Б.Наранбат: Угаарын хийн хэмжигч төхөөрөмжийг хийж туршсан

Н.Алтанцэцэг / Технологи

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг хэмжилтийн төхөөрөмжийн туршилтын загварыг зохион бүтээгээд байна. Энэхүү төхөөрөмж нь “LCD” дэлгэц дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулах бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх юм. Тус төхөөрөмж нь микроконтроллерын удирдлагатай бөгөөд босго утга болон горимын шаардлагад нийцүүлэн програмчлан тухай бүрт нь өөрчлөн сайжруулах боломжтой. Монгол эрдэмтэд өөрсдөө програмчлах тул утгыг өөрчлөх, засварлах зэрэг олон давуу талтай байх юм байна.

Шинжлэх ухааны академи Физик, технологийн хүрээлэнгийн Хэрэглээний физикийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б. Наранбаттай ярилцлаа.

-Угаарын хийн мэдрэгчийг зохион бүтээсэн гэсэн. Энэ талаар яриач?

-Угаарын хийн хэмжих төхөөрөмжийг хийх санааг болж байгаа үйл явдлуудтай холбогдуулж хийсэн. Харин хийн мэдрэгчийн систем, агаар дахь хийн найрлага, жишээ нь угаарын хий, хүлэмжийн хий, спирт гэх мэт агаарт дэгдэмхий, үнэртэй болон үнэргүй өнгөгүй хийнүүдийг хэмждэг багаж төхөөрөмжүүдийг зохион бүтээх зорилго бидэнд байсан. Энэ зорилгын хүрээнд ямар төрлийн мэдрэгчүүдийг ашиглагддаг, хагас дамжуулагчид суурилсан ямар мэдрэгчүүд байдаг вэ гэдгийг жилийн өмнөөс судалж байсан. Тодорхой хэмжээний тоноглолыг худалдаж авсан. Заримыг нь хүнээс авсан байгаа. Харин угаарын хийн мэдрэгчийг хийх санаа одоо болоод байгаад нөхцөл байдалтай уялдуулж зохион бүтээсэн.

-Танай хийсэн төхөөрөмж угаарын хийг яаж мэдрэх вэ?

-Хагас дамжуулагч дээр суурилсан мэдрэгчийн хэсэг нь нэг минут өөрийгөө цэвэрлэн хэмжилтэд бэлтгэдэг. Үүний дараа угаарын хийг өөр дээрээ шингээж авах ба дараа хэмжинэ. Тухайн орчиноос хамаарсан хэдэн PPM байх нь аюултай вэ гэдэг босго байгаа. Манай улсын хувьд угаарын хий 60000 мкг/м3 30 минут хүртэлх хугацаанд байхын бол байх ёстой хэмжээнээс давсан гэж үзнэ гэж заасан байгаа. Энэ мэтчилэн хугацаа болон хийн агуулгаас хамаарсан үечилсэн стандарт хэмжээ байдаг. 60000 мкг/м3 гэдэг нь PPM гэсэн нэгж рүү шилжүүлэхээр 53 РРМ орчим болж байгаа. Бидний ашигласан мэдрэгчээс ирэх утга нь РРМ гэсэн нэгжид харгалзах хүчлийн утга байдаг. Одоогоор манай төхөөрөмж 30 минутын турш хийсэн хэмжилтээр хэмжилтийн 90 секундын хугацааны дундаж утга нь 53 РРМ дээш гаргавал дуут дохио дуугарна. Одоогоор хийсэн төхөөрөмж туршилтынх юм.

БИДЭНД ХАРЬЦУУЛАХ ИЖИЛ ТӨСТЭЙ БАГАЖ, ТӨХӨӨРӨМЖ БАЙХГҮЙ БАЙНА

- Туршилтыг хэр их хийсэн вэ?

-Туршилтын орчин дахь угаарын хийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд сайжруулсан шахмал түлш ашигласан туршилт хийсэн байгаа. Мөн автомашины яндангаас гарах утааг хэмжих зэргээр туршилт хийсэн. Одоогоор бидэнд харьцуулах ижил төстэй багаж, төхөөрөмж байхгүй байна. Мэдрэгчийн үйлдвэрлэгчээс ирүүлсэн техникийн үзүүлэлт, заавар дээр үндэслэн, өөрсдийн арга зүйг боловсруулан хийсэн төхөөрөмж юм. Бид өөрсдийн боловсруулсан арга зүйдээ итгэлтэй байгаа.

image

-Манайд угаарын хийн төхөөрөмжийг олноор хийх боломж байна уу?

-Энэ төхөөрөмжийг олноор хийнэ гэдэг бол өөр асуудал. Эрдэмтний хувьд зохион бүтээгч нар учраас тодорхой даалгаврыг хэрхэн шийдэх вэ гэдэг шийдлийг гаргадаг. Харин олноор үйлдвэрлэнэ гэдэг чинь цаанаа хөрөнгө санхүү, үйлдвэрлэлийн менежмент гэх мэт олон зүйл яригдана. Манай улсад хүрээлэнгээс гадна энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил болон сонирхогчид, оюутан залуусыг оролцуулахын бол энэ байтугай төхөөрөмж хийх хүний нөөц бололцоо байгаа. Гол нь үйлдвэрлэлийн байр сав, тоног төхөөрөмж, дэд бүтэц байхгүйтэй адил байна. Иймээс манайд хийгдэж байгаа зүйлүүд лабораторийн төвшинд хийгдэж байна. Лабораторийн төвшинд хийгдэж байгаа зүйл үнэтэй гардаг. Яагаад гэхээр үйлдвэрийн шугам болж нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах зардал багасаж чадахгүй байгаа учраас үнэтэй байдаг юм.

-Угаарын хийн төхөөрөмжийг ирэх сарын 1-нээс оруулж ирж иргэдэд тараах гэж байгаа. Та бүхэн энэ төхөөрөмжийг хийж ард иргэддээ нийлүүлнэ гэдэг саналыг төр засгийн байгууллагад тавьсан уу?

-Манай энэ төхөөрөмж хэрэглэгчид шууд зарах боломж байхгүй. Учир нь хэмжилтийн багажийг Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газарт заавал баталгаажуулах ёстой. Иймээс энэ туршилтаар хийгдсэн төхөөрөмжийг олон тоогоор хийгдэж, стандарт хэмжил зүйн газарт өгч шалгагдсаны дараа үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Одоогийн байдлаар бид нэг төхөөрөмжийг хийчихсэн байгаа, үүнийгээ цаашид олшруулах зорилго байгаа.

МОНГОЛ ЭРДЭМТЭД, ИНЖЕНЕРҮҮД ӨӨРСДӨӨ ЗОХИОН БҮТЭЭЖ ХИЙЖ ЧАДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН

-Нэг төхөөрөмж хийхэд хэдэн төгрөг зарцуулав?

-Эхний туршилтын төхөөрөмжийн өртгийг тооцоолохын бол 45-50 мянган төгрөг орчим байгаа байхаа. Үйлдвэрийн шугамтай болоод олноор үйлдвэрлээд эхэлбэл хямд гарна. Бид энэ ажлаараа Монгол эрдэмтэд, инженерүүд өөрсдөө зохион бүтээж хийж чаддаг гэдгийг харуулахыг зорьсон. Монгол Улс жижиг ч хамаагүй ямар нэгэн багаж төхөөрөмж үйлдвэрлэе гэж байвал үйлдвэрлэлийн шугам байх хэрэгтэй.

-Угаарын хийг туршилтаар хэмжихээр нарийн заалт гарч ирэх үү?

-Одоо хийгдсэн туршилтын загвар дээр гарч ирдэг. Тухайлбал СО угаарын хийн хэмжээ РРМ нэгжээр илэрхийлж байгаа.

-Туршилтын төхөөрөмжийг хийхдээ хэр их хугацаа зарцуулсан вэ?

- Бидний хувьд гурван хүн зургаан хоног ажилласан. Энэ нь төхөөрөмжийн электрон хэмжилтийн схемийн шийдлийг гаргах, программыг зүгшрүүлэх, хайрцаглах гэх мэтийн олон асуултуудад тохирох шийдлийг олоход зарцуулсан хугацаа юм. Үйлдвэрлэлийн шугаманд оруулан зохион байгуулалт хийчихвэл нэгж төхөөрөмжийг хийх хугацаа харьцангуй бага болно

УГААРЫН ХИЙН ЯМАР НЭГЭН ҮНЭР ӨНГӨ БАЙДАГГҮЙ УЧРААС ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛТАЙ

-Манайд стандарт ямар байдаг вэ. Та бүхэн судалж үзсэн үү?

-Нүүрстөрөгчийн дутуу исэл буюу /СО/ 30 минутын дундаж 60000мкг/м3, 1 цагийн дундаж 30000 мкг/м3, 8 цагийн дундаж 10000 мкг/м3 гэсэн стандарт байгаа. Агаарт байгаа хийн хэмжээ ямар байхыг заачихсан байдаг. Бид тэр заалтад байхаар зүгшрүүлэх ажлыг хийж байна. Стандартын хэмжээнд байлгах ёстой. Угаарын хий нь ямар нэгэн үнэр өнгө байдаггүй учраас хүний эрүүл мэндэд аюултай юм.

-Угаарын хийн төхөөрөмжийн дохиолол дуугарахаар угаартаж байна гэсэн үг биз дээ?

-Төхөөрөмж дуугарч дохио өгвөл угаарын хийн хэмжээ зөвшөөрөгдөх төвшнөөс хэтэрсэн байна гэж ойлгоно. Тухайн орчинд угаарын хийн хэмжээ ямар ч байж болно. Ихээр болон багаар ч ялгарч болно. Зөвшөөрөгдөх төвшнөөс бага байхын бол дуугарахгүй. Гэхдээ манайд ч тэр олон улсад ч тэр угаарын хий зөвшөөрөгдөх төвшин буюу хэмжээг хугацаанаас хамааруулан заасан байгаа.

- Угаарын хийг хэмждэг бусад төхөөрөмжтэй харьцуулж үзсэн үү?

-Одоогоор бусад орны төхөөрөмжтэй туршилтын орчинд харилцуулж үзээгүй байна. Ийм төрлийн төхөөрөмжийг манайд худалдаалж байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:48

Зочин [202.126.89.216] 2019-10-17 04:08:17

Зөндөө сэтгэгдэл байх юм сайхан гэгээлэг сэтгэгдэл ховор байна дэмжье болж байна гэвэл илүү хөгжих дээшлэх юм бишүү

Зочин [202.179.31.105] 2019-10-17 04:14:10

Тэгээд мөнгө өгөөч. Prototype-аа ч яах вэ хийчихэж. Чи зөвхөн үүнд зориулах үйлдвэр байгуулах мөнгө өгөх үү?

болд [103.10.23.178] 2019-10-17 01:15:25

Монелийн үйлдвэр байгаа биш бил үү???...

Зочин [192.82.65.197] 2019-10-17 01:14:28

Шинжлэх ухааны салбар арай ч ингэж доош ормооргүй байна. Захын оюутан хийчих юмыг хийгээд яваад байж болох уу. Дэлхийн түвшиний судалгаа хиймээрюм арай ч дээ

Зочин [202.179.31.105] 2019-10-17 04:15:16

Уг нь өмнөд Солонгост бол үүнийг оюутан хийгээд хотдоо тавьчихсан байдаг. Агаарын чанар мэдээлэгч эд нарыг.

Зочин [202.179.31.105] 2019-10-16 23:45:50

Нэгэнт үйлдвэрлэж чадахгүй бол аймаг сум хотоор хэдийг хийж тавиад агаарын мэдээ бэлтгэхээр хийвэл зүгээр биш үү. Сурвалжлагч нь гол асуулт буюу хэрхэн ажилладгийг асуусангүй. Хийсэн зарчим . Зүгээр харахад бол хуучирсан юмнууд ашиглаж. Одоо үнэндээ ийм дэлгэц ашигладаг багаж байхгүй болсон байх. Одоо ихэнх нь хар дэлгэцтэй цэнхэр гэх мэт янз бүрийн өнгөөр харуулдаг болсон. Мөн монголд ганц үйлдвэрлэлийн шугам байхгүй. Мэдээж гадаадад л үйлдвэрлүүлэх хэрэгтэй болно.

Зочин [202.179.31.105] 2019-10-17 04:16:34

За тэгээд гадаадад үйлдвэрлүүлээд ирэхээр чинь манай төрийн алба авахгүй. Цаана чинь автобусаа зарах гээд үйлээ үзээд хэдэн хүн байж байна.

Хужаагийн шээс [202.21.108.182] 2019-10-16 12:02:05

CO CARBON MONOXIDE SENSOR ALARM гээд гуглдэхэд хужаагийн Алибабагаар дүүрэн байгаа. Үнэ 20000 - 8000 төгрөг.

Зочин [122.201.22.138] 2019-10-16 09:42:02

БАС НЭГ НИКЕЛЬ ГАНБАА ЮУ?

Зочин [202.21.127.160] 2019-10-16 07:30:36

Олон улсын стандартын дагуу бүтээгдсэн, патентжуулсан бүтээгдэхүүн авч иргэддээ тараана уу!!!

Зочин [202.126.89.185] 2019-10-16 08:39:06

Үндэсний үйлдвэрээ дэмжихгүй бол хөгжилийн тухай бодхын ч хэрэггүй.

Зочин [66.181.176.104] 2019-10-16 07:19:12

ИЙМ ЮМЫГ МАШ НАЙДВАРТАЙ ГЭДЭГ НЬ ОЛОН УЛСАД БАТЛАГДСАН , НЭР ХҮНДТЭЙ , ӨНДӨР ТЕХНОЛОГИТОЙ БРЭНД БҮТЭЭГДХҮҮН АВЧ ТАРААХ НЬ ЗӨВ , ХЭН НЭГНИЙ ДУРААРАА ХИЙСЭН МӨНГӨ ОЛОХ ГЭСЭН БАТАЛГААГҮЙ ЮМ ТАРААДАГ Ч ЮМ БИШ .

Зочин [202.179.31.105] 2019-10-16 23:46:52

Стандардыг нь баталчихвал хамаагүй л дээ гэхдээ эд үйлдвэрлүүлэх боломжгүй болохоор үлгэр гэсэн үг.

зочин [202.179.26.133] 2019-10-16 04:04:28

Болж байна. Яяагаад монголчууд бид хийж чадахгүй гэж . Бид нэгэндээ итгээд дэмжих л хэрэгтэй . монголчууд чадна.

Гэрэл [66.181.161.49] 2019-10-16 02:15:42

Сайн байна. Үйлдвэрлээд гаргахын тулд зоригтой хөдлөх л хэрэгтэй. Бас улсаас дэмжлэг байхгүй бол шат шатандаа асуудлуудтай их тулна.

Зочин [66.181.186.135] 2019-10-16 01:50:53

Юуул хийсэн бол. хэрэв зөв ажиллаж байгаа бол 7н буудулд тавиад боло юу аан.

хх [202.55.191.205] 2019-10-16 01:48:29

дотооддоо үйлдвэрлэх л хэрэгтэй энэ жил биш юмаа гэхэд ирэх жилээс

Зочин [202.55.188.35] 2019-10-16 01:27:23

Гал түлэхэд дохио дугараад байвал яана хүмүүсээ хөлдөх үү

Зочин [202.180.218.37] 2019-10-16 01:27:15

ганц ширхэг багаж угсрах масс продакт 2 тэс өөр зүйл шүү дээ

Зочин [202.131.225.205] 2019-10-16 05:36:37

mass product -g uildvert zahialj hiilgedeg

hh [202.55.191.205] 2019-10-16 01:14:13

төр засаг нь дэмжээд хэрэгтэй юмаа нэвтрүүлэх л хэрэгтэй гаднаас заавал авах шаардлага байнуу

Зочин [103.212.118.28] 2019-10-16 02:02:19

Яахаараа заавал төр засаг дэмжих ёстойн. Яагаад хувийн хэвшил бишмгэж


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.