Б.Ичинхорлоо: Он цаг элирч улирах тусам үг бүдгэрч үсэг тодордог юм байна

Л.Батцэнгэл / Энтертайнмент

-“Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэн ирэх сарын 25 хүртэл бүтэн сар дэлгэгдэнэ-

Монголын Үндэсний номын сангийн захирал, “Болор цом”-ын хошой тэргүүн байрын шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоотой уулзаж ярилцлаа.

-Монгол бахархлын өдөрт зориулсан бичиг соёлын үзэсгэлэн сайхан боллоо. Монгол бахархлын өдөртэй танай номын сан юугаараа холбогдож байна?

-Монгол бахархлын өдөр-эзэн Чингис хааны төрсөн өдөртэй Монгол Улсын Үндэсний номын ямар учир холбогдолтой болоод жил дараалан үзэсгэлэн гаргаж, үүнийг аль болох олон нийтэд түгээн дэлгэрүүлж сурталчлах гэж зориод байна вэ гэвэл Үндэсний номын сан бол монголчуудын үе үеийн туршид бүтээсэн оюун санааны үнэт зүйлийг хадгалж хойч үед өвлүүлж, түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байгууллага юм л даа. Тийм учраас манай номын сан эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой Монгол бахархлын өдөр, Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын соёмбо үсэг зохиосны 333 жил, Монголын сүүлчийн эзэн хаан, VIII богд Жавзандамба хутагтын мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэнгийн нээлттэй дашрамдуулан гурван чухал арга хэмжээг нэг дор зохион байгуулж байгаа юм.

-Ямар гурван чухал үйл ажил билээ?

-Үүнд хамгийн эхэнд “Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” сэдэвчилсэн үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна. Монгол Улсын үндэсний музейн сан хөмрөг, хувийн цуглуулагч Амарсанаа нарын гар дээр байгаа маш сонирхолтой ховор нандин үзмэрүүд, Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагддаг эрхэм чухал үзмэрүүдээр эл үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнд Чингис хаанаас уламжилж ирсэн их шар туг, Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон”-ы гар бичмэл, түүхэн баримт гэрээнүүд, соёмбо үсэгтэй холбоотой үзмэрүүд зэрэг ховор нандин зүйлс багтсан. Соёмбо судлаач Мөнх-Эрдэнийн бичсэн Монгол Улсын төрийн дууллыг харахад үнэхээр гайхалтай, бишрэхгүй байхын аргагүй. Үсэг бичгийн дурсгал гэдэг он цаг элирч улирах тусам үг бүдгэрч үсэгч тодордог юм байна. Монголын төрийн далбаан дээр соёмбо үсэг байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт соёмбо үсэг мандан бадарч байна. Бид үүнийг судлаад соёмбо үсгийнхээ дурсгалыг дээдлээд явбал төрт ёсны уламжлал, шашныхаа түүхийг ч нээж харах өргөн боломжтой.

image

-Хоёрдахь арга хэмжээ нь юу билээ?

-Богд хааны мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “VIII Богдын буман зарлиг” хэмээх түвд хэлээр туурвисан сүмбум бүтээлийн чуулганыг эрхлэн хэвлүүлсэн. Энэ судрыг “Дамбадаржаалин” хийдийн эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн эл ном маань Богд хааны оюун санааны үзэл баримтлал, төрт ёсны уламж залгамж, юуг эрхэмлэн чухалчилж сургадаг байсан бэ гэдэгт хариулт өгөхөөр судлаачид, эрдэмтдэд маш чухал мэдээлэл өгөх нь тодорхой. Ном тухайн үед амьдарч асан хутагт хувилгаадын урт наслах болон дахин төрөх ерөөлүүд, Халхын долоон хошууны хан, ноёдод сургасан зарлиг сургааль, гэрээслэл гэх мэт шашин, төрийг хослуулсан олон сэдэвтэй. Энэ ном түвд судлаачдад төдийгүй түвд хэлээр дамжуулан дэлхий орны судлаачдад Богд хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, сурган хүмүүжүүлэх ач холбогдол, соён гэгээрүүлэгч чиг шугамыг харуулж чадсанбүтээл болсон.

-Гуравдахь чухал ажил нь юу байна?

-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын нийтийн 376 номын санд хүргэгдэх “Монголын эзэнт гүрэн” номын нээлт боллоо. Энэ ном номын сангуудад хүрснээр Монголын хүүхэд багачууд Чингис хааны үүсгэн байгуулсан их эзэнт гүрний ололт амжилт, алдаа дутагдал бүхнийг маш хялбаршуулсн байдлаар мэдлэг авах боломжтой боллоо. Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой Монгол бахархлын өдөр, Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын соёмбо үсэг зохиосны 333 жил, Монголын сүүлчийн эзэн хаан, VIII богд Жавзандамба хутагтын мэлмий гийсний 150 жилийн ой гэсэн түүхэн гурван их ойд зориулсан үзэсгэлэнг манай эрдэмтэн мэргэд, эрдэм шинжилгээний ажилтан судлаачид, Монголынхоо соёлоор бахархдаг түмэн олон маань хүрэлцэн ирж сонирхох байх аа.

-Үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх бол?

-“Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэн энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл бүтэн сарын турш үргэлжлэхээр гэрээ байгуулсан.

-Монгол түмний оюун санааны гэрэл гэгээг тусгасан эл үзэсгэлэнд олон сайхан хүндэт зочид хүрэлцэн иржээ?

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Дашчойлин” хийдийн тэргүүн хамба Дамбажав, Үндэсний номын сангийн захирал, НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвай,“Зүүн хүрээ” коллежийн захирал Мөнх-Эрдэнэ, гавьяат багш Ц.Даваасүрэн болон олон улс судлаач Бат-Эрдэнэ нарын олон эрдэмтэн мэргэд хүрэлцэн ирсэнд баяртай байна.

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:43

Зочин [103.229.123.47] 2019-11-29 05:09:31

Ичинхордоогийн нөхөр Товуудорж нам болгоныг дамжиж мөнгө хийдэг гар эрчим хүчний яаманд бий. Сономпэлийг сайд байхад овоо юм цохисоон. 5- р цахилгаан станц гээд Со энийгээ дагуулаад шорондоо явахгүй яасын

Зочин [64.119.24.17] 2019-11-29 12:07:08

Товуудорж увсынх юм чинь "бүрэн" хамгаалалттай байхгүй юү дээ.:Чи чичлээд шумуул хазсаны дайтай ч юм болохгүй.

ШҮТЭГЧ [183.81.171.2] 2019-11-29 02:54:52

БАРЬЦ НЭХСЭН ЛАМ ЦӨӨН БАЙГААСАЙ БАЯЛАГ ЭРДЭМТЭЙ ЛАМ ОЛОН БАЙГААСАЙ ТӨВД БИШ МОНГОЛ БУРХАД ДЭЛГЭРЭЭСЭЭ ТҮМЭН ОЛОНЫГ ГЭГЭЭРҮҮЛСЭН ЭХ ОРОНЧДИЙГ БИЙ БОЛГООСОЙ

Зочин [192.82.68.227] 2019-11-27 12:42:15

Алимаа минь амжилт!!!

шар хадны эмнэлэг [66.181.191.212] 2019-11-27 03:03:00

Энд сөрөг зүйл сараачигчид минь ээ тасаг чинь хоосорч гүйцлээ, ирж хэвтэцгээ

Зочин [202.131.227.30] 2019-11-27 02:59:51

Одоо шинжлэх ухаан хөгжил дэвшил инноваци ярих ёстой болохоос ийм Төвдизм яриж байх цаг биш За аргагүй дээ мэдлэг эзэмшээгүй чадваргүй хүмүүс ийм юм ярьж мундаг хүний дүр исгэж явдаг л байх даа

Зочин [202.131.227.30] 2019-11-27 02:53:56

15 зууны үед зохиогдсон бичсэн Төвд маань одоо Монголчуудад ямар хэрэгтэй юм бэ Нэг их даавуунд ороочихсон их л агуу зүйл л гээд байгаа юм хэн ч ойлгохгүй хэн ч уншиж чадахгүй орчуулбал ямар ч утга учир байхгүй ойлгомжгүй л юм байна лээ шүү Тэгээд яах юм үнэхээр тийм хэрэгтэй юм бол орчуулаад гаргаад ирээрэй улс оронд минь хэрэгтэй юм бол бүгдээрээ шүүн тунгаах хэрэгтэй

Зочин [202.9.40.83] 2019-11-26 20:49:59

Сайхан үзэсгэлэн зохион байгуулж гайхамшигтай үзмэр байна.Ажилд нь амжилт хүсье.

Зочин [66.181.179.199] 2019-11-26 15:15:35

Шар хувалзууд юу вээ

Увс [202.179.31.113] 2019-11-26 14:21:32

Ичинхорлоо чиний нутаг Тарагт сум тун сайхан дулаахан байна. Даанч бэлчээр хурэлцээгуйгээс олон малчин оторт явжээ.

Зочин [80.214.126.131] 2019-11-26 11:19:50

Таарсан шар хувалзнууд дунд нь 1 орк авгай

монгол [59.153.87.47] 2019-11-26 11:07:10

алимаа минь ээ шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн

zyyrdaar taliih hylgaryyd sasiniig muulna!yg ni eerend ni heregtei yuym asan?... [194.199.4.10] 2019-11-26 12:17:53

21 zyynd (mongol)gej bichsen tenegt sasin ard tymeniig munharyylagch har tamhi gej chamaig heleegyi negee hyniig ch heleegyi geed bodchih?harin cham sig tolgoi bol ydahgyi munhagaasaa bolj enhereh tolgoi bna gej oilgoj bna!jaahan gegeerch yzeechee!!!yheryyd ee!!neg l ikhe sasintai yzelchsen ardyyd garaad irne!yheleen sanaj bna uu?.....

sss [202.126.89.225] 2019-11-26 10:17:45

Манжийн хааны захиалгаар бүтсэн соёмбо үсэг. Монголчуудыг номхон дорой байлгах зорилготой. Урвагч занабазарын балаг.

Зочин [202.9.46.25] 2019-11-26 12:40:01

үнэн

sss [202.126.89.225] 2019-11-26 10:15:54

buddin shashind ixdee 30 jiliin nas uldlee.

цэцэг [59.153.113.224] 2019-11-26 08:36:29

түвдийн шашинд монголчуудыг буртаглах их үйлд их юм хийж яваа энэ хэдэн хар ламыг яах вэ .?ямар юмных нь соёл түвдийн шашиныг соёл гэж олон жил эргүүтсэн монгол соцын үед нэг хэсэг гэгээрч түүний ачаар устаж алга болоогүй тогтож үлдсэн одоо устаж алга болох замдаа идэвхтэй явж байна .зүгээр түүхэнд нэг ийм юм байсан гэж л харуулах ёстой болохоос өөрөөр соёл гэгээрээл байсан мэтээр харуулах нь мунхарал .энэ дашчойлонгын толгой савдаг бүлтгэр өвгөн бугт монголчууд ямар гэм хийсэн юм бол ? сүүлийн үед түвд лам нараас илүү монголчуудыг шашишаар хорлож байна даа .энэ зөнөг монгол хар лам

Зочин [150.129.142.53] 2019-11-26 07:33:27

бид нэг үеийнх даруухан ухаалаг охин бсан бандаганийхаа баасыг арилгаж чадаагүй байж олн юм хуцдаг хлгчуудад хэлэхэд зөв тийшээ харж хуцаарай ганц шүлэг бүү хэл ганц өгүүлбэр зөв хэлж чадахгүй өмхий амтай хошного ал өөр юу ч билээ пиздаа нуудаа өмхий зочидоо

Зочин [202.9.46.25] 2019-11-26 05:07:46

лам нар маргааш (27нд) ажиллах болуу

Zochin [172.58.45.65] 2019-11-26 05:04:18

Manai erinii omnoh 3 r onii hurel zevsgiin ueiin homoo trans iin anglaliin hovor torhtei ertnii bulshnaas holduugeeeree olddog torhtei avgai daa

Zochin [172.58.45.65] 2019-11-26 04:48:05

Tembuutei baisan sh dee yun zag huiten

suvd [182.160.38.74] 2019-11-26 04:40:52

өөртөө анхаараарай, сүүлийн үед их овор суусан харагдаад байна шүү

Зочин [64.119.25.140] 2019-11-26 04:25:52

Сайхан үйл ажиллагаа байна. Соёмбо үсгээ урж тасдах биш ихэд дээдлэх ёстой юм бид. Коммунизмын хахир жилүүдэд хүртэл өвгөд маань худал үнэн ярьж тайлбарлаж байгаад авч үлдсэн.

bb [103.26.194.29] 2019-11-26 03:18:42

gutsaa gutsaaa ovoo yum uu gsn ovoolson baas bn le

Зочин [202.55.191.130] 2019-11-26 02:04:59

66.181.160.61 chi ih sain medej bh chini chamaas haldvar avch de kkkk

Танил [202.9.40.29] 2019-11-26 01:54:10

Олон жилын өмнө улаан хацартай жинхэнэ хөдөөний охин шүлэг уншиж байсан одоо хотын ганган авгай болжээ

Зочин [202.9.46.68] 2019-11-26 01:45:44

Saihan vil ajilaa zohoin baiguuljee buyand tani dagan baysiya

Зочин [202.9.46.85] 2019-11-26 01:35:07

уг нь соёнбо гэх ёстой л доо

Зочин [66.181.185.111] 2019-11-26 01:13:48

elirch gej yamar ug bna? eliireh gdg ugtei 1 yazguuriin ug uu?

dfg [66.181.160.61] 2019-11-26 01:01:32

oborhangaid joohon baihdaa zag huiten tusaad balarch bsan daa ene avgai 90 heden ond


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.