“Тогтвортой хөгжилд сайн дурынхны оролцоо” чуулган боллоо

Ц.Анударь / Боловсрол

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-нд “Олон улсын сайн дурынхны өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Тогтвортой хөгжилд сайн дурынхны оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

“Алаггүй ирээдүйн төлөө” уриан дор зохион байгуулагдаж буй сайн дурынхны үндэсний чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Сайн дурынхны байгууллагуудын сүлжээний тэргүүн Г.Ундрал, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Ийвэрт нарын хүндэт зочид оролцож, үг хэлэв.

“Номын гүүр” ТББ-ын захирал П.Амарсайхан: “Сайн дурын үйл ажиллагаа гэдэг нэр томъёо нь цалин мөнгө, урамшуулал дээр суурилахгүйгээр улс орон, орон нутгийнхаа үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хэлнэ. Компаниудын хувьд ажилчдадаа цалинтай чөлөө өгч, нийгэмд хувь нэмрээ оруулах, сайн дурын үйл ажиллагааг дэмждэг. Үүний цаана туслалцаа хэрэгтэй хүмүүст туслана гэсэн энгийн санаа агуулагдаж байдаг. Энэ нь хүнийг зөв хүн болж, эергээр сэтгэхэд маш том нөлөөг үзүүлдэг ажил юм. Хоёрдугаарт, сайн дурын үйл ажиллагаа өргөжих нь улс орон, нийгэм хэр эрүүлжиж байгааг харуулдаг үзүүлэлт. Энэ талаараа чухал ач холбогдолтой” гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:56:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:56:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.