Алслагдсан хороонд Хүүхдийн эмнэлэг нээлээ

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XII хороо буюу Биокомбанитад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн санаачилгаар БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр барьсан Хүүхдийн эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. 500 мянган ам.долларын өртгөөр, хамгийн богино буюу хоёр сарын хугацаанд барьсан уг эмнэлэгт 150 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг суурилуулан хүлээлгэн өгч буйгаа тус сангийнхан нээлтийн үеэр онцолсон юм. Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл суурилуулсан гурван давхар, 50 ор бүхий Хүүхдийн эмнэлгийг ийнхүү ашиглалтад орсноор тухайн хорооны болон ойр орчмынх нь оршин суугчид хотын төвийг зорих шаардлагагүй болж байгаа юм. Эмнэлгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн нарийн бичгийн дарга Шиү Жянь Гуа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Төмөрбаатар болон бусад холбогдох албаныхан оролцов.

image

Хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон энэхүү эмнэлгээс гадна Монгол Улсын эрүүл мэндийн салбарт БНХАУ бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархаж байгаагаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл илэрхийлсэн юм. Тэрбээр “Монгол Улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хотын төвөөс алслагдсан хороодын иргэдэд ойртуулж чадсан томоохон үйл явдал болж байна. БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан” нийслэлийн алслагдсан хороодын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах ажлыг 2015 оноос хийж байгаа. Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт 50 ортой, шаардлагатай тохиолдолд арван ор нэмж дэлгэн ахмадууддаа үйлчлэх бүрэн боломжтой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад орууллаа. Хорооны түвшинд, орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрдүүлсэн тохиолдол ховор байдаг. Хамгийн гол нь “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн тасагтай байгаагаараа онцлогтой. Эрүүл мэнд сайд, эх хүний хувьд алслагдсан хорооны иргэд тэр дундаа хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж буйд баяртай байна” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:09

chinbold [112.72.12.11] 2019-11-22 12:03:43

goy goy

jombog [103.212.116.132] 2019-11-21 18:23:05

ene potokstoi abgai zailaaasai

Зочин [203.91.115.40] 2019-11-21 16:18:56

Эмнэлэг барьсан нь үнэхээр сайшаалтай байна.Гэвч чадварлаг мэргэжилтэн байгаа эсэх?? Яг үнэндээ малын эмч нар л байдаг ‼ Ажилдаа хариуцлаггүй хайнга ханддаг хүнд суртал ихтэй 2 3аараа хэлхэлдээд жав жув гээд суучихдаг.5хоногтой үрийг минь энэ эмч нар алахаа дөхсөн дөө.....Хүүхдээ эрүүл саруул болгохын тулд хувийн том эмнэлэгийг зоридог.Өчнөөн олон хүн үзүүлэх гээд оочирлож байхад эмчийнхээ өрөөнд хоол хийгээд эмнэлэгээр дүүрэн хурц үнэр гаргадаг.Гэтэл хурц үнэрт мэдрэг хүмүүс хэр их билээ?? Адгийн наад захын харилцааны соёл байдаггүй хаанаасаа хаалгагч хүртэл пээдийгээстэй.Сарангэрэл сайд ядаж тойргийнхоо иргэдийн амь насыг хариуцдаг хүмүүсийг шалгаасай.Чадваргүй хөгшин дарга нь ажилаа өгөх хэрэгтэй.Нааш цааш явуулж чирэгдэл учруулдаг хариуцлаггүй өрхийн эмнэлэг

зочин [192.82.74.117] 2019-11-21 13:16:02

Юм үнэнээрээ сайхан гэдэг байхаа. Сарангэрэл авгайгийн санаачлага гэдэг нь шал худал шүү. Харин ч энэ эмнэлгийг барих ажлыг эхлүүлэх үед орон нутгийн иргэд ойлгохгүй, эсэргүүцэж байхад энэ авгай зүсээ ч харуулаагүй санагдана. Тууз хайчлах болохооор л гарч ирээд малилзаад байдаг гэнэ.

иргэн [66.181.161.24] 2019-11-21 11:49:40

Нэг ч гэсэн дүүрэг хүүхдийн эмнэлэгтэй болж байгаа нь сайшаалтай хэрэг.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.