Их Британийн парламентыг тараана

Aдмин / Гадаад мэдээ

Лхагва гарагт Их Британийн парламентыг тарааснаар ирэх 12 дугаар сарын 12-нд болох бүх нийтийн ээлжит бус сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлнэ.

Ерөнхий сайд Борис Жонсон Консерватив нам олонхын суудал авж, Европын Холбооноос /ЕХ/ гарахад үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулна хэмээн найдаж байна. Мөн тэрбээр ЕХ-той хэлэлцсэн гэрээгээ парламентаар батлуулж, ирэх оны нэгдүгээр сарын 31 гэхэд Их Британийг ЕХ-ноос гаргахаар төлөвлөж байна.

Сөрөг хүчний Лейборист намын хувьд эрх мэдлийг авж, “Brexit”-ийн гэрээний талаар ЕХ-той дахин хэлэлцэж, бүх нийтийн санал асуулгыг дахин явуулахыг зорьж байна. Гэвч тус нам “Brexit”-ийн талаар тодорхой байр суурийг илэрхийлээгүй байгаа аж.

Шотландын Үндэсний нам болон Либераль-Ардчилсан намын хувьд Их Британи ЕХ-нд үлдэх хэрэгтэй хэмээн үзэж байна. Харин “Brexit” нам ЕХ-ноос гэрээгүйгээр гарахыг уриалж байгаа юм.

“YouGov” судалгааны байгууллагын сүүлийн санал асуулгын дүнгээс үзэхэд Консерватив нам Лейборист намыг 12 оноогоор тэргүүлсэн байна. Гэсэн хэдий ч ээлжит бус сонгуулийн үр дүн тодорхойгүй байгаа бөгөөд “Brexit”-ийн талаарх олон нийтийн үзэл бодол ихээхэн ялгаатай байгаа аж.

2017 онд явуулсан өмнөх бүх нийтийн сонгуулиар Консерватив нам кампанит ажлын эхний үе шатуудад тэргүүлж байсан боловч олонх болж чадаагүй юм.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:21

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:21


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.