В.Хосбаяр: Эцэг эхчүүд хүүхдийнхээ утасны хэрэглээг хянах хэрэгтэй
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч В.Хосбаяртай ярилцлаа.
Хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох хандлага нэмэгдэж байна
-2019 оны аравдугаар сарын байдлаар цахим гэмт хэрэгтэй холбоотой хэдэн хэрэг бүртгэгдсэн байгаа вэ?
-Энэ оны эхний арван сарын байдлаар цахим гэмт хэрэг улсын хэмжээнд 44 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Цахим гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлж байна гэсэн үг. Нийт гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 38.5 хувь, нийслэлд 36.6 хувь, орон нутагт 48.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахадулсын хэмжээнд 7 хувь, нийслэлд 8,9 хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт өссөн үзүүлэлттэй байгаа ч гэмт хэрэгт холбогдож байгаа бага насны болон насанд хүрээгүй хүүхдийн тоо 1131 буюу энэ жил харьцангуй олон бүртгэгдэж байна. Эцэг эхчүүд болон асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Өнөөдөр таны хүүхэд амралтын өдрөөр давтлагатай, найзындаа очиж хичээлээ давтлаа, арга хэмжээтэй гэдэг. Үүн дээр хараа хяналтаа тавихыг хүсэж байна. Ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах тал дээрэцэг эхчүүдийн хараа хяналт сул байдгаас болж цахим орчинд бага насны хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох явдал нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, цахим орчинд танихгүй хүнтэй танилцах, үүнээс улбаалаад бусдын эрхшээлд орох, цахим орчин дахь танихгүй хүнээс ирсэн янз бүрийн зураг, зурваст хариу өгөх, итгэх, өөрийнхөө хувийн нууцыг дэлгээд хэлчихдэг. Гэтэл тэрийг нь нөгөө гэмт этгээд буруу сэдлээр айлган сүрдүүлэх маягаар ашиглах явдал гарч байна. Нууц мэдээллийг нь ашиглаж эрхшээлдээ оруулах, бэлгийн дарамт учруулах, гэмт хэрэгт уруу татах ийм зүйлс түлхүү ажиглагдаж байна. Иймд багш, сурган хүмүүжүүлэгч аль болох эцэг эхчүүдэд сургуулийн хүрээнд болох арга хэмжээ, уралдаан тэмцээний талаар зарлаж, тухай бүр мэдэгдэж байх шаардлагатай байна. Эцэг эхчүүд хүүхдээ хаана, юу хийж явна вэ гэдгийг маш сайн мэдэж байхгүй бол одоо цагт элдэв гэмт хэрэгт орооцолдох, цахим гэмт хэргийн золиос болох аюул ойрхон болсон шүү.
-Цагдаагийн ерөнхий газраас энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?
-Он гарсаар цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “UNFRIEND” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гэж байдаг. Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөллийн бодит ажлуудыг хийж байна. Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн тухайд нийгэмд соёл түгээж, иргэдэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулан бодит мэдээлэл, шторкийг хүргэж ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг арга хэмжээ нь улсын хэмжээнд хэрэгждэг байгаа.
-Цахим гэмт хэргээс үүдэн хохирсон иргэд, хүүхдүүд хохирлоо барагдуулах эрх зүйн боломж байдаг уу? Хохирлыг хэрхэн барагдуулдаг вэ?
- Эрүүгийн тухай хууль тогтоомжинд зааснаар хууль сахиулах, шүүн таслах үүрэгтэй байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гэмт этгээдээр гэм хорыг арилгуулна гэж заасан. Гэм буруутай этгээдээр хохирлыг барагдуулна.
-Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Монгол Улсын Эрүүгийн тухай хуулиар гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлага гэдэг нь тухайн этгээд гэм буруутай нь тогтоогдсон бол ял шийтгэл авна гэсэн үг.
Цахим орчинд бусдыг залилан мэхлэх, бусдад бэлгийн дарамт учруулах тохиолдол их байна
-Цахим гэмт хэрэг энэ жилийн байдлаар 44 бүртгэгдсэн гэлээ. Эдгээр нь ямар чиглэлээр бүртгэгдсэн тохиолдлууд вэ?
-Тодорхой төрлийн гэмт хэргийг дагаад олон шалтгаан нөхцөл байдаг. Цахим орчныг ашиглаад бусдын эд хөрөнгө, эдийн засагт хохирол учруулсан залилан мэхлэх гэмт хэргүүд, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд гэх мэтчилэн байна. Одоогоор Монгол Улсад зонхилон үйлдэгдэж байгаа нь дээрх төрлийн гэмт хэргүүд байна. Мөн хуурамч хаягаар дамжуулан бусдын нэр төрд халдсан тохиолдлууд харьцангуй их гардаг.
-Энэ төрлийн гэмт хэргийг насанд хүрээгүй хүүхдүүд үйлдэх тохиолдол бүртгэгдсэн. Үүний шалтгаан юу байна вэ?
-Юун түрүүнд эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхэдтэй бол ухаалаг утасных нь хэрэглээг хянах хэрэгтэй. Таны хүүхэд өнөөдөр гар утсаараа юу хийж байгааг анхаарч, цахим орчинд ямар хүмүүстэй найзалж, харилцаж байгааг шалгах хэрэгтэй байна. Насанд хүрээгүй хүүхэдтэй хамгийн ойр байгаа хүн бол гэр бүл, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгч байдаг. Тиймээс цахим орчны гэмт хэргээс сэргийлэхийн тулд үр хүүхэддээ анхаарал тавих нь хамгийн чухал юм.
-Баярлалаа.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:20
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:19
PiZD@ [153.208.83.39] 2019-11-26 17:38:44
Tsahim gemt heregtnuud, muu luivarchin pizdakuudiin bugdiinh ni gar, huruug ni tasd, ogtol, boojgoig ni ogtol, ugzugnii nuh ruu ni loom, hadaas, tumur ntr chih, ut bolon joom iduulj, buuljis, yalgadas hucheer uulga, am ruu ni tsutga pizda, 99 eruugeer eruuden shuu pizda, tegvel naad muu pizdakuud jinhene hashrah bh haha, PC Game center-uudiig bugdiig ni haa pizda!!!!!.....
зочин [202.179.26.231] 2019-11-26 07:53:13
Рс тоглоомын газрууд гэдэг заваан юмнуудыг хаагаад огооч дээ. Ирээдуйг маань устгаж байна ш дэ