ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Aдмин / Боловсрол

УЛААНБААТАРТ БАГАВТАР ҮҮЛТЭЙ 22 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ

Мэдэхэд илүүдэхгүй: Хаалга алдалж зогсдоггүйн учир юу вэ?

Манай орон ёс заншил, зан үйл арвинтай гэж хэлж болно.

Related image

Жишээлбэл хонины гол таслахдаа өвс барьж огтлох, унь тэврэхгүй байх, хаалга алдлаж зогсохгүй байх, уурган дээгүүр алхахгүй байх, бич жилтэй хүн урагийн бичээс хөтлөх, ширгэлэх, нялх хүүхдийн хамарыг хөөдөж орой үдэш гаргах гэх мэт та бүхэн үргэлжлүүлэн бичнэ бизээ.

Дээрх зан үйлийг бид яагаад, ямар учираас гэдгийг ихэвчлэн мэддэггүй ч хийж хэвшсэн байдаг. Тэгвэл энэ удаад хаалга алдлаж зогсдоггүйн учрыг танаас асуухын? дашрамд сонирхолтой тайлбар сонссоноо хуваалцъяа.

Айл гэрийн хаалга нь хүний орох, гарах зам төдийгүй мөн хий биетүүдийн зам гэнэ. Зэрэгцэн орших тэднийг хүндэтгэн орох гарах замд нь саад хийхгүй байх нь зүй гэж хүнд саад болоогүйч хаалга алдалахыг цээрлэдэг байна.

Хий биетүүд гэдэг нь заавал аймшигийн кинон дээр гардаг шиг зүйлсийг гэж бүү бодоорой.

Мөн багана тэврэхийг цээрлэдэг нь: багана нь айл гэрийн бүх л хүнд, зовлон бэрхшээлийг тээж, өргөж байдагтай холбодог гэнэ шүү.

Хамгийн амттай тахиа

image

Орц:

  • 2 аяга халуун ус
  • 1 ц.х тахианы нунтаг шөл
  • 1 ш лаврын навч
  • Давс, сонгино
  • Мөөг
  • Бага хэмжээний ганга өвс
  • 1 аяга өтгөн цөцгий хэрэгтэй.

Хийх арга:

Тахианы нунтаг шөл, лаврын навч, давс, сонгино, мөөгөө усандаа хийж уусган тахианыхаа дээгүүр асгаж өгнө. Ингээд бичил долгион зуухандаа хийж 350 хэмд 2 цаг байлгана. Гаргахаасаа 15 минутын өмнө ганга өвс болон өтгөн цөцгийгөө нэмж өгөөд л амтат тахиа бэлэн болно.

Хэл зүгшрүүлэхэд юу анхаарах вэ?

Хэл муутай, үсэг, үгийг гүйцэт хэлж чадахгүй хүүхэд цөөнгүй бий. Харин түүнийг багад нь засвал хурдан эдгэж, зөв дуудаж, ярьж эхэлдэг байна.

Хэл яриа зүгшрүүлэх дасгал, дүрэмийн талаар дурдвал:

Энэ мэт үгийг унших хэрэгтэй

Ороолдсон олон олсны, ороолдоогий нь олохоор

Ороолдоотой нь оруулаад, оролдож оролдож

Ороолдоогий нь ололгүй, ороолдсон олон олсоо

Ороолдоотой нь орхичихлоо

Гөлгөр гөлчгөр суран олмыг

Гөлгөр гөлчгөр суран олом гэхгүй ямар

Гөлгөр гөлчгөр суран олмыг

Гөлгөр гөлчгөр суран олом гэх вэ?

Зэрэг түргэн хэллэг тогтмол унших хэрэгтэй.


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:41

ok


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.