ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Aдмин / Боловсрол

УЛААНБААТАРТ ҮҮЛЭРХЭГ 18 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ

Санахад илүүдэхгүй үгс

Хэрвээ та чадна гэж бодвол таны зөв. Яагаад гэвэл та чадна.

Хэрвээ та чадахгүй гэж бодвол бас л таны зөв. Яагаад гэвэл та чадах байсан ч чадахгүй.

http://www.tusgaar.mn/wp-content/uploads/2018/12/%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B9-%D0%BB%D0%B0%D0%BC.jpg

Бидэнд байдаг хамгийн нийтлэг зүйл юу вэ? Найдвар. Юу ч байхгүй хүнд ч гэсэн найдвар байдаг.

Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Учир нь тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь түүнд илүү чухал байдаг юм. Ральф Эмерсон

Хэрүүл хийхэд хоёр хүн шаардагддаг. Хэзээ ч та тэдний нэг нь бүү болоорой. Жон Леббок

Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх

Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/

ТА ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ДҮРЭМТ ХУВЦАСЫГ АВАХ ГЭЖ БАЙНА УУ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцасыг хаанаас авах, ямар үнэтэй байгааг танилцуулж байна.

http://img.ibook.mn/origimg/suragchid18.jpg

"Шилмэл загвар" ХХК-ийн сурагчийн дүрэмт хувцас худалдаалах цэгүүд:

(Доор дурдсан цэгүүдэд наймдугаар сарын 10-наас эхэлж худалдаална)

Улаанбаатар хот:

  • Баруун дөрвөн зам, Голомт хотхон, Шинэ Өргөө 2 давхарт "Шилмэл загвар Fashion center"
  • III, IV хорооллын Ахуй үйлчилгээний төвийн гадна талд
  • III, IV хорооллын Номин их дэлгүүрийн гадна талд
  • Баялаг-Ундраа худалдааны төв

Орон нутагт:

  • Дархан-Уул аймгийн Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн гадна талд
  • Дорнод аймагт 13 дугаар цэцэрлэгийн хажуу талд
  • Эрдэнэт хот

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: https://medee.mn/single/137823

Хэлний өнгөр юу илэрхийлдэг вэ?

Хэлэн дээр их, бага хэмжээгээр өнгөр тогтож байдаг. Ингэхдээ тухайн тогтсон өнгөрийн өнгө нь хэлний өнгөнөөс ялгаатай байж болдог. Цаашилбал, тогтсон өнгөр зузаан байх тусам аливаа нэг өвчин эмгэг хүнд болсныг илтгэдэг. Харин шүдний сойз, эсвэл өнгөр арилгадаг тусгай сойзоор хялбар арилдаг нимгэн цагаан өнгөр үүсэхийг байж болох хэвийн зүйл гэж үздэг.

https://family.anungoo.mn/hs-fs/hubfs/Khulan/Tongue.png?width=704&name=Tongue.png

Хэлний өнгө

Эрүүл хүний хэл цайвар улаан, цайвардуу улаан ягаан өнгөтэй байдаг.

Хэл хэт цайвар өнгөтэй байгаа бол хооллолт хангалтгүй, амин дэм дутагдсан, ямар нэг архаг өвчин, цус багадалт зэргийн аль нэг

Улайсан бол халдварт, эсвэл үрэвсэлт өвчин

Тод улаан өнгө нь зүрх судасны үйл ажиллагаа алдагдсан, эсвэл цусны өвчин

Шар өнгө нь ходоод, хоол боловсруулах замын эмгэг, эсвэл шарласан байгаагийн шинж тэмдэг байж болно. Мөн тамхи татдаг хүмүүсийн хэлний өнгө шар болсон байдаг.

Хөхөвтөр ягаан өнгө нь зүрхний эмгэг, эсвэл уушигны эмгэг

Хөх өнгө нь бөөрний эмгэг

Цайсан бол усгүйжсэн, мөөгөнцрийн халдвар, эсвэл Томуу, томуу төст өвчнийг илэрхийлэх бөгөөд яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ, үзлэгийн үр дүнтэй харьцуулан байж мэргэжлийн эмч онош тавина гэдгийг анхаараарай.

Цэвэрлэгээ

Эцэст нь та өөрийн болон хүүхдийнхээ хэлийг шүдний адил тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой. Хэлийг зөөлөн сойз, эсвэл тусгай хусуураар өдөр болгон цэвэрлэж заншаарай.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:35

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:34


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.