй бол энэ улс хөгжихгүй дээ.

Ахмад багш [122.201.31.60] 2019-07-25 01:01:35

Жавдандуламдаа амжилт хүсье. Залуу доктор минь эрч хүчтэй ажиллааарай.Хамт ажиллаж байсан сайхан залуусын нэг дээ.

Sserenn [203.91.115.56] 2019-07-25 00:24:35

Hurdhan hudaldaand gargaarai mongolchuudiin eruul mended nen tustai yum bndhde

Норжмах [66.181.160.69] 2019-07-25 00:19:20

Ёстой сайхан мэдэн байнаа болж өайна. Захиалмаар байнаа бүтээгдэхүүниыг. Шужд худалан авалт хийнээ зөвхөн хэрэгцээндэн

Нүд чих [66.181.186.69] 2019-07-24 23:59:01

Ганцхан Араб бишээ.Урд өвөрмонголд ингэний ферм, аж ахуй,сүү боловруулдаг үйлдвэр байгаа шдээ. Тэрийг судлах хэрэгтэй.

өсөх болтугай [202.9.44.135] 2019-07-24 23:50:31

хужаа нар тавхайг нь өндөр үнээр авна гэж монголын тэмээг устгах шахсан. цагтаа найман зуун мяанга хүрч байсан энэ сүрэг одоо овоо өсөх байх.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.