З.Энхболд “Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, үг хэллээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, үг хэллээ

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдал бол Халхын голын дайн юм.

Халхын голын дайны талаар гадаад дотоодын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж, эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, дайнд оролцогч талуудын болон бусад орнуудын байр суурь, үзэл баримтлалыг сонсон, үнэлэлт дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааны чиг баримжааг тодорхойлох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм хүндэт ноёд, хатагтай нараа!

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид аа!

Монгол Улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг хамгаалан бэхжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцож буй Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн болоод өөрийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.

Халхын голд байгуулсан Монгол-Зөвлөлтийн цэргийн ялалт бол хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө, Монгол-Зөвлөлтийн ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн ариун дайн байсан юм. Энэ ялалтад хүргэсэн Оросын ард түмэн, түүний баатарлаг цэрэг эрсийн алтан амь, бүлээн цусыг бид мартах учиргүй юм.

Энэ үзэл санаан дор энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаа нь маш үр дүнтэй ажил болжээ. Бид өнгөрсөн 80 жилийн түүхээрээ бахархахын зэрэгцээ түүхэн үнэн, бодит баримтыг судлан гаргаж, эрдэмтэн, судлаачдын хүрээнд шүүн тунгааж олон түмний хүртээл болгоход энэ хурлын нэг зорилго оршиж байгаа билээ.

Тиймээс энэ удаагийн хурал үр дүнтэй болж, судлаачдын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдсэн хурал болно гэж найдаж байна.

Өнгөрсөн зууны 30-аад оны төгсгөлд Халхын голд өрнөсөн энэ байлдаан, түүний үр дүн БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулахад зохих нөлөө үзүүлснийг бид мартах учиргүй юм. Иймээс Халхын голд өрнөсөн үйл явдлын бодит баримтыг гарган тавьж, олон нийтэд сурталчлах, судалгааны эргэлтэд оруулахад эрдэмтэн, судлаачид та бүхний хичээл зүтгэл чухал хэрэгтэй.

Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавьяа байгуулж, амь насаа зориулсан Монгол, Зөвлөлтийн дайчид, тэдгээрийн гэр бүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс баяр хүргэж, мэхийн ёсолж байна.

Халхын голоос 1939 онд гэртээ буцаж ирээгүй монгол, орос цэрэг эрсийн гэгээн дурсгал Монголын ард түмний сэтгэл зүрх, Халхын голд мөнхөд хадгалагдан үлдэх учиртай.

Эх орноо батлан хамгаалах ариун үйл хэрэгт оруулсан үе үеийн цэрэг эрсийн гавьяа, ард түмний сэтгэлд жилээс жилд батжин, улам бүр алдаршиж байна. Тийм ч учраас ахмад дайчиддаа үзүүлэх хүндэтгэл, халамж манай төр засгийн анхаарлын төвд явж ирсэн уламжлалтай.

Ажил, амьдралын арвин баялаг туршлагаа үр ач, залгамж хойч үедээ өвлүүлэн, төр, түмэн олондоо түшиг тулгуур болж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг ахмад дайчид, Та бүхэндээ өргөн дэвшүүлж, эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсье.

Баярлалаа” гэв.

Сэтгэгдэл

berlchvxxf [42.58.20.178] 2021-07-24 10:41:40

Мэдээ.МН berlchvxxf http://www.g5z00132qr5y050zpg2x860juykb1sf5s.org/ [url=http://www.g5z00132qr5y050zpg2x860juykb1sf5s.org/]uberlchvxxf[/url] aberlchvxxf

czcrmoibgq [175.171.150.168] 2021-06-29 19:09:09

Мэдээ.МН [url=http://www.g3g7x51an0k3or3j2680i2vn3gt37e3as.org/]uczcrmoibgq[/url] czcrmoibgq http://www.g3g7x51an0k3or3j2680i2vn3gt37e3as.org/ aczcrmoibgq

rrghysizr [36.90.41.201] 2021-06-23 06:41:49

Мэдээ.МН arrghysizr [url=http://www.g8i3e6vkpm36p37f26equ76056ew7bb6s.org/]urrghysizr[/url] rrghysizr http://www.g8i3e6vkpm36p37f26equ76056ew7bb6s.org/

obyrnpvszc [60.219.149.198] 2021-04-25 03:38:53

Мэдээ.МН [url=http://www.g101x6h0c8k9l9aj9x594ea4929iocegs.org/]uobyrnpvszc[/url] aobyrnpvszc obyrnpvszc http://www.g101x6h0c8k9l9aj9x594ea4929iocegs.org/

KbyKG [213.139.229.5] 2021-01-10 17:40:34

Drug information. What side effects? can you buy generic prednisone without a prescription in US. Actual news about medicines. Get here. Everything what you want to know about meds. Everything news about medicament. Best information about drugs. ffc6c0c

ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:42

ok

Асуулт [202.131.228.118] 2019-08-26 01:42:33

Дайн бол 3-хан сар үргэлжилдэг юм уу?

Tsl [98.169.86.56] 2019-08-23 21:32:59

Ydaj The battle of Khalkhiin Gol Gej bichmeer yum da

Зочин [202.126.88.130] 2019-08-23 15:10:17

Oros Yponii togloom yum daa. Manuus yah ve barguudtaigaa baahan uzsen yum bishuu

Зочин [182.160.35.32] 2019-08-23 14:55:56

Халх голын байлдааны талаар Олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж, эрдэмтэд, судлаачид судалгааны бүтээлээ толилуулж, улстөрчид үгээ хэлж байгаа нь сайн хэрэг. Цэл залуу олон цэрэг эрс халуун амиа хайрлахгүй тэмцэж, газар нутгаа бүрэн авч үлдсэн. Хүүхэд, залууст халхын голын байлдааны талаар ойлголт өгч, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулж, эх орноо хайрлах үзэл суулгах нь маш их хэрэгтэй юм.

Anhaar [66.181.161.65] 2019-08-23 10:10:53

Holnogdoh albany humuust: Elii balai ium bichij durakuudyn ip-g temdeglej avaad todorhoi arga hemjee av!

"Battle" гэж танилцуулсны учир. [202.131.228.118] 2019-08-23 09:27:44

Монголчуудад "дайн" гэвэл сүртэй ш дээ. Чимээгүй л байлдаа! Ер нь бол зураг дээр Презентаци дээр бичсэн "battle" гэдэг нь "тулаан" "мөргөлдөөн" "байдаан" гэсэн утгатай бөгөөд "war" (дайн, война) гэдэг ойлголтод арай хүрдэггүй юм. Тэгэхлээр яахлээрээ моголоор "дайн" гэж сүржигнэчихээд, харин англи хэл дээр "баттл" гэж бичдэг юм бэ? Учир нь нь 1939 оны Халх голын байлдаан бол жинхэндээ "тулаан" л байсан байхгүй юу даа. Харин 1945 онд бол БНМАУ жинхэнэ дайнд оролцсон гэж бодож байна.

Зочин [66.181.161.65] 2019-08-23 10:04:16

Bolildoo duu. Kkk

зочин [202.179.26.153] 2019-08-23 07:33:39

наад асуудлаа манай гомо мөнхөө ахад хэл за юу шийдэж өгнө цаад чинь тийм агуу байхын өвчтэй донтой хүн шийдэж өгнө

Зочин [202.21.124.133] 2019-08-23 07:00:11

Sotsializmiin uldegdluud ih tenegtej bh shiv

Зочин [66.181.161.65] 2019-08-23 10:04:56

Tanai l zi shuu dee

Ялсанмонгол-Сайнцэрэг [66.181.188.55] 2019-08-23 06:53:45

Дайн гэвэл дайн л юм. Мөргөлдөөн гэвэл цэргийн тулгаралт, тулалдаан болно. Аль өнцгөөс харснаас болоод тодорхололт нь өөр2. Гол нь хэн ялав? Мэдээж Монгол ялсан нь үнэн. Монгол хожсон нь тодорхой. Ахмад дайчдынхаа дурсгалыг мөнхжүүлж, гэр бүл, үр хүүхдүүдэд нь гүнээ талархаж байна. Ураааа

Зочин [202.126.88.130] 2019-08-23 15:08:28

Ylsan yum yagaad manai zarim uul hiliin tsaana baigaad baigaag tailah doktor baina uu

Buh ium zuv [66.181.161.65] 2019-08-23 10:07:01

Gehdee uraa bish ee. HURRAI gej uria n door bidnii uvug orchnyg nomhruuldag baiv. Sanah tun!

Зочин [66.181.188.55] 2019-08-23 07:12:56

Р.Г. Грантын "Дэлхийн сүүлийн 5,000 жилийн дайн, тулаан"- The Battle by R.G.Grant номын 293р хуудсанд "The Nomonkhan Incident" гээд May28-Sep16,1939, Forces: Soviet and Mongoilan 65k, Japs 28k; Casualties: Soviets 24k, Japs18k гэжээ. Асуух зүйл, нэмэлт мэдээлэл сонирхвол нээлттэй шүү

Зочин [66.181.188.55] 2019-08-23 07:00:27

"Ариун дайн" гэсэн байна шд. "Holy Warr" гэж ISIS лаларууд хашгирдаг бишүү

Zochin [172.58.45.92] 2019-08-23 04:46:43

Enhboldkoogiin bor shuvuu n bor shuvuunii hoshuu shig hemjeetei baihaa bieiiin hemjeegeer n barimjaalhaar tiimee TIIM gesen sanaltai humuus YES hemeen demjeeree

Зочин [150.129.142.129] 2019-08-23 04:30:09

ДАЙН БИШЭЭ БАЙЛДААН ГЭЭД БИЧЭЭЧ ЦААД САМБАР ДЭЭР НЬ БАЙЛААН ГЭЭД БАЙХАД .

dfgb [202.179.27.4] 2019-08-23 05:49:34

Асар их ач холбогдолтой олон зүйлийг шийдсэн жишээ нь бид тусгаар Монгол улсдаа амьдарч байгаа гм. Иймээс энэ бол дайн байсан. Япончууд мэдээж будилаан л байсан гэнэ шүү дээ бүр байлдаан тулаан ч гэдэггүй

24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.