Д.Бямбасүрэн: Ашигт малтмалын нөөцийг ашигласны төлбөр гэдгийг Монголын эсрэг ашигласан

Aдмин / Эдийн засаг

-Таны саяын хэлсэн тэр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орд эзэмшигчээс авахгүй болгочихсон юм байна. Тийм үү. Уг нь орд эзэмшдэг хүнээс авдаг байсан биз дээ. Байгууллага аж ахуйн нэгжээс?

- Ерөөсөө л тэр лицензийг нь эзэмшээд, магадгүй тэр оператор компани байж болно. Тэр компани л төлөх ёстой.

-Эзэмшиж байгаа хүн л төлөх ёстой юу?

-Тийм, борлуулалтын орлого хэний дансанд орж байна, тэр л данснаас нэг удаа л төлнө. Гэтэл энийг Үндсэн хуулийн цэц болохгүй гэдэг дүгнэлт гаргахад нь УИХ хүлээж авахгүй буцаалаа. Би бодохдоо Үндсэн хуулийн цэц эрх биш УИХ-ынхаа энэ хэдэн авилгачдаас арай өөр байх байлгүй дээ, улс орныхоо эрх ашгийг бодох байлгүй дээ гэж их харж байгаа. Гурав дахь их суудлынхаа хуралдаанаар сэргээж чадах болов уу гэж.

эгэхээр төмөр зам бариад, тэнд нэмүү өртөг шингээсэн боловсруулах, баяжуулах үйлдвэр барина, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор чинь хэрэггүй болчихлоо шүү дээ. Тэд нар чинь татвараасаа өндийх юм уу?

-Зэс, нефть боловсруулахыг хориглож байна наадах чинь.

-Нөгөө нефтийн үйлдвэр барьж байгаа

-Тийм, энэ их түүхий нүүрс тээж байхын оронд адаглаад угаагаад, угаахад чинь 20 хувь нь алга болно биз дээ. Тэрнийгээ хагас коксжуулаад гаргавал ямар их ашигтай байх вэ, үнэ нь хэд дахин өсөх вэ. Гэтэл энэ бүхэнд хориг тавьж байна. Бид харсаар суугаад, баахан хий лоозон эсвэл улс төрийн маргаан хийгээд энийг орхичихоод сууж байдаг. Би өөрт чинь хэлсэн Монголд энэ лицензийн асуудал яагаад ийм замбараагүй болсон бэ гэж. Би 2012 оны дөрөвдүгээр сарын сүүлчийн гурван хоногийг маш сайн санаж байна. Тэр үед “Саут гови сэндс”-ийнхэн нүүрснийхээ нөөцийг өөр компанид зарна гэсэн. Тэгээд би УИХ-ын зарим гишүүдэд хэлсэн юм л даа. “Эх орноо гэх сэтгэл чинь шавхруу үлдсэн бол та нар энийг нэг янзлаач ээ” гэж хэлж байсан. Тавдугаар сарын 1 гэхэд энэ хэлэлцээр нь болох байсан юм. Тэгтэл тэр хуулийг гаргахад компанийн лицензийг бусдад шилжүүлэхэд Засгийн газрын зөвшөөрөл авна” гээд бичих ёстой байсан. Гэтэл зориуд уул уурхайд шилжүүлэхгүй, хөдөө аж ахуйд шилжүүлэхгүй, стратегийн орд газруудад шилжүүлэхгүй гэж баахан худлаа тооцоо гаргаж нөгөө хөрөнгө оруулагчдаа “орилуулж” байгаад Алтанхуягийн Засгийн газрын үед хэдхэн сарын дотор хүчингүй болгосон. Ингэж Монголыг гартаа оруулж байгаа юм шүү дээ. Эд нарын хийдэг юм нь юу вэ гэхээр зөв юмыг буруу тийш нь түлхэж байгаад унагаадаг тийм аргатай болчихсон. Тэгэхээр нөөцийн төлбөр гэдгийг чинь Монголын эсрэг ашиглаж байна. Энийг л төр засаг харж өөрчлөх ёстой.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэж, Дубайн гэрээг үргэлжлүүлэх үү, Оюутолгойтой ямар хариуцлага хүлээлгэх вэ зэргийг олон жилийн дараа эргэж ярьж эхэлсэн. Энэ яагаад зогсчихов?

-Оюутолгойн гэрээ гэж юу юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Би залуухан, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа Эрдэнэтийн гэрээг анх байгуулах төслийн гэрээ хэлэлцээрт оролцож явсан. Ийм үйлдвэр аж ахуйн гэрээ ямар байх, яаж хийгддэг гэдгийг бага зэрэг гадарлана. Тухайн үед их гүрний шахалтад ороод эрх ашгаа хамгаалж чаддаггүй байсан. Одоо Оюутолгойн гэрээ гэдэг бол Монгол үндэсний баялгийн сорыг нь гадны шунахай, үндэстэн дамнасан корпорацийн өмнө таваг дээр тавиад өргөсөнтэй адилхан. Оюутолгойн гэрээ гэдэг бол Монголын эрх мэдэлтнүүд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд хэн байдаг юм, шуналын микроб цугласан бохирын сав юм биш үү. Яагаад ингэж хэлж байна гэхээр Монголд хамгийн таагүй нөхцөлөөр байгуулагдсан гэрээ. Монгол Улс баялгаа өгчихөөд 34 хувийг эзэлнэ гэж байгаа. Тэрэндээ зээл аваад төр төлөөд сууж байгаа. Бид зээлээ ашиг хувааж дарах ёстой. Гэтэл цаад газар нь алдагдалтай ажиллаж байна гээд суугаад байдаг. Гадны хэн ч гэсэн ашиг хуваахгүйгээр алдагдалтай ажиллаж байна гэж гарна.

-Баялаг манайх мөртлөө 34 хувийг эзэмшдэг. Түүнийгээ зээлээр авсан. Мөн дээрээс нь хүү төлдөг?

-Үндсэн хуулиар төрийн баялаг бол Монголын ард түмний мэдэлд байх ёстой юм. Төрийн өмч байх ёстой. Гэтэл Оюутолгойн гэрээ байгуулахдаа төр эзний байр суурь дээр байж чадсангүй. Гадны баячуудын гар долоож, гутлыг нь тэвэрч хөлийг нь үнсдэг амьтны дүртэй болчихлоо. Энэ жилийн байдлаар Оюутолгой баялгаа өгөөд төлөх өр маань тэрбум 800 сая ам.доллар болоод байгаа.

-Бид 30 жил төлөхөд хэчнээн өртэй болох бол?

-Миний ойлгож байгаараа гурван тэрбум 950 сая ам.доллар болох болов уу гэсэн урьдчилсан тооцоо байна. Энэ миний тооцоо.

-Бид ашиг авахгүй юу?

-Өр төлөөд сууж байна. Ер нь их зовлонтой. Баялгийнхаа эзэн байх эрхээ хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотой. Үүнийг учрыг олох гэж шалгалт орсон. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан. Итгэл гаргаад хэлэлцэж байтал хэн нэгэн этгээд Оюутолгойн асуудлыг хэлэлцээд дэмий шүү гээд зандрангуут манай УИХ-ын гишүүд, эрх мэдэлтнүүдийн гар нь салганаад буугаад өгчихлөө шүү дээ. Одоо ахиад Оюутолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй байх.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:37:33

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:37:33

ЗОЧИН [103.10.22.76] 2019-10-31 16:29:45

1922-ОНООС ЭХЛЭН АЛТАН УРГИЙН НОЁД, ЛАМ,ҮНДЭСНИЙ СЭХЭЭТЭН , ЦЭРГИЙН УДИРДАХ БҮРЭЛДХҮҮН ЗЭРЭГ МОНГОЛЫН СОР БОЛСОН ЭХ ОРОНЧДЫГ БОДЛОГОТОЙГООР ХЭЛМЭГДҮҮЛЭН ХӨНӨӨСНИЙ ХОЙДЫН ҮР ДҮН ОДОО УИХ -Д СУУЖ БУЙ ХҮМҮҮС СҮҮЛИЙН 30-ААД ЖИЛ ТӨРЙН ЭРХЭНД БАЙСАН ХҮМҮҮСИЙН ҮЙЛДЛЭЭР ХАРАГДАЖ БАЙНА.

Зочин [202.131.243.190] 2019-10-30 10:57:35

Byambasureng guag ingej heleh ni TEDEND ashigtai Yagaad gevel 76 uugeer ni dalimduulaad shalgalt orloo geed OT-oos jaahan mongo avaad l bayajaad bhm daa

зочин [103.194.176.117] 2019-10-30 10:38:15

Бямбасүрэн гуай хэлдэг үнэн манай УИХ - байгаа 76 дотор яг улс эх орон газар шорооныхоо төлөө явж байгаа гишүүд бараг л хуруу дарам байгаа үнэндээ бол УИХ олонх гишүүд зөвхөн гадны гар хөл болж тэдэнд зориулсан хууль батлаатчихаж байгаа юм . Тэд улс эх орнынхоо төлөө биш зөвхөн амиа хоохойлсон нэг хэдэн халтар төгрөгний төлөө улс эх орноо гаднынханд Оюутолгойг тавиад туучихаас сийхгүй гарууд л байгаа юм.Өнөөдөр эх баригдчид УИХ гишүүд үйлдвэржилтийн бодлогыг дэмжихгүй байна .Уул уурхайн баялгыг дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож арай нэмүү өртгөөр гарах боломжийг хааж боогдуулж байгаа нь Монголийнхоо эдийн засгийн багалзуурдаж байгаатай агаар нэг байх юм даа.Өнөөдөр Монгол зүгээр л түүхий эд гаргач орон Бямбасүрэнгуайн хэлдгээр ард түмэн энэ хэдэн нх орноо худалдагч урвагчидын өөдөөс ташуурийн амт үзүүлэх цаг нь нэгэнт болчихсон

Хүн [103.229.122.68] 2019-10-30 08:47:14

Эрх мэдэлтэй байхдаа юу хийж байсан юм бэ. Ямарч нэмэргүй болсон хойно Нэг л их эх оронч хүн.

Man tar [202.179.24.164] 2019-10-29 21:54:08

bid mongolchuud diilex bolwuu

Зочин [192.82.70.221] 2019-10-29 21:39:26

Iim hunee songodgui Elbegdorj, Nyamdorj metiig songodgoos bid hugjihgui bgaam daa

Зочин [80.215.224.200] 2019-10-29 19:39:08

Энэ бас тэр очирбат гэж балиар царайтай зөнөг хулгайчууд үхээчээ

Jorj [112.72.12.11] 2019-10-29 20:28:32

Unen ugnees ikh aij bna uu.

hahaha [185.39.141.97] 2019-10-29 20:25:47

80.215 hujaa giin shees chi ....uuruu tvrvvlj erlegt ochno bay bay kkk

taraa [185.39.141.97] 2019-10-29 18:17:59

1 minut ch tsag aldahgvi 65 yanhniig taraa . uur vg alga .. gichii gej

ок [139.5.218.100] 2019-10-29 16:42:39

би бүүр гайхаад байдаг юмшдээ, биднийг монгол хүмүүс удирдаад байна уу, хятадууд удирдаад байна уу гэж, тэр хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй болгохыг баталсан гар, бас энэ түүхий боловсруулах тусам татвар өндөрсгөх хууль баталсан гээд,л энэ бас банкны хадгаламжийн хууль, бидний мөнгөөр үйлдвэр , эмнэлэг сургууль барьчихаад буцаагаад бидэнд шахаад зарчихдаг бүүр нэг хөөөгөөд байвал монгол улсын бүх талаар нь хүнд цохилтонд оруулсан хуулиудийг баталсан хүмүүсийг одоо хятад гэж хэлэхүү, адгийн шаарууд гэж хэлэхүү, шуналтанууд гэж хэлэхүү, албин чөтгөрүүд гэж хэлэхүү, бүүр ойлгохоо байгаад байгаа шдээ, нэг л өдөр тэнгэрийн цаазаар , дээд тэнгэрийн гэсгээлийг үзэх өдөр энэ хүмүүст ирнэ л дээ гэж найдаад хүлээж байхааасдаа

Жирийн Монгол [61.68.64.211] 2019-10-29 14:45:50

Монгол улсаа аврах, тусгаар тогтнол аюулгүй байдлаа хамгаалан үлдэх эцсийн найдвар монголын ард түмний эрс шийдэмгий тэмцэл, энэ зорилгодоо нэгдэн нягтрахаас өөр замгүй боллоо. Намууд, улс төрчдөд итгэх аргагүй болжээ. Ирээдүй хойчоо аврая

зочин [59.153.115.25] 2019-10-29 13:33:06

Энэ хүний хэлж яриж бгаан зөв дөө,үүн дээр нэмээд хэлэхэд ОТ гэрээг сайханбилэгийн ЗГ хийгээд ирэхэд их хурлын гишүүн босоо ганбаатар энэ чини хөрөнгө оруулалтын гэрээ бишээ,та нар ОТ баялагийг барицаанд тавиж ирчихээд хөрөнгө оруулалтын гэрээ гэж яриад бгааг хуурч,мэхэлж бгааг нүүрэн дээр ни хэлсэн шүү дээ,тэр их хурлын чуулганы бичлэг дээр босоо ганбаатарын үгийг маш сайн сонсоорой,нөгөө талаар баярцогтыг ч гэсэн ганбаатар буруу гэдгийг монголчуудын өмнө илчилсэн эх орноо гэсэн сэтгэлтэй хүн юм билээ,одоо 37 он хүртэл монголчууд ОТ ашиг хүртэхгүй өр ширтэй монгол болж хятадын газар нутагт орж монгол гэдэг улс үгүй болж мөхнө .

Hezee ch ashig hurtehgui [122.201.21.123] 2019-10-30 00:18:48

Gereeg ene heveer ni bailgaval 37 on hureed ch bid ashig hurtehgui, yagaad geheer Rio ashigaa nuusan heveer l bn

xaxaxax [202.131.231.86] 2019-10-29 14:47:51

vnen vnen

Зочин [66.181.186.212] 2019-10-29 13:21:40

Huzuugui l geed bahirtsgaagaad baidag diilehgui n l dee. Udahgui songuuli bolloo. Shine zaluuchuud orj ireed suidlene dee ene buh yugzor tolgoinuudiig

Ed nar zaigaa tavihguiee [122.201.21.123] 2019-10-30 00:20:03

Suraaguim bish songuuliig luivardaad l dahiad garaad irne

Зочин [66.181.183.103] 2019-10-29 13:06:07

Цаазаа сэргээж эхний 2 хүний толгойг авч хашраахгүй бол болохгүй нь дээ

Irgen [202.9.42.55] 2019-10-29 21:50:24

Xylgaichiin tolgoigoor yax ym byx xurungu munguug ni xyraaj ys arsiig ni yldeevel taarna xogiin tseg deer xymyys yaj amidarch bgag yzeg turd garsan lyivarchid xiisen ajlliin yr dyn mongol ylsiig iim bolgood uursduu ene xymyys niigmiig iim zam ryy oryylsan

Yu [202.126.89.150] 2019-10-29 11:41:32

Ene Ovgon kheden khyykhdee darga bolgokh gej ingej doosh orokh gej!! 1 khynii 00 iin tsaas boljdee!! Monkhbayasgalan gdg khyykhen chini jaakhan yumtai bus uu? Bgaa bdal ni 1 bish ee?

Aimshig [202.55.188.83] 2019-10-29 11:22:14

Hen negendw zagnuuldag gishuud zail eh oron ard tumenee gesen setgel alga

Зочин [103.229.120.213] 2019-10-29 11:19:11

гэрээ байгуулсан хулгайч нарыг барьж ал. хахуулийн замаар байгуулсан учраас хүчингүй болно

зочин [202.9.44.237] 2019-10-29 11:01:35

хүзүүгүй хар хулгайч, балагт хар новш элбэгдоржийг хэзээ барих вэ? тэр муухай сүнс сүүдрийг барьсан цагт олон нийтийн шударга ёсны итгэл сэргэж, хууль шүүхийн байгууллагын нэр хүнд өснө.

Зочин [202.55.188.92] 2019-10-29 21:05:15

Yg zow shuu

Irgen [202.9.42.55] 2019-10-29 12:59:56

Nuguu lyivarchin bayr bi tolgoigooroo xariytsana geed bsan xaachiv mongol ylsiin erx ashgaas ilyy xyviin erx ashiin tuluu ylsdaa ard tymenee bodoxgyi shynaliin berd xyvidaa 10 xays xydaldaj avax gej oyutolgoin gereeg xiisen lyivarchin biz de byyx ezen bytsax xayd ni todorxoi avsan avilga ni xani xamsaatangyyd ni bygd offshorchid bolchood terbym terbymaar gadnii xylgaichidtai niilj yls ornoo urund oryylsan yrvagchdiig nen daryi barij xurungiig ni xyraaj xariytslaga tootsvol yls oron xugjinu


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.