Алба хаагчид гэрчилгээгээ гардан авлаа

Aдмин / Орон нутаг

Аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг гүйцэтгэх, сургалт, дадлага явуулах үед алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах чухал байдаг.

Тиймээс ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар, Давтан сургалт сэргээн заслын төвтэй хамтран “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Давтан сургалт сэргээн заслын төвд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтад төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах ангийн салбарын бүлгийн дарга нарын 20 гаруй алба хаагч хамрагдсан юм.

image

Алба хаагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, монголын хөдөлмөрийн нөхцлийн стандартуудын талаар мэдлэгээ дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.