З.Боргилмаа: Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан тагнаж, чагнасан бол энэ нь маш ноцтой үйлдэл
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн еранхий газарт шаардлага хүргүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа: “Сэтгүүлчдийн хууль бусаар тагнаж, чагнасан гэх мэдээллийг анх 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийх үеэрээ өгсөн. Цагдаагийн ажилтнууд сэтгүүлчдийг тагнаж, чагнасан бөгөөд энэ үйлдэлд хариуцлага тооцуулах саналыг Тагнуулын ерөнхий газраас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн гэж мэдээлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.
Хоёр хоногийн өмнө энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хөндөж тавьсан учраас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс дахин анхаарал хандуулж байна. Энэ бол сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа асуудал юм.
Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллагаас тагнаж, чагнасан бол маш ноцтой үйлдэл юм. Энэ асуудал хуулийн байгууллага болон УИХ-ын гишүүний түвшинд удаа дараа яригдаж байгаа учраас бидэнд мэдээлэл өгнө үү гэдэг хүсэлт гаргаж байгаагаа энэ мэдээллээр дамжуулж байна" гэв.
Дээрх асуудлаар асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тайлбар өглөө.
Тагнуулж, чагнуулсан сэтгүүлч байгаа бол гомдлоо эрх бүхий байгууллагад гаргах нь нээлттэй
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. 2018 онд уг мэдээлэл гарах болсны дараа манайхаас "Ийм асуудал байхгүй" гэх тайлбарыг өгч байсан. Тухайн үед эрүүгийн цагдаагийн албаны нэр бүхий хоёр албан хаагчийг Тагнуулын ерөнхий газраас шалгасан байдаг. Шалгаад уг асуудал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал байхгүй байна гээд Нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Өнөөдрийн байдлаар сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол алга байна.
Аливаа хэрэгт хохирогч гэж байдаг. Хэрвээ тагнуулж, чагнуулсан сэтгүүлч, редакц байгаа бол гомдлоо эрх бүхий байгууллагад гаргах нь нээлттэй.
Дахин хариуцлагатайгаар мэдэгдье. Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж, чагнасан үйлдэл байхгүй. Энэ буруу ташаа мэдээлэлд өмнө нь залруулга хийж байсан. Одоо ч дахин хэлж байна" гэсэн байна.
Сэтгэгдэл
зочин [150.129.143.138] 2019-11-02 11:47:38
Эхлээд та нар мэргэжлийн ёс зүйгээ ягштал баримталчих хөлсний бичээч нар ард түмэний тархи толгойг эргүүлж байгаа нь үнэн биз дээ дотроо эхлээд цэгцэр. Сэтгүүлч гэвэл ОТГОН-г л хэлнэ өөр ямар сэтгүүлч байгаа юм бэ харагдахгүй л байна.
зочин [64.119.25.197] 2019-11-02 08:09:48
Эхлээд, сэтгүүлчид минь, шударга ажилладаг болчих. Улс төрчдийг дагаж далдагнахаа больчих. Хуулиа сайтар мэддэг болчих. Найруулга зөв, алдаагүй бичдэг болчих. Монгол хэлийг "яргалахаа" больчих. Үүргээ зөв сайн биелүүлдэг болчих. Та бүгдийн нийтлэл шударга бөгөөд алдаагүй, цэвэр монгол хэлний үлгэр дууриал байх ёстой. Та бүгдийн нийтлэл Монгол улсад нууц гэх юмгүй болгоход хүргэж байгааг ухаар. Миний мэдээ гадныханд олз болох уу гэдгийг эхлээд мэддэг болчих. Дараа нь эрхээ эдлэх гэж оролд.
zochin [185.39.141.62] 2019-11-01 13:49:52
nymdorjiin buunii nohoi .. zailuul nymdorjtoigoo gufamjind garch .. ervvgiin element boloh ni dee. ter baatarhvv geech bandi ... ard tvmniig teneg gej bvv basamjil .
Зочин [192.82.70.200] 2019-11-01 11:02:23
Сэтгүүлчид бүгд хөлснийхөн. Ялангуяа Монгол улсаа тэр чигээр нь дээрэмдсэн Элбэгдорж, Миеэ Энхболд нарын талд бүгд хөлсөөр зогсоцгоож байхад арга барагдах юмбайна шүү дээ. Ийм балиар вмнуудтай хуйвалдсан улсуудыг тэгээд хараад зүгээр байгаад байх уу. Элбэгдорж, Миеэ, хөлслөгдсөн сэтгүүлчид улс орноос маань үнэ цэнэтэй байх уу
Зочин [112.72.12.8] 2019-11-01 10:46:57
БҮГД ХУДАЛЧ НОВШНУУД
Зочин [202.126.89.139] 2019-11-01 10:36:43
сэтгүүлч нар суман дунд явдаг. окопонд байгааг ямар сэтгүүлч гэх юм
Зочин [202.9.44.218] 2019-11-01 10:22:34
Захиалгын балиар авгайшд энэ, мандахбаяр өнөрцэцэг 2 чинь хаачсан
Оргилмаа гэж хужаа бор авгай [202.9.44.218] 2019-11-01 10:23:00
hahahaha
Зочин [122.201.19.99] 2019-11-01 07:25:44
Нямдоржийг ЦЕГ дарганцаруудтайн огцруулах цаг нь болсон шүү худлаа шударга царайтай новш
Suhk [202.9.42.102] 2019-11-01 09:56:11
Nyamka shudrag ajlaad baihaar ni aigaad b na uu