УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2019.11.19/ хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлыг жагсаалтыг та бүхэнд хүргэж байна.
1. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
- Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайлан хэлэлцэх тухай.
2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нарын 3 гишүүн 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2019.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 3 гишүүн 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
4. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Бусад.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:21
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:21
зочин [66.181.187.227] 2019-11-19 05:51:02
Бурхан ,шашны нэг баяр болоод байгаа юм биш үү. Оюунхорлоо. Амраа ч. Энэ өдөр хэрүүл ,хийгээд гонгиноод байвал,1000 дахин өснө шүү.