УИХ-ын гишүүний тэтгэмжийг хүчингүй болгох өргөдлийг 92 мянган иргэн дэмжжээ

Aдмин / Нүүр

УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдлийг 92 мянга гаруй иргэн дэмжжээ. Тодруулбал, иргэн Ц.Батболд “D.Parliament.mn” цахим платформ дээр УИХ-ын гишүүний тэтгэмжийн тухай заалтыг хүчингүй болгох өргөдөл гаргаж, иргэдийн дэмжлэгийг цуглуулж буй.

Тус өргөдөл нь Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт заасан “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” гэсэн зохицуулалтыг хүчингүй болгох саналтай холбоотой юм.

Өргөдөл гаргагчийн үзэж буйгаар уг заалт нь энгийн иргэдийн хөдөлмөрийн хөлсний тэгш байдлыг алдагдуулж, гишүүдэд давуу байдал олгож байгаа бөгөөд энэ нь нийгмийн даатгалын болон бусад тэтгэмжийн хууль, мөн Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимтай зөрчилдөж байна гэжээ.

Одоогийн байдлаар уг өргөдлийг 92 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд 100 мянгад хүрсэн тохиолдолд өргөдлийг УИХ-ын холбогдох байнгын хороо хэлэлцэж, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах боломж бүрдэнэ.

Санал хураалтын хугацаа энэ сарын 28-нд дуусах бөгөөд иргэдийн оролцоо идэвхтэй үргэлжилж байна. Та өргөдөлд дэмжлэг үзүүлэхийг хүсвэл дараах холбоосоор орж гарын үсгээ өгөх боломжтой. D.Parliament.mn


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.76] 2025-10-26 18:54:44

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

Д Эрдэнэбааэтар [66.181.190.219] 2025-10-26 16:15:34

дэмжинж Иргэдээсээ илүү эрх эдлэнэ гэж яаж чадаж б наа шудрага биш


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.