Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүд 12 санамж бичигт гарын үсэг зурав

Л.Батцэнгэл / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний ОХУ-д есөн жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал бөгөөд хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г байгуулж стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хэрэгжиж байгаагаараа онцлог болж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцжээ.

Улмаар хөрш орнуудын Засгийн газрын тэргүүнүүд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зуржээ. Үүнд:

  1. “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
  2. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”
  3. ““Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын хэлэлцээр”
  4. “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”
  5. “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”
  6. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын санамж бичиг”
  7. “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оросын Холбооны Улсын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ”
  8. “Зүүнбаян – Таван толгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”
  9. “Монгол Улсын "Эрдэнэс Монгол" ХХК ба Оросын Холбооны Улсын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”
  10. “Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Оросын Холбооны Улсын “Русская кожа” хувьцаат нийгэмлэг хоорондын санамж бичиг”
  11. “Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банк ба ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
  12. “Очир Гэгээн Сүндэр” ХХК болон “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүд хэвлэл мэдээллийнхэнд зориулан товч мэдээлэл хийсэн байна.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 04-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо зохион байгуулагдах ”Монгол-Орос Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Азизов “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны /ЕАЭХ/ хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг үргэлжлүүлэн судалж байна” гэж мэдээлснийг РИА Новости агентлаг уламжлав. Тэрбээр "EAЭХ-Монгол" бизнес форумыг Москвад удахгүй зохион байгуулах талаар мэдээлсэн байна.


Сэтгэгдэл

lypqlyljzoiz [178.158.37.3] 2022-07-19 09:28:31

http://netstate.ru/video-2/index.html

ldqevrlvimcy [178.158.22.30] 2022-06-18 12:26:52

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lhuixiltybkm [178.158.22.30] 2022-06-18 06:52:44

http://tinyurl.com/265w5nup

lxouvhlbjekd [178.158.22.30] 2022-06-17 19:24:29

http://tinyurl.com/252gxn4c

laoufnlqhnza [178.158.22.30] 2022-06-17 14:18:30

http://tinyurl.com/28mrw8tw

lksqbtlimjza [178.158.1.238] 2022-06-16 08:24:55

http://chilp.it/66e67ec

loynfvlpvill [178.158.34.53] 2022-06-13 16:02:28

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 78729451 53771556 461583041931 45306079936127662170 605982 25181897 614343559030 48914075897044273690 8162312 1385849 147797812834 956773763321569558

lwzxmflzvpji [178.158.34.53] 2022-06-13 12:59:49

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 85801156 32658024 439374022587 48116571849276864868 84417093 1952373 832915628290 18801453409786806333 97481379 1417831 362577466761 50567227738822799465

lnnhqclqmakc [178.158.34.53] 2022-06-13 07:54:04

https://bit.ly/Shkala-tonov 77405866 87968525 7799319201 6335536831273638467 4627416 68812088 139391956948 58067607994069144261 9511980 56186998 455851686511 46383977817878493274

ms-marvelslvsn [178.158.1.48] 2022-06-03 23:28:02

Смотреть сериалы и фильмы онлайн - Кино Театр. <a href="http://bit.ly/2HCy98E">Хранитель времени смотреть фильм</a> Фильмы мелодрамы про любовь транслируемые. 59131719 77501357 929493242280 88989768317962985875 2530601 41003111 139151179510 86115345182549629136 22239660 69079839 557531392754 51214729320514593527

ms-marvelgfpnh [178.158.51.144] 2022-05-29 16:14:33

Это (как и <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> Германики «Все умрут, а я останусь

ms-marvelagkfh [178.158.1.69] 2022-05-26 03:56:17

смотреть онлайн сериал «Мисс Марвел» <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Сериал Мисс Марвел 1 сезон смотреть онлайн все серии подряд в хорошем качестве hd 1080</a> Мисс Марвел (сериал)

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:24

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:44:21

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:44:21

Зочин [202.9.46.102] 2019-12-05 10:22:40

daldagnahaas uur shidgui novsh hurdan zailj buyan boloosoi.

Монголыг юү бодож энэ газрын хийн бизнест оруулдаг юм бэ? [202.131.225.53] 2019-12-05 03:59:41

Ер нь оросууд юу бодож, өөрсөд нь ямар ашигтэй гэж Монголоор хоолой татах вэ? Монгол хөгжилгүй учир хоолой татлаа эсэн ч түүний ашгийг гаргаж ЧАДАХГҮЙ. Монголчууд эргээд л Орост ялархаж "Та нар л газрын хий Монголд оруулж ирсэн юм чинь бүтээгдэхүүнийг нь дэлхийд борлуулж өг" гэнээ. Элдэв янзаар үйлчилгээнийхээ үнэ өртгөө өсгөж новширно, яг Украин шиг. Оросууд хаширчихсан учир байгалын хийгээ Хятадруу ямар нэг зуучлагчгүй ШУУД оруулахыг бодож байгаа.

Зочин [139.5.216.209] 2019-12-05 16:21:28

Шатдаг хийн хоолой их л осолтой доо. Монголоор хийн хоолой дамжуулсанаас Орос эдийн засгийн ашиг бараг байхгүй. Харин өөр том ашиг бий. Тэрнийг л бодож магадгүй. Энэ бол Монголыг шатахууны давхар хараат болгох. Шатдаг хий нүүрснээс олон дахин хямд учир хий ороод ирвэл бүх юм хийн түлшинд шилжээд хараат болно. Манайх байтугай том улсууд хүртэл Оросын хийн хоолойг зэвсэг гэж үзээд их болгоомжилж, өөр улсын хийг ашиглах бодлого баримталж байгаа шүү дээ. Их л бодолтой шийдмээр асуудал даа.

Зочин [202.126.88.32] 2019-12-04 16:37:54

Орос ах орос ах гээд байдаг троллууд одоо ойлгож байгаа биз дээ Нөгөө хийн хоолой гээд байсан дашин шог энэ айлчлалаар дорвитой ганц ч гэрээ хэлцэл хийгдсэнгүй зүгээр л зугаалга боллоо орос манайхыг улс гэж ойшоож ч үздэггүй байсан одоо тэр нь яг хэвэндээ л юм бна. Хужаа дайрахад орос ах нар хамгаална гэж гэнэхнээр боддог эргүүнүүд одоо ухаарах хэрэгтэй. Монголын төлөө ганц үг ган хийж мэдэх улс ардчилалын эцэг улс америк л бна.

Зочин [139.5.216.209] 2019-12-05 16:37:44

Оросод Монголын баялаг хэрэгтэй л дээ. Гэхдээ,ЗХУ байхгүй болсноор Орос Хятад хоёрын хүчний харьцаа даанч тэнцвэргүй болсон. Хятад Оросоос эдийн хүчээр 8 дахин илүү. Дахиад 30 жил болоход Орос өөрөө Хятадаас хараат болох тооцоо гарсан байна билээ. Тийм болохоор Орос Монголыг булаалдах ямар ч чадалгүй болно. Хятадтай тэрсэлдэх чадвартай цорын ганц улс бол Америк гэдэг үнэн. Гэвч Америкийн өчүүхэн ч эрх ашиг Монголд алга. Тэгэхээр Америк Монголыг яах гэж өмгөөлөх юм бэ? Америкийг түшэх гэж байгаа бол эдийн засгийн эрх ашгийг нь оруулж ирэх хэрэгтэй. Гэтэл Эрдэнэсантын занарыг Америк хамтарч ашиглая гэхэд заримууд яаж эсэргүүцэж өлсөнө цангана гэж орилолдсоор байгаад болиулсан билээ?

Орос, Хятад 2 дээгүүр давж АНУ нөлөөлж чадахгүй. [202.131.225.53] 2019-12-05 03:47:46

Тэгээд яаж тоолгох гэсэн юм бэ? 2-хон томоос том хөрштэй байж байж. АНУ энэ 2-оос үхтлээ айж байхад чинь. Хүрэлсүх л "хийн холоо Монголоор татна" гэснээс биш Медведев энэ талаар юу ч АМЛААГҮЙ. Мэдээгээ нарийн уншиж болж байгаа явдлыг зөв ойлгох хэрэгтэй байна.

Зочин [103.57.92.108] 2019-12-04 11:53:29

ХИЙН ХООЛОЙН АСУУДАЛ БАЛРАН УНАЖЭЭ. ЯМАР Ч АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ЗУГААЛГА БОЛСОН БАЙНА.

Зочин [64.119.21.12] 2019-12-06 03:14:42

[КОМПАНИУД ХРОНДОО УУЛЗААД ШИЙДЭХ АСУУДЛУУД БАЙНА ДАА ЧААВААС. НЭГ ИХ АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ ХАРАГДАХ ГЭЭД Л. ШШМ ХЭДЭН АСУУДЛААР ЕРӨНХИЙ САЙДЫН БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТҮВШИНД ЯРИХ ЯМАР ШААРДЛАГАТАЙ ГЭЖ? КОМПАНИЙН БА ЗАСГИЙН АЖЛЫН ЯДГААГАА Ч МЭДДЭГГҮЙ ТЭНЭГ БОЛОВСРОЛГҮЙ СҮГСҮЛЗҮҮР ГАР ШҮҮДЭЭ МАНАЙ ЕРӨНХИЙ САЙД ГУАЙ БОЛ

зочин [66.181.177.188] 2019-12-04 21:41:58

За даа. Энэ санамжууд байгаагуй юм уу.

Зочин [192.82.71.225] 2019-12-04 09:16:00

Хэдэн жилийн өмнө Казакстанд Путинтэй уулзах үедээ манай Тарвага Эгийн гол яах вэ, Эрдэнэтийг зөвшөөрөөд өгөөч гээд өөрийнхөө луйврыг зөвшөөрүүлээд Эгийг больё гэж тохирсон шдээ. Эгийг ярих гээд байгаа хүн байгаа бол Тарвагатайгаа ярь.

Зочин [139.5.216.209] 2019-12-05 16:50:46

Эгийн голын станцыг орсууд яалаа гэж бариулах вэ дээ. Эрдэнбүрэнгийн станцыг бүр ч бариулахгүй. Барьчихвал баруун аймгууд Оросоос цахилгаан авах хэрэггүй болчихно шүү дээ. Орсууд юу боллоо гэж Монголыг эрчим хүчний хараат байдлаасаа гаргах юм бэ? !Сэрүүн зүүдлэхээ больцгооё доо.

зочин [66.181.185.234] 2019-12-04 07:10:00

Ач холбогдол багатай санамж бичгүүд байна даа

Хүн [202.126.88.198] 2019-12-04 05:34:35

Нөгөө хийн хоолой дашин шог уу ?

зочин [180.235.184.5] 2019-12-04 05:19:08

ерөнхий сайд сурсанаараа далдагнаж очиж мөнгө гуйгаад ажил нь бүтээгүй юм байна

Зочин [202.126.88.40] 2019-12-04 05:01:02

Хаиран тэсэвиин мэнгэ ! Эчнээн амьтан далдганаж явсан гэсэн. Ямар ч ур дунтэи юм алга! Япон мэн иим хариу эгсэн ! Хурэлсух ч яахав яваад эгнэ .

Зочин [202.21.124.134] 2019-12-04 04:18:43

Hogiin ulstai yugiin haritsdag bnaa

Зочин [202.9.46.134] 2019-12-04 03:52:28

Х. Баттулга, В. Путин хоёр Ерөнхийлөгчийн тохирсон байгалийн хийн хоолой, нүүрс экспортлох зэрэг яриа хэлэлцээг ажил хэрэг болгох талаар энд нэг үсэг ч алга. Зөвхөн хоёр талын яамд хоорондоо тохироод л сайдууд нь гарын үсэг зурчих юманд ЕС оролцож далдаганадаг нь илүүц л байна даа. Өөрөө ажил хийхгүй эндээ сүржигнээд, тэнд очиж бусдын ажлыг алдуулаад, тэртэй тэргүй улайсан төсвийн дансыг хоослож явах хэрэг байсан уу энэ хүнд?

Зориг [103.229.122.102] 2019-12-04 04:51:34

Зоригтойхон нэрээ хэлээд бичвэл яасын. Хүүхний банзал доороос нуугдаж бичиж байхаар

Зочин [103.26.195.180] 2019-12-04 03:32:40

Ээ хоорхум болдог ...

Зочин [192.82.65.160] 2019-12-04 03:20:23

Санамж бичигнүүд. Санаж л явдаа гэсэн үг шүү дээ. Хэрэгжүүлэх нэгч юм алга даа.

Зочин [202.9.46.127] 2019-12-04 03:10:58

За даа. Томоохон юм ч бага юм даа. Эгийн голын станц. Экспортын татвар. Хийн хоолой гээд хүлээж байсан олон асуудлаас нэг нь ч алга шив дээ...

nomuun [202.131.243.190] 2019-12-04 08:41:16

Эгийн голын усан цахилгаан станцыг оросууд хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой хэлчихсэн, хийн хоолой аль хэдийн Монголын хилийн гадуур Хятадын Шинжаан Уйгар хүрэх гээд баригдаад эхэлчихсэн, экспортын татвараа зөвхөн Монголд зориулж буулгах ямар ч боломжгүй гэдгээ мэдэгдчихсэн шүү. Энэ 3 чинь хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл болсон. Бид нар өөрснөө л алдсан. Эгийн гол дээр л гэхэд Байгал нуурт хэрхэн нөлөөлөх судалгаа гээч балай юмыг өөрсдөө л санаачилж хийснээр оросуудын аманд орсон. Хийн хоолойг анхлан Монголоор дамжуулья гэж ярьж байхад нь дааж давшгүй мөнгө нэхсэн, экспортын татварын хувьд манайх орос руу гаргах бүтээгдэхүүний нэр төрөл маш бага гээд олон асуудал зөвхөн биднээс өөрсдөөс нь шалтгаалсан. Одоо хувь заяатайгаа эвлэрч дахин ийм алдаа гаргахгүй байхад л төрийн бодлого баригч нар анхаарах л үлдлээ дээ

Зочин [139.5.217.16] 2019-12-04 03:33:34

Яаг тиим шүү. Эдгээр асуудалууд Монголын хувьд маш чухал асуудалууд байсан. Энэ талаар оросуудтай яриа хийж чадах чадалтай аавын хүүхдүүд Монголд даан ч байхгүй нь харамасалтай юм.


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.