Монгол залуус явган алхвал урамшуулал олгодог аппликэйшн бүтээж байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

Монгол залуус явган алхаа тоолдог гар утасны аппликэйшн бүтээж байна. “WE” нэртэй аппликэйшнийг ажиллуулж, явган алхсанаар танд оноо цуглана. Таныг нэг км явган алхахад аппликэйшнд 150 оноо цуглах юм. 1000 оноо цуглуулаад кофе шопоор үйлчлүүлэх эрх, 2000 оноо цуглуулаад дэлгүүрээс тодорхой дүнд бараа сонгож авах эрх бэлэглэх юм.

Сүүлийн жилүүдэд иргэд хамт олон, найз нөхдөөрөө уул хаданд авирч, аялах дуртай болсон. Энэхүү аппликэйшн хэрэглээнд нэвтэрвэл хүмүүс алхах нь ихэсч, иргэдийн эрүүл мэндэд ач тусаа өгнө гэдэгт тэд итгэлтэй байгаа юм. Өдөр бүр 30 минут түргэн алхахад хорт хавдраар өвчлөх эрсдэл 40 хувиар багасдаг гэдэг.

image

Нөгөөтэйгүүр, иргэд автомашин жолоодох, ойр зайд такси хөлөглөхөөс татгалзаж алхангаа оноогоо цуглуулдаг болох нь түгжрэлийг сааруулах ач холбогдолтой юм. Мөнгөө төлөөд такси барих уу, алхаад мөнгө хуримтлуулах уу гэдэг таны сонголт болж байна.

Одоогоор дээрх төсөлтэй хамтарч ажиллах аж ахуйн нэгжүүдийн санал ихээр ирж байгаа юм. Кофе шопууд, ресторанууд, үзвэр үйлчилгээний газар, дэлгүүрүүд хамтарч ажиллах санал тавьж байгаа ажээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:21

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:20

зочин [202.21.96.171] 2019-12-06 09:29:44

апп аа татаж авсан гэтэл огт ажлахгүй ямар ч мэдээлэл байхгүй ёстой онцгүй байнав энэ монгол аппыг маш их хүлээлээ

Monkhtuya Odkhuu [66.181.161.28] 2019-11-04 14:54:00

Hezeenees geregjij ehleh ve nas hargalzahgui bzdee.

Зочин [202.179.8.130] 2019-11-04 08:21:58

Би сард дундажаар 164 км алхдаг юм байна. 2018 оны 12 дугаар сараас эхлэх pedometer гэдэг апп хэрэглээд нийт 1834 км буюу 2,5 сая алхам хийсэн байна. Жилд 1800000 оноо цуглуулах нээ.

Зочин [202.179.31.103] 2019-11-04 08:02:26

Өө наадах чинь надад юу ч биш юм байна. Би 10 км орчим алхдаг. Гадаадын апп ашигладаг. Нэгэнт тэнд мэдээлэл маань хадгалагдсан болохоор солиход хэцүү. Миний хэрэглэдэг апп нэг л сул талтай тэр нь цэнэг дуусахаар мэдээллээ хадгалж чаддаггүй. Ийм юм хийвэл цэнэг шалгаж байгаад тодорхой хэмжээнд бага болбол автоматаар байгаа мэдээллээ хэрэглэгчгүйгээр хадгалахаар хийх хэрэгтэй.

sara [180.149.93.14] 2019-11-04 07:49:48

mash zuv sanaa bn bravo


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.