Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргаж байна

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Х.Баттулгын Америкийн Нэгдсэн Улсад хийсэн айлчлал болон Ерөнхийлөгч Х.Баттулга, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трамп нарын уулзалтын үр дүнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргав.

Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглал, мөн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын 2004, 2005, 2011 болон 2018 оны Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажуулсан үндсэн зарчмууд нь хоёр талын харилцааг хөгжүүлэх бат бөх үндэс суурь болж буйг нотолж;

Монгол Улс ба Америкийн Нэгдсэн Улсын харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж;

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан Хамтарсан мэдэгдэл болон Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг нотолж;

Эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт болон чөлөөт, шударга, тэгш худалдааг дэмжих замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулахыг зорьж;

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь бүс нутаг дахь энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө илүү ойр хамтран ажиллах харилцан сонирхолтойг бататгаж;

Хувьсан өөрчлөгдөж буй сорилтуудыг даван туулах, шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хамтын зорилтыг баримталж;

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчимтайг баталж;

Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс ийнхүү тунхаглан зарлаж, дараах хамтын эрмэлзлэлийг илэрхийлэв. Үүнд:

  1. Эрх зүйт ёсонд тулгуурласан төлөвшин бэхэжсэн ардчилалтай орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, түүний дотор шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, интернет, хэвлэл мэдээллийн болон жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжих, авлигатай тэмцэх, санхүүгийн ил тод байдлыг хангах, залуу болон ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
  1. Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана.
  1. Бүс нутаг дахь хоёр болон олон талын аюулгүй байдал, шүүх, хууль сахиулахын чиглэлээрх хүч чармайлтуудыг дэмжиж, хамтран ажиллах замаар үндэсний аюулгүй байдлын болон хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшигт бэлэн байх, түүний үр дагаврыг арилгах зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
  1. Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжиж, Монгол, Америкийн Ил тод байдлын гэрээг бүрэн хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, шинээр бий болсон Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн шугамаар дэд бүтцийг дэмжих боломжуудыг “Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD Act)” хуулиар олгогдож буй шинэ хэрэгслүүдийн хүрээнд үргэлжлүүлэн эрэлхийлнэ.
  1. Хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хууль бус наймаа, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлж, иргэний нисэхийн аюулгүй байдал, хяналтыг өргөжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол, Америкийн хооронд хууль ёсоор зорчихыг үр дүнтэй зохицуулна.
  1. Терроризм, хүний наймаа, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, кибер халдлага, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, халдварт өвчин болон бусад уламжлалт бус шинэ аюул заналхийллийн эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ.
  1. Иргэний нийгмийн байгууллагууд, сошиал болон чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих орчинг үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
  1. Дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлж, нийтлэг эрх ашиг, харилцан сонирхол татсан асуудлаарх харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд төр засгийн бүх түвшинд хоёр талын солилцоог дэмжиж, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.

Вашингтон хот, 2019 оны 7 дугаар сарын 31


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:35

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:35

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:18

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:17

Тунхаглал бол тунхаглал шүү дээ. [202.131.228.118] 2019-08-05 09:01:30

Тунхаглал бод "хамтын эрмэлзэлийг илэрхийлдэг" л баримт бичиг ш дээ. Хууль ёсны үр дагавар багатай. Зүгээр л МУ-ын Ерөнхийлөгч АНУ-д очсон болохлээр ямар нэгэн албаны баримт гаргахгүй бол болохгүй. Тэгээд л энэхүү тунхаглалыг Талууд бахархалтайгаар мутарлаж 2019 оны хүслүүдээ баримтжуулсан хэрэг болжээ. Дээрх 8 заалтыг уншихлээр "хүсэлт" гэж тодорхойлохоос өөр юм алга.

иргэн [202.126.89.118] 2019-08-01 10:13:51

АНУ, БНХАУ, ОХУ аль аль нь сайн ч улс биш муу ч улс биш, зүгээр эрх ашгаа хамгаалдаг их гүрнүүд, АНУ-с ялгаатай нь сүүлийн хоёр бидэнтэй хил залгадаг, тэгэхээр бид АНУ-тай ойртоход газар нутгийн шууд эрсдэл тун бага, харин хоёр хөрштэй энэ талаар маш болгоомжтой харьцах нь зүйтэй, мэдээж гурвуулантай нь найрсаг, дипломат харьцана, гэхдээ л АНУ болон гуравдагч хөршүүд бидний тусгаар тогтнолын баталгаа мөн /баталгаа олохын тулд түүх харна уу/

ок [139.5.217.246] 2019-08-01 07:59:28

за зүгээр битгий солиор, юун виз, монгол улсын ерөнхийлөгч нар со , япон, америкт визний асуудал ярьж хэзээ битгий яв, зүгээр яаж ажлын байр бий болгох, яаж монголчууддаа монголдоо цалин орлоготой элэг бүтэн эрүүл байлгах , авилгалаа яаж хурдан устгах наад Аппле АТын том компануудаас тусламж гуй, одоо жаахан ирээдүйгээ харсан эх орноо бодсон зүйл хий, хэрвээ иймэрхүү зүйл хийж чадуул, монгол пасспорт дэлхийд гайхагдаж, гадааад аялах л гэж явдаг болно. наад Трамп чинь харуудыг америкийн засгийн газрыг сайжруулах тухай, бүрэн засаг нь дампуурсан улсын хүмүүс ярихгүйээ гэж, наанаа хараар амьдарч байхаар, энд хүрч ирээд, энэ авилгалчидтайгаа тэмц, хошного царайлж, томоор харахгүй багаар өөрийгөө зөвхөн битгий бод, улс орноо бод,

Монгол бүр байнга санаж явах зүйл. [202.131.228.118] 2019-08-01 03:47:59

Хараар амьдарч байгаа монголчуудын асуудал бол Трампд ямар ч сонирхолгүй зүйл. Үүнийг Баттулга ерөнхийлөгч бүрнээ ойлгож байгаа. Иймд тэнд "хараар амьдарч байгаа олон 1000 минь" битгий горьд, муухай байдаг юм. Шалтаг, шалтгаан гарахлээр ба таагүй болохлээр та нарыг америкууд эсхүл буцаана, эсхүл гуравдагч улсруу гаргана. ҮҮНИЙГ БАЙНГА САНАЖ ЯВ.

Зочин [150.129.140.83] 2019-08-05 08:43:22

Маш зөв. Улс төр эсвэл эдийн засгийн хямрал хэзээ нэгэн цагт тохиолдох нь маргаангүй, тэр үед цагаачид тэр улсын хувьд өгзөгмйн өргөс болно...

Дипломат ажлын жам юмдаа. [202.131.228.118] 2019-08-01 03:41:51

Энэ тунхаглалд "Монгол Улс" гэдгийг ямар нэг хөгжиж байгаа өөр улсын нэрээр сольчихдоо. Байдаг л нэг тунхаглал байгаа биздээ? Жижүүрийн үүрэгтэй. Ер нь бол дипломат ажлын тэмээн жин явж л байна, ийм агуулгатай тунхаглалууд гарж л байна, Жам ёсны зүйл болж байнадаа.

зочин [202.131.229.246] 2019-08-01 01:13:16

жагсаал цуглаан эвлэлдэн нэгдэхийг хөхүүлэн дэмжинэ гэсэн байна шүү

Зочин [182.160.36.155] 2019-08-01 01:05:51

тарвагаа чи ингэж байж хамаг булайгаа дэлгүүлээд баригдав даа.

Зочин [103.229.123.109] 2019-08-01 02:02:24

Хүн доромжлох эрх чамд байхгүй шүү

Зочин [66.181.191.128] 2019-08-01 00:54:54

еронхийлогчоо ч хат даа

Зочин [66.181.179.31] 2019-08-01 00:54:41

Хараар амьдарч байгаа олон мянган иргэдийнхээ талаар ганц ч уг " ГАН " хийгээгуй ... Улс- айлын эцэг харьд хараар амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашигийн талаар ганц ч уг дуугарахгуй байж ... " арабын хавар "- н урин салхиар амьсгалж яваад ирсэн хэрэг уу ...

Хэн [202.126.89.65] 2019-08-05 06:46:48

Хараар амьдарч бгаа нь хувь хүний л асуудал. Өөрсдөө л зохицуулна уу

Зочин [202.179.27.193] 2019-08-01 02:28:04

Хууль зөрчин харласан хүмүүсийн талаар юу ярихав дээ. хаа ч нэр муутай байдагшдэ

Зочин [66.181.179.31] 2019-08-01 00:42:29

Ногоо татваргуй худалдаа .... ?! Даший шо - оог уу , арын замаар уу ...

Доллорын хэвлэгчдийн ноёрхол [202.9.45.207] 2019-08-01 00:38:04

Гурван хүн тутмын хоёрыг ядуу болгосон, гучин тербум доллорын өрийн дөнгөнд оруулсан гаж тогтолцоогоо үндсээр нь өөрчлөх талаар юу ч алга. Доллорын эздийн ноёрхол, цөлмөлт улам батжиж байгаа юм байна.

Pee [202.131.225.197] 2019-08-01 00:28:38

Urdniihaa yarisan am tagaldag heden uguulber l baina shde! yuu amjuulvaa? nuguu Senataar 3dah hurshiin huulia batluulsiimuu daa?

Зочин [122.115.229.114] 2019-08-01 01:35:46

tegseen

Зүгээр л нэг бүрхэг юм л байна явсан нохой яс зууна гэж байдаг даа ямарч тодорхой юм алга зүгаалж я [202.179.31.47] 2019-08-01 00:13:49

mgl [103.26.195.231] 2019-08-01 00:04:46

good job


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.