Л. Энх-Амгалан: Монголын 34 хувийн өр 1.4 тэрбум ам. доллартой тэнцэх хэмжээнд хүрчихээд байна

Aдмин / Улстөр

УИХ-гишүүн Л. Энх-Амгалан: Оюутолгойн гэрээ монголчуудад ашиггүй гэдгийг бүгд ойлгосон. Анх Оюутолгойн гэрээ байгуулагдаж байхад Улаанбаатар хотын гудамжаар талхны зурагтай самбар явсан. Талхны 70 хувь нь Монголчуудын талд очно, 30 хувь нь хөрөнгө оруулагчийн талд орно гэсэн рекламтай салбар явж байсан. Гэрээ байгуулаад 10 жил болж байна. Одоо эргэж харах хэрэгтэй Талхны 70 хувь монголчууд бидэнд ирсэн байна уу. Ирээгүй байна уу гэдгийг хармаар байна. Эдийн засгийн дүгнэлт дээр хэд хэдэн тоо байна. Тоон дээр эрүүл саруул хандаж хэлэлцээрийн ширээний ард суух цаг нь болсон. Монголын 34 хувийн өр 1.4 тэрбум доллар тэнцэх хэмжээнд хүрчихээд байна. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулалт 11.1 тэрбум доллар болсон байна. Бид өдөр бүхэн өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болчихсон байна. Уг нь хувьцаа эзэндээ ногдол ашиг авч ирж байх ёстой. Гэтэл хувьцаа эзэмшигчид яагаад өдөр бүр өрөнд ороод байна гэдгээ эргэж харах хэрэгтэй . Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр энэ нь ихсээд 11.1 хэмжээнд хүрчихсэн байна. Энэ юунаас болсон вэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Мөн хамгийн том татвар төлөгчтэйгөө татварын маргаантай болсон байна. 2010-2012 оны санхүүгийн тайланд 3.2 тэрбум долларын санхүүгийн зөрчил гарсан гээд байж байна. Менежментийн үйлчилгээний төлбөрийн асуудлыг тооцоод үзэхээр Монголын талд өгөх өгөөжид менежментийн зардал сөрөг нөлөөлж байна. Цаашид уурхайг 2041 он хүртэл ажиллуулахад менежментийн төлбөрийн зардал 2 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Монголчууд 2020 онд хүртэх байсан ашиг 2041 он болчихсон. Хөрөнгө оруулалт хэрэв нэмэгдвэл хугацаа улам цаашилна. Иймэрхүү нөхцөл үүссэн тул тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй . Иймээс тодорхой хэлэлцээрт орж , 34 хувийг яах вэ, цаашдаа яавал ашигтай байхаа ярьж, өөрчлөлт оруулах шаардлага байна. Оюутолгойн хүлээсэн үүрэг биелээгүй байна. Наад зах нь жилд 130 сая доллар цахилгааны үнэд гадагш төлж байна.Хөрөнгө оруулалтын гэрээгээр цахилгаан станцаа барьсан байх ёстой. Монголоос цахилгаанаа аваад эхэлсэн байх ёстой. Иймэрхүү гэрээгээ биелүүлж чадахгүй байна.

Б.БАТТӨМӨР: 2041 ОН ХҮРТЭЛ НОГДОЛ АШИГ ХҮРТЭХГҮЙ

УИХ –ын гишүүн Б.Баттөмөр: Л. Энх-Амгалан гишүүн маш чухал тоонуудыг хэллээ. Бид тоотой ярих ёстой. Өнөөдөр авсан зээлийн хэмжээ 11.1 тэрбум долларын зээлээ бодохоор 2041 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй. 2009 онд байгуулсан анхны гэрээгээр 2013-2014 он гэхэд Өмнөговь аймагт Таван толгой ордыг түшиглэж, цахилгаан станц байгуулах ёстой. Дунд нь цахилгаан станц байгуулах заалтаа дунд нь бид нэг хүчингүй болгосон. Одоо тэр заалт хүчинтэй. Оюутолгой компани ЦС байгуулахад 1.3 тэрбум доллараар барихаар байна. Эндээс гарах нэг кВт цахилгааны үнэ дэлхийд байхгүй санал болоод байна. Сэргээгдэх эрчим хүчнийхнийг 500 сая доллараар барих санал Монголын консерциумууд өгсөн. 1.3 дахин бага үнээр санал өгсөн байгаа. Жил бүр татвар дээр маргаан үүсч байна. Татвар тэгш шударга байх ёстой. Татварын байцаагч шалгахаар бөөн зөрчил илэрдэг. Дубайн гэрээ байгуулахад татварын олон актыг хүчингүй болгосон ийм байдалтай байгаа. Ийм байдалтай байна.Тиймээс уялдааг сайжруулж, хоёр тал хэл амаа ололцмоор байна.


Сэтгэгдэл

erdenes 5 tolgoi [202.179.25.29] 2019-11-23 12:50:46

MCS. bas uptei

Иргэн [202.9.43.231] 2019-11-23 09:57:47

Оюу толгой нээгдээгүй байхад бид амьдраад л бсан. Хэдэн луйварчдын хийсэн ажил . Монголчууд эд баялагаа барьцаалад 51% эзэмшээд хөрөнгө оруулагч үлдсэн хувийг эзэмшээд хөрөнгө оруулалтаа хийгээд явах боломж бсан. Доллар са, тэрбумын хахууль аваад ийм гэрээ хийсэн муусайн иулгайч С,Баяр,Сайханбилэг, Энхсайхан,Элбэгдорж,М.Энхболд нартай ард түмэн й хийх тооцоо дуусахгүй. Эд нар одоо үр удамаараа тэрбумтан болцгоосон. Хөрөнгийг чинь хураагаад та нартай тооцоо хийх цаг ойртож бгаа гэдгийг битгий мартаараарай. Цаг цагаараа бдаггүй үг бдагийг санах хэрэгтэй. Ард түмэн ядуу бна харж бгаараай. Хувьсгалын тохироо бүрдэх цаг божээ.

Зочин [138.68.150.108] 2019-11-22 03:33:56

Манай 76 өөрсдөө бодит юу ч хийж чадахгүй зүгээр л сонгуулийн өмнө ташраараа сайхан попорч оноо цуглуулах санаатай

Зочин [202.55.188.34] 2019-11-22 02:49:41

Heden jiliin daraa heden evderhii tomoriin segnuud, sendvichen ambaartai uldhiim baindoo

Зочин [202.55.188.34] 2019-11-22 02:48:07

Mongold yamarch ashiggui yahav heden mongol ajiltai baigaa baih. Gehdee ene uls ornii erh ashgaas iluu baih yosgui. Novshnuudiig ambaardaad hoogood yavuul

Зочин [202.55.188.34] 2019-11-22 02:45:11

Naadah chin zugeer tcaasan deer bichsen too. Mongol uls yamarch orgui. Ted nar zardlaa nohood ashgaa avaad eheltcen.tednii sanaa bol odoo hamgiin bogin hugatcaand baylagiin zooj gargaj duusgah

zochin [185.39.141.30] 2019-11-21 12:27:34

gvvr bariulahgvi geheh ta bariulna geed 150 yer bumaar mi enhboldiin zasagiig demjeed gar urguj suusan hvn . ur gaihaal ... kkkk

zochin [185.39.141.30] 2019-11-21 12:26:22

ard tvmen argaa baraad bosoh hvrtlee temtseed ehnengvvt 65 chin argaa uurchlun uursdiin deetem tonuulaa shvvmjleed ehellee .. 27 iin bvleg chin kkk .... enhamgalan naad tavisan urnuus chin atd tvmen yu ch hvrteegvi yum shvv

ХАРААЛ [43.228.131.118] 2019-11-21 07:57:33

САЙХАНБИЛЭГИЙН 3 - 4 ҮЕ ҮР ҮНДЭС НЬ ХАРААЛ ИДЭХ ЁСТОЙ

Irgen [202.9.40.75] 2019-11-21 12:10:09

Bayr gej bas ner lyivarchin bga biz de oyu tolgoig bibtolgoigooroo xariytsana geed bsan nuxur odoo xaana bna xurungiig ni xyraaj tolgoig ni avax ni zuv biz ter amerkad bga 10 xaystai ni yootsoo xiix tsag boloogyi yu ard tymend zarlaad bga murtuu xyyli tsaaz ni yagaad ajilladaggyi ym

Зочин [64.119.25.140] 2019-11-21 06:23:00

Сайханбилэг гэдэг гомог алах юмсан. Монголыг хорлох зорилготой мэт л үйлдэл хийх юм. Өчүүхэн би хүртэл эх орондоо юу хийж би чадахсан билээ гэж бодож байхад eрөнхий сайд байж арай л юмаа

Зочин [192.82.75.44] 2019-11-21 05:59:52

enhamgalan tun dajgui botditoor yumiig harj dvgnej asuudliig shiideed bdg hvn shig haragdaad bdgiin biznes tolgoig ni ene turduu ashiglah hregtei l de

Зочин [202.179.31.80] 2019-11-21 05:48:52

За арай гайгүй бизнес сэтгэлгээтэй хүний хувьд эх орон ард түмнийхээ төлөө энэ ханцуй шамлан оролц,мэддэг чаддагаа харуулчих эрхэм гишүүн ээ?

Зочин [122.201.21.154] 2019-11-21 05:47:02

Та хэд хурдан шиг ашигтай болгоод л зайл ард тумэн та нараас илуу хэн юу хийсэнг мэдэж байгаа шуу цэцэрхээд яах вэ хурдан гэрээг шинэжил эсвэл болиулаа

Зочин [66.181.161.12] 2019-11-21 06:58:12

энэ уурхайг шууд цогсоох хэрэгтэй монголд ямар ч ашиг байхгүй ээ


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.