Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Эртний эдэлэлээс ялгарахын аргагүй адил зүйлсийг зарж байсан сүлжээг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал, “БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна” гэх мэдээллийн дагуу шалгалт явуулж, БНХАУ-ын иргэд байрандаа алтан шаргал өнгөтэй 127 ширхэг ембүү, суугаа хүний дүрстэй дөрвөн ширхэг металл зүйл болон БНХАУ-ын цаасан болон төмөр мөнгө хадгалж байсныг илрүүлэн хурааж авсан байна.

Хураагдсан ембүүнүүдийг голдоо алттай, үнэ цэнтэй гэж итгүүлэн хуурамч эд зүйлс зарж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тэд “БНХАУ-ын Мин гүрний үеийн эртний эд зүйлс Монголын нутаг дэвсгэрээс олдсоныг зарна” гэх зарыг олон нийтэд хүргээд сонирхсон иргэдэд БНХАУ-д зарагддаг бэлэг дурсгалын зүйлийг өгч залилах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Дээрх эд зүйлсийг аравдугаар сарын 3-ны өдөр каргогоор оруулж ирэхдээ цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орц найрлагатай бэлэг дурсгалын эд зүйл хэмээн гаальд мэдүүлсэн байна. Тухайн эд зүйлсийг Геологийн төв лаборатори, Стандартчилал хэмжил зүйн газар зэрэг байгууллагуудаар шинжилгээ хийлгэхэд гаальд мэдүүлсэнтэй ижил орц найрлагатай эд зүйл болох тогтоогджээ. Дээрх бүлэглэл нь Камбож, Франц, ОХУ, Тайланд зэрэг улсууд руу удаа дараа зорчиж байсан нь тогтоогдоод байгаа аж.

Эртний эдлэл сонирхогчид энэ төрлийн эд зүйлс худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.65] 2019-11-21 05:47:07

Эртний эдлэл үнэтэй авна гэсэн зар тавиад нөгөө талд нь зарах зарын тавьчих аар дунд нь манай шуналтай гарууд хялбар мөнгө олох гэж мөнгөө алдаж төрд гомдоод л

Суржигнэх хэрэггүй. Дэлхий даяар тархсан бизнес. [202.131.225.53] 2019-11-21 05:22:55

Дэлхий даяар л ийм бизнес явагддаг шүү дээ. Хятадуудаас гадна төвдүүд, энэтхэгүүд, вьетнамчууд, солонгось тайландчууд гээд тоочоод барахгүй үндэстнүүд ийм бизнес хийдэг. Эд зүйлсийг зэс, мөнгөөр зутгачихаад л, шаварт булж хэдэн сар болгочихоод, шавраас нь цэвэрлэж өнгө зүйсийг нь "хуучруулчихаад" Европ, Америк, Австралид зараад л байдаг юм байнлээ. Иймд сүржигнэх хэрэггүй байх. Харин ч Монголд ийм сүүлд орж ирж баригдсан нь сонин юм.

зочин [192.82.68.227] 2019-11-21 04:46:31

Энэ зурган дээр байгаа нь жинхэнээсээ ,мөнгө, цаасан төгрөг харагдаж байна даа.\\ Сүүлийн зураг\\

Зочин [202.9.45.8] 2019-11-21 04:33:47

Ene bol ar tald gaalyyn shunaltai humuus baigaa shuu

Зочин [202.126.88.156] 2019-11-21 04:10:14

БУЯНЫГ БҮҮ ГАРГА, БУЗРЫГ БҮҮ ОРУУЛ. ГААЛИЙНХАН ХАРИУЦНА. .

Зочин [139.5.219.204] 2019-11-21 03:07:50

ЗҮГЭЭР НЭГ ХЯТАД ИНГЭЖ ЗАЛИЛАН ХИЙНЭ ГЭЖ БАЙХГУЙЭЭ АР ТАЛД МАНАЙХАН БАЙДАГ ДАА

Zochin [202.9.40.75] 2019-11-21 02:52:10

Zalilan hergeer hyatadiin tald shiljuulj zaaziin yaliig ni ogooch!!!

Зочин [139.5.219.148] 2019-11-21 02:35:31

Hn yana da luivarchid


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.