ДОХ гэдэг хамрын ханиад биш

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Дэлхий нийтээрээ арванхоёрдугаар сарын 1-нийг ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл, жилдээ ганц энэ өдөр л ДОХ-ын тухай “санадаг” гэсэн үг. Харамсалтай нь, бусад үед нь таг мартчихдаг. Эрүүл мэндийн яамнаас авсан албан ёсны мэдээллээр ДОХ-ын халдвар авсан хүнийтоо 281-д хүрчээ.

Өнгөрсөн оны өдийд дээрх тоо 268 байсан юм. Харин энэ мэдээ хэнийг ч түгшээсэнгүй. Айдас сэрэмжлүүлэг дагуулах ёстой энэ мэдээг сонссон хүмүүс "Одоо хэд дэх нь болж байна вэ", "Хаанаас илэрсэн юм бол" гэх мэтээр өөр хоорондоо яриад л чихнийхээ хажуугаар өнгөрөөж байна. ДОХ-ын дохиог бид тоохоо больжээ. Хатуухан хэлэхэд, бид ДОХ-д дасчээ. Улирал солигдоход тусдаг хамрын шуухинаа шиг л санаж байх шиг. Уг нь ДОХ гэдэг хавар намарт тусдаг ханиад биш. Нэгэнт энэ өвчний вирус илэрвэл таны дархлаа аажимдаа үгүй болж, ёстой нөгөө ханиадаараа л мажийна гэсэн үг. Өгсөн шинжилгээний чинь хариу "но"-той гараад давтан шинжилгээгээр тэр нь баталгаажвал та хэдийнэ эрлэгийн элчтэй сугадалцаад авчээ гэдэгтээ эргэлзэх хэрэггүй болно. Өөр бусад өвчнөөр өвдсөн тохиолдолд гэр бүлийнхээ хайр халамжинд ордог бол ДОХ туссан үед ихэвчлэн нуух хэрэг гарна. Ялангуяа гэр бүлийн хоёрын нэг нь өвчтэй гарвал бүр "дайн дэгдэнэ". Гэр бүл салах энүүхэнд. Энэ утгаараа ДОХ хүний сэтгэл зүйд асар их дарамтыг авчирдаг нь тодорхой.

Бүх тохилдол нь бэлгийн замаар халдварласан

Энэ онд л гэхэд шинээр 13 тохиолдол бүртгэгджээ. Ийм өвчний вирус тээж байгааг нь мэдвэл ажилд авах газар ч олдохгүй, найз нөхөд хөндийрч эхэлнэ. Ёстой нөгөө үхтэл үр харам гэдэг насан туршийн тангарагтай ээж, аав хоёр нь хажууд нь тунаж үлдэнэ дээ. Нэгэнт өвчин юм болохоор амиа хорлолтой биш, хэзээ амьдралын цэг хатгагдана тэр хүртэл "нүүрээ ширлүүлээд" явахаас өөр аргагүй. Тийм их сэтгэлийн шаналал, ганцаардлын зовлонг тээж амьдрах хэцүү тавиланг ганц хоёр удаагийн бэлгийн хавьтлаас авна гэдэг юутай харамсалтай. Яагаад энд бэлгийн хавьтал гэж онцлов гэхээр Монголд бүртгэгдсэн ДОХ-ын бүх тохиолдол бэлгийн замаар халдварласанд байгаа юм. Эхээс урагт, аль эсвэл тариураар халдсан тохиолдол алга.

Вирус тээгч 44 хүн нас баржээ

Анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 27 жилийн хугацаанд ДОХ-той хүний тоо 281 хүрсэн бөгөөд одоогоор 44 хүн нас бараад байгаа аж.

XX зууны тахал гэж нэрлэдэг ДОХ-ын анхны тохиолдол Монголд илэрлээ гэдгийг сонсоод монголчууд бултаараа ихэд цочирдож билээ. Эгээ л хаалгыг нь тогшоод ороод ирэх гэж байгаа юм шиг айдаст автаж байсан. Худалч хүнд гудамжинд зөрсөн хүмүүс эсрэг хүйснийхээ хүнийг "Энэ ДОХ-той биш байгаа" гэсэн харцаар харж байсан байх. Харин одоо ДОХ-ыг байх ёстой юм шиг л хүлээж авч байгаа нь цаг хугацааны илааршил гэхээсээ илүүтэй бидний хэнэггүй зангийх гэвэл илүү зохино. ДОХ-оос айж цэрвэж байсан монголчууд хэдхэн жилийн дараа дасал болж бусдын зовлон надад хүртээлгүй гэдэг зарчмаар амьдарч эхэлсэн.

Уулын мухарт байдаг хоёр хөгшинд холын сонин болгож, "Хотод ДОХ гар гэнээ" гэхэд их л сониучирхсанаа "Аа, ямар бидэнд хүртэх биш. Дээгүүрээ хуваагаад л авчихна биз" гэж бухимдсан тухай онигоо байдаг. Үүнийг сонсоод бид инээлддэг байв. Одоо бол уйлах цаг ойртойж байна. Гаднаас орж ирсэн гайт харуудын учруулсан лайг үүрч Монголл дэлхийд ДОХ-той орон гэж бүртгүүлсэн анхны "хохирогч" хорвоог орхиод 20 жилийн нүүр үзэх зуурт манайд энэ өвчин хүрээгээ тэлж 300 дөхлөө. Энэ бол эмгэнэл. Харин бид үл тоож байна. "Хойд хөршийн Эрхүү мужид СПИД гарч гэнэ" гэсэн мэдээлэл тэртээ 1980-аад оны сүүлчээр цацагдахад "Тарваганы мах идэж, айраг уудаг монголчуудад тусахгүй ээ. Дархлаа нь бидэнд байгаа" гэж цуурч байсан нь оргүй худал болохыг одоо бид харж байна.

Вирус тээгчид залуужиж байна

Жилийн дотор 10 гаруй тохиолдлоор нэмэгдэж байгаа ДОХ-ын вирус тээгчдийн насны хязгаар харьцангуй залуужиж байгаа нь бүр харуусмаар. Нийт тогтоогдсон хүний 107 тохиолдол буюу 38,1 хувь нь цэл залуудаа өөрөөр хэлбэл, бэлгийн идэвхтэй үе гэгддэг 16-29 насандаа ДОХ илэрсэн байх жишээтэй. Тэгэхээр энэ аюулт өвчин хэрхэн залуужиж байгаа нь ямар нэг тайлбаргүй ойлгогдох биз. Ер нь 30-34 насынхан хамгийн ихээр оношлогдож байгааг мэргэжилтнүүд хэлсэн.

Судалгаанаас харахад халдвар тээгчдийн 97 хувь нь 20-45 насныхан. Бас 80 хувь эрэгтэйчүүд. Таван халдвар тээгч тутмын нэг нь гэр бүлтэй. Эхнэр нөхөр хоёрын аль нэг нь, бүр хоёулаа ч энэ өвчний вирус тээгч болсон нь бий. Мөн таван өвчтөн тутмын хоёр нь орон нутагт амьдардаг байна. Хөдөөнөөс гэхээр л бидэнд их хол сонсогдоод байгаа байх. Худлаа шүү дээ. Хажууд чинь л байна гэсэн үг. Монгол улс 21 аймагтай. Тэгвэл 12 аймагт нь ДОХ-ын вирус тээгчид амьдарч байна гэсэн баримт байна. Тэгэхээр аюулт энэ өвчин анх бүртгэгдсэнээсээ хойш хэрхэн хурдацтай тархсан нь дээрх тооноос илт. Нэг халдвар тээгчийн ард хичнээн хүн байдаг вэ гэдэг магадлалын онолоор сэжигтнүүдийн хүрээ тэлдэг. Хэдэн жилийн өмнө ажлын шугамаар арабын ертөнцтэй цухас танилцах боломж олдсон юм. Дэлхийн долоон гахамшгийн нэг алдарт пирамидын эх орон Египтэд очиж гивлүүрт ертөнцийн зах зухаас сонирхож явахад Орост боловсрол эзэмшсэн орчуулагч залуу "Бид цагаач биш, аа бас хар ч биш" хэмээн хошигносноо автобус дүүрэн монголчуудыг тойруулж хараад "Манай орон 85 сая хүнтэй ч ДОХ байхгүй" гэж толгой дээгүүр бардам хэлж билээ. Түүнийг харахад бахадмаар байсан ч цаагуураа биднийг шоглоод авлаа гэх бодол хамгийн түрүүнд төрснийг нуух юун. Гээд хэлэх үг олдоогүй.

Хүн бүр ДОХ-оос сэрэмжлэх нь чухал

1980-аад оныэхээр дэлхий дахинд ХДХВ-ийг илрүүлсэн бөгөөд ДОХ нь 39 сая гаруй хүний аминд хүрээд байгаа юм. Өнөөдөр дэлхий дахинд ХДХВ-ийн халдвар тээгч 37.9 сая гаруй хүн амьдарч байгаагийн 2.6 сая гаруй нь 15 насны хүүхдүүд байна. ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо дэлхийд 1.1 саяд хүрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар халдвар тээгч дунджаар 10 жил амьдрах боломжтой юм билээ. Энэ хугацаа нь тухайн хүнийхээ биеийн дархлаа, өвчин эсэргүүцэх чадвараас болж нааш цааш хэлбэлзэнэ. Байгалиас заяасан өгөгдөхүүнээрээ тэр 10 жилийн хугацааг хээвнэг даваад гарчихсан өвчтөн ч манайд байна. ДОХ-ын тухай хуулиар халдвар авч өвчилсөн өвчтөний оршин суугаа хаяг, нэр овгийг нийтэд зарлахыг хориглож, чандлан нууцлахыг хуульчилсан болохоор мэдээллийг дэлгэрүүлэх боломжгүй юм.

Агаар дуслын замаар халдварлахгүй энэ өвчин юуны өмнө та бидний ухамсраас шалтгаална гэдгийг дахин дахин хэлмээр байна. Дахин анхааруулахад Монголд бүртгэгдсэн бүх тохиолдол бэлгийн замаар халдварласан байгаа. Тэгэхээр биднийг юунаас сэрэмжлэх ёстойг ямар нэг тайлбаргүйгээр хэлээд өгч байгаа хэрэг биш үү. ДОХ-ын вирус тархахад хүйсийн гаж сохирхолтой байх огт хамаагүй. Бэлгийн харьцаанд соёлтой оролцож, олон хүнтэй зүй бус харьцаанд орохгүй байх, хамгаалалт хэрэглэх гээд наад захын анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь хань ижилдээ үнэнч байх учиртай. Тархи зүрхээ захирах ёстой. Хэрвээ хүсэл тачаалаа захирч чадахгүй бол ДОХ хэмээх гэсгээлийг хүртэх хаалга нээгдлээ гэсэн үг, өмнө чинь. Тийм болохоор гэр бүлээс гадуурх урвалт шарвалт бүртээ үүнийг санаж явбал ямар бэ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:10

Зочин [192.82.68.227] 2019-11-21 01:39:03

ДОХ бол Ардчилалын билэг тэмдэг !! Ардчилалгvй Хойт Солонгос, Ардчилалгvй Лалын орнууд ДОХ гvй байгаа юм билээ!!Нэгэнт Ардчилалын замыг сонгосон юм бол ДОХ зайлшгvй, Иргэний дайн зайлшгvй гэдэг нь тодорхой харагдаж бн!!

PiZD@ [153.208.80.157] 2019-11-20 12:39:57

MGL-chuud unen yavdaltai, shalig, zavhai, doodohoo zahirch chaddaggui banzal, teneg, erguu, malnaas dor ork pizdakuud l baidag bolj dee pizda gej, pizdakuud uher mal shig l zambaraagui oroo ni orson buh shig l shaaltsah yum daa pizda, belgevch heregle, doodohoo sain zuv zahir muu teneg pizda naraa!!!!!.....

yah yostoi be?.... [148.60.92.227] 2019-11-19 11:16:06

ene byzar ebchineesee herhen salah be?Mongolchyyd aa!!ta nariig byryy zamryy chiglyylsen ardchilsan nobsnyydiig emgeeleed baih yy?yagaad ter saihan Mongol yndesteng ygyisgen byzar helmegdyylelted hyrgeb ee:!ene 30 jild odoo byyr 30 jiliin medail hyrtel gargaj teriig ni ene tor yhaantai yodoryyd ni demjeed baih!!!bid neg l eerchilegdehgyi bol engerlee!!ta nar Byrhanii sasiniig het ikhe muul luu?arban har nygel arban chagaan buyan gej ard tymen maani am dyyren helj irsen yum daa!!eneeder arban har nygel zabsargyi gyrban nygeldee jiblee!yg ni delhii deer tyn ch ariun gegeersen ornyydiin toond neg heseg yabsan yum syy!odoo ch aliigaa aldlaa daa!!ireedyi gej haragdah yum ygyi boljee!

Зочин [64.119.24.80] 2019-11-19 10:23:23

УИХ-ын нэг хөгшин гюлказ туссан сурагтай. Чимээ ч гаргахгүй байгаа нь төгцөг Дэмбэрэл юм биш бээз

Зочин [202.179.31.17] 2019-11-19 04:41:01

3 saya huntei tegeed 300 n DOH toi hun bna gedeg aimaar um bna er ne ene zaluu ue ih zambaraagui bolj erchuud ne doodohoo zahirch chadahaa baij ,arhidalt ih bolj , ger bul salalt ih bna gol ne tolgoid ne uy ch alga adguusnaas doloon dor eruul saruul ur udmaa uldeehiig boddoggui onoo margaashiin zugaa tsengeld tashuurcan iim l niigem bolj ireedui maahi burheg bna Mongol haashaa yavaad bna daa DEED taldaa UHTS iin dargiig har aria l heleh ug daanch algaa

иргэн [139.5.218.206] 2019-11-19 03:23:39

Махан биеэ цэнэж явах нь бидний ----- Эрүүл ухаан шүү!!!!!! бузарийг таривал бүзарийг хураана.!!!!!!!!!!их замбараанүй юм.дээдүүл нь их заах юм даа.улсаа хөгжүүлэхгүй байж -- нэг жижиг эрхтэнээ зөв захирхач.Хүсэл хязгааргүй.гэхдээ -----захирч болдог!!!!!!""""""

16 nastai [98.253.30.34] 2019-11-19 03:09:58

16 nas chin odoo sexiin idevhitei nas bolood yavchihaj bgaa muu. Egypt hun amiin 1% orchin huvi n aids/HIV tei gej bna. Jild 800 orchim hun ovddog l gej bnashde. Uleej oghiimaa.

Зочин [139.5.219.204] 2019-11-19 02:49:54

ЖИРИЙН ИРГЭНЭЭС ЭХЛЭЭД УЛС ТӨРЧ НАР ХҮҮХНҮҮД ХҮРТЭЛ БИЕЭ ҮНЭЛЭЖ АМЬДАРЧ БАЙХАД БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧИН ДОХ-ЫН ТОО БУУРАХГУЙЭЭ

би [202.70.44.46] 2019-11-19 02:26:18

хорт хавдрын хажууд зүгээр л нэг ханиад гэсэн үг, Өөрсдийн хүслээрээ ДОХ тусаж байгаа хүмүүсийн эрхэнд халдаж болохгүй, хүсвэл ДОХ-ыг нь зүгээр өгчих л дөө,

zochin [185.39.141.33] 2019-11-19 07:30:31

hort havdariig uls turchid hytadaas hvnsnii bvteegdhvvnerr damjuulan irgeddee ugch . halaasaa dvvrgeseer

Зочин [112.96.100.176] 2019-11-19 05:04:25

haha za da yag l helle dee

Sss [66.181.190.60] 2019-11-19 02:16:14

Zaluus min bodoltoi zow amidarch, biee zow awch yawarai. Ene ayult owchnoos oorigo bolod busdiig hamgaalj, anhaarulj yawarai gj husie. Ta nar ingej chadna shu.

Зочин [66.181.176.68] 2019-11-19 01:45:16

цөөхөн үндэстэнд аюултай тахал юм даа

их бөө [103.240.241.110] 2019-11-19 01:40:25

Монголын ДОХтой хүмүүсийн 80% гомо буюу бисекс20%ь анусаараа хавьтагч хүүхнүүд байгаа нь 10ХАР НҮГЛИЙН 1Д ОРДОГ БУРУУ ХУРЬЦАЛ гэдэг үнэний ортой

Зочин [192.82.78.6] 2019-11-19 00:56:16

монголчууд их завхай ард түмэн болжээ.

Зочин [112.96.100.176] 2019-11-19 05:04:53

Ygiin tiim bsn shu de, oros hyatadiid bugd medne


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.