Туслах малчдыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлэхээр боллоо

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Европын холбооны дэмжлэгтэйгээр “Хүний эрхийн сургалт, дэмжих бүлгээр дамжуулан туслах малчдыг чадавхжуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслөөр ХЭҮК-ын стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийн нэг болох малчны эрх, эрсдэл нөхцөлд буй туслах малчдын эрхийн асуудлыг шийдвэрлэх, эрхээ эдлэхэд шаардагдах мэдлэг, чадварт сургах зэрэг бодит үр дүнг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Төслийн хамтран гүйцэтгэгчээр Монголын эмэгтэйчүүдийн холбоо шалгарсан бөгөөд сонгогдсон аймгууд дахь эмэгтэйчүүдийн салбар зөвлөлүүдээр дамжуулан чадавхжуулах үйл ажиллагааг гүйцэтгэх юм.

ТУСЛАХ МАЛЧНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ ХАМГИЙН ЧУХАЛ

ХЭҮК-ын Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай төсөл шалгарсан байна. Залуу туслах малчдыг яаж чадавхжуулах юм вэ. Сонгож авсан аймаг байгаа юу?

-Европын холбооны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс төсөл боловсруулахдаа эмзэг бүлгийн тоонд орж, анхаарлын гадна үлдэж ирсэн хэсгийг сонгож авсан. Энэ бүлэгт туслах малчны асуудал байгаа. Туслах малчид болон гэр бүлийг сонгон авч оруулсан байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулахад хязгаарлагдмал байдаг учраас Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгуудыг сонгож авсан. Туслах малчны асуудал дээр эхний ээлжид нөхцөл байдлыг тодорхойлох. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж байгаа хуулиудаас аль нь туслах малчны хамааралтай байна. Хуулийн хэрэгжилт нь ямар байна гэдэг нь хамгийн чухал юм.

-Төсөл ямар хугацаатай үргэлжлэх вэ?

-Төслийг үргэлжлэх хугацаа 28 сар байгаа. Ирэх 2020 оноос эхлээд 2021 оны дөрөвдүгээр сард дуусна. Хүний эрхийн нөхцөл байдал дээр үндэслэн туслах малчныг чадавхжуулж өөрөө бие дааж амьдрах шаардлагатай бүх мэдлэг чадварыг суулгана. Мөн сургалтыг явуулна. Төслийн хамтран гүйцэтгэгчээр Монголын эмэгтэйчүүдийн холбоо шалгарсан бөгөөд сонгогдсон аймгууд дахь эмэгтэйчүүдийн салбар зөвлөлүүдээр дамжуулан чадавхжуулах үйл ажиллагааг гүйцэтгэх юм. Төслийн эцсийн шатанд хамрагдсан аймгуудын туслах малчдын эрхийн хэрэгжилт сайжруулах, гэр бүл, хүүхдийн эрхийг шаардах чадавх суусан байх ёстой.

-Туслах малчдын хувьд урьдчилсан байдлаар нөхцөл байдал ямар байна вэ?

-Хүний эрхийн үндэсний комиссын хэрэгжүүлсэн ажиллагааны хүрээнд малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгжилт холбоотой судалгааны явцад туслах малчны асуудал хөндөгдөж гарч ирсэн. Иймээс энэ асуудал хурцаар тавигдаж байгаа. Туслах малчны хөдөлмөрлөх эрх хамгийн чухал. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээ байгуулах, нэгдэх, хамтын эрхийн хүрээнд хэрэгжих эрхүүдээс гадна хөдөлмөрийн ая тухтай орчноор хангуулж ажиллахаар төлөвлөж байгаа. Мөн хийсэн хөдөлмөртөө нийцүүлсэн цалин хөлс авч чадахгүй байна. Эдгээр эрхүүд баталгаажаагүй байдал эхний байдлаар тодорч эхэлсэн.

-Туслах малчид нийгмийн даатгал төлдөг үү?

-Малчдын нийгмийн даатгалын асуудал яригдаж байгаа. Үүнд туслах малчин гэдэг нэр томьёо байхгүй. Эрх зүйн орчин тодорхой бус байна гэдэг нь туслах малчдад чиглэсэн зохицуулалт байхгүй байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:26:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:26:39

Зочин [103.26.195.208] 2019-12-08 06:30:37

Туслах малчин сургалт явуулах уу хэн санаачлаад хэдэн төгрөг саах гээд байгаа юм туслах мхлчин чинь хөдөө гэртээ байгаа хүүхдүүд бүгд чадьарлаг малчид.гэрт гал яаж түлэхийг зааж өгё байгаатай адилхан юм .одоо туслах галч бэлтгэх үү

Зочин [64.119.17.241] 2019-12-06 09:07:51

худлаа шааж мөнгө идэх арга.туслах малчид хулгай хийж худлаа хэлэхгүй байвал их юм...

Зочин [64.119.18.168] 2019-12-06 07:26:51

Балууны чинь туслах малчин жалчин бэ? Содномдаржаа, Чимгээ хоёр эрхээ эдлэж чадахгүй шоронд тарчилж байхад. Монгол хүний эрх нэг иймэрхүү,танай комиссын ажил бас нэг иймэрхүү л байна даа. Танай нөгөө хув шар өвгөн, худалч луйварчин шар авгай хоёр ичээлчихсэн юм уу?!?! Үгүй ээ, өдийд ч ичихээс ч яахав дээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.