Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНИУ-ын элчин сайд Андреа Дэ Фелипийг хүлээн авч уулвзав

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреа Де Фелипийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Итали Улсын Засгийн газар Улаанбаатарт ЭСЯ-аа нээх шийдвэр гаргасны дараа Монголд суух анхны Элчин сайдаар ажилласан Де Фелип хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласныг сайд Д.Цогтбаатар тэмдэглэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжих суурь тавигдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Элчин сайд илэрхийлж, Монгол Улсад ажиллах хугацаанд нь Гадаад харилцааны яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.