Хэнтий аймгийн удирдлагууд шилдэг багш нараа хүндэтгэл үзүүллээ

Aдмин / Орон нутаг

Эх хэлний судлагдахуун 2019 оны “ТОП 20 багш” шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болж, Хэнтий аймгийн удирдлагууд шилдэг багш нараа шагнаж урамшууллаа.

Өнгөрсөн жилүүдэд аймаг орон нутгийн зүгээс Боловсролын салбарт онцгойлон анхаарч хариуцлагын болон урамшууллын арга хэлбэрийг нэвтрүүлснээр 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад хоёрдугаар байрт орж, 10 хичээлээс 9 нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй дүгнэгдсэн юм.



Мөн Эх хэлний сургалтыг сайжруулах зорилгоор шилдэг арга туршлагатай эх хэл бичгийн багш, сурагчдыг хамруулан “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийг зохион байгуулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд 3844 сурагчдын эх хэлний хичээлийн явцад дүн шинжилгээ хийж, 70 багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгснөөс гадна 7382 эцэг эх, олон нийтэд зөв бичих дүрэм, үндэсний бичгийн анхан, дунд, шатны сургалтуудыг амжилттай зохион байгуулжээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд ЭЕШ-нд Эх хэлний хичээлээр 2016 оноос хойш 16 байраар урагшилж 2019 онд улсдаа нэгдүгээр байрт орсон бол улсын төрөлжсөн олимпиадын 3 даваанд амжилт гаргасан багш, сурагчдын тоо мөн адил жил бүр нэмэгдсээр байгаа юм.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.