Х.Бат-Ялалт: Хуулийн хяналтын байгууллага гэмт хэрэгтэй бодиттой тэмцэх чадваргүй болчихсон

Н.Алтанцэцэг / Хууль

Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хуулийн байгууллагууд залилангийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт “Залилан мэхлэх гэмт хэрэг буурахгүй байна. Хуулийн хяналтын байгууллага гэмт хэрэг хийсэн хүмүүстэй тэмцэхгүй байгаа. Тухайлбал, хүнээс 19 сая төгрөг залилж авчихаад хуулийн хяналтын байгууллагад хандана гэхээр заналхийлдэг болчихсон. Байр түрээсэлнэ гээд бичиг баримт хуурамчаар үйлдээд явж байна. Хамгийн ноцтой аюултай зүйл нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа этгээдүүд залилангийн төрлийн гэмт хэргийг дахин дахин үйлддэг. Олон дахин үйлдэж байгаа этгээдүүдийг хорьж шалгах эрх зүйн үндэслэл байхгүй. Цагдаагийн байгууллага бие дааж гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх боломжгүй болчихсон. Заавал прокурорын зөвшөөрөлтэй таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Монгол Улс сүүлийн 15 жилийн хугацаанд гэмт хэрэгтнүүдэд нээлттэй, хохирогч нар халгаатай болчихсон. Хуулийн хяналтын байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чадваргүй байна. УИХ-ын гишүүд малын хулгайтай тэмцэнэ гээд яриад байдаг. Хүнээ залилж хохироож байгаа гэмт этгээдүүдтэй хуулийн хяналтын байгууллага яагаад тэмцэж чадахгүй байгаа вэ. Хууль хяналтын байгууллага гэмт хэрэгтэй бодитой тэмцэх чадваргүй болчихоод байна. Нийслэлд нэг цагдаагийн алба хаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч доод тал нь 100 хэрэгтэй. Нэг прокурор 200-300 хэрэгт хяналт тавьж байгаа гэж хэлдэг. Хүний хүчин чадлаас давсан хэргийг нэг хүн дээр овоолчихсон. Хуулийн шинэчлэлийн бодлого тэр дундаа хохирогчдыг хамгаалдаг ээлтэй нийгмийг бий болгох хэрэгтэй. Гэмт хэрэг үйлддэг этгээдүүд удахгүй 2021 он боллоо. Өршөөлийн хууль гарна гээд хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд Өршөөлийн хуулиар өчнөөн олон гэмт этгээдүүдийг өршөөсөн. Гэмт хэрэгтнүүд Өршөөлийн хуулинд найдаж гэмт хэрэг үйлдэж байна. Залилан хийсэн этгээдийг таслан зогсоохгүй байгаа учраас дахин гэмт хэрэг үйлдэж байна. Хэрэв залилан хийсэн этгээдэд ямар нэгэн арга хэмжээ аваад байвал айдастай болж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй шүү дээ. Гэтэл манайд ийм зүйл байхгүй. Залилангийн хэрэгт үйлчилдэг өмгөөлөгч гаргаад өгчихсөн. Цагдаа прокурор нь холбогдчихсон. Манайд цагдаа, прокурор, хуульч нарт маш их асуудалтай болчихсон. Хохирсон хүнийг дахин хохироодог ноцтой асуудалд анхаарах цаг нь болсон” гэв.

ЦАГДАА АЛБААР ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ХААЦАЙЛААД БАЙНА

image

Иргэн Ч.Пагмажав: “Г.Уртнасан гэж хүн надад байр зарахдаа төлбөрийг бүрэн хүлээж авсан. Нотариатаар баталгаажуулаад гэрчилгээ ч өгсөн. Гэрээндээ сарын дараа байраа чөлөөлж өгнө гэж заасан. Гэтэл үүнээс хойш жил өнгөрчихөөд байхад энэ хүн одоог хүртэл байраа чөлөөлж өгөөгүй. Өчигдөр би аргаа бараад цагдаа дуудаад хамт очлоо. Гэтэл цагдаа “Энэ хүнийг гаргах эрх бидэнд байхгүй” гэлээ. Надад байрны гэрчилгээ, бичиг баримт нь бүгд байна. Энэ хүн надад байраа зараад мөнгийг нь авчихаад чөлөөлж өгөхгүй байна шүү дээ гэхэд гэртээ байгаа хүний тав тухыг алдуулаад яах вэ. Та гадуур хөөцөлдөөд заргаа ав л даа гэх юм. Би үүнийг харахдаа цагдаа албаар гэмт хэрэгтнийг хаацайлаад байгаа юм биш. Хуулийн тогтолцоо ийм байна. Залилагч хүн гэртээ тухтай амраад, харин залилуулсан хүн шүүх цагдаагаар хөөцөлдөж өмгөөлөгч аваад хохироод явна гэнэ. Чингэлтэй дүүргийн шүүхэд харьяаллаараа гомдол гаргахаар хаяг дээрээ байхгүй байна гэдэг хариу хэлнэ. Ийм шалтгаанаар энэ хэрэг хоёр удаа буцсан” гэв.

ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ХУУЛЬ, ЦАГДАА, ШҮҮХИЙГ ДОРОМЖЛООД ЯВЖ БАЙНА

Түрээсийн байрны өөр нэг хохирогч Б.Өнөрцэцэг: “2017 онд байр түрээслэхээр есөн сая төгрөг бөөнөөр нь өгсөн. Хуулийн дагуу гэрээ хийгээд, нотариатаар батлуулсан. Гэтэл байрны түрээслэгч цаанаа дам түрээслэгч болж таарсан. Хуулийн байгууллагад хандахаар огт авч хэрэгсэхгүй байна. Намайг залилсан энэ хүн дээр нийт 70-аад хохирогч байна. Гэр бүлээрээ нийлж залилан хийдэг. Байрны түрээсээр бүр гаршчихсан. Хамгийн гол нь эдгээр хүмүүсийг цагдаа нар саатуулдаггүй. Гэтэл гэмт хэрэгтнүүд хууль, цагдаа, шүүхийг доромжлоод явж байна. Цагдаад гомдол гаргахаар чамайг ална, гэрээр чинь хүйс тэмтэрнэ гэх мэтээр айлгаж, дарамталж байна. Үүнээс болоод энэ хүмүүс бүр даварчихсан, одоо болтол залилангаа үргэлжлүүлээд хийж байна. Энэ хэрэг одоо Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:46

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:46

Зочин [103.26.195.208] 2019-12-08 06:24:11

Хуулийн байгууллага бүгд авилагад идэгдчихсэн.уул нь цалингии нь ханатал нэмээд авилага авахгүй шүү гэсэн. Одоо цалингаач өндөр аваад авилагаач өндөр аваад л явах юм.монгол эх оронд минь шударга ёс хэзээ бий болноо

зочин [64.119.24.94] 2019-12-08 05:43:45

Ийм хүмүүсийг харахаар л итгэх итгэл алга болдог юм даа. Бат-Ялалт чи 20 шахам жилийн өмнө энд тэнд офис түрээсэлчихээд мөнгийг нь өгөлгүй бултаад алга болдог байснаа нэг саначихаад, "залилан" гээд том дуугараад яваад байгаарай, новшоо

зочин [66.181.177.188] 2019-12-07 02:08:51

Гэрчилгээн дээр байгаа хунтэй нь гэрээ байгуулах хэрэгтэй дээ. Хаа хамаагуй хунтэй гэрээ байгуулсан юмуу даа.

Зочин [182.160.32.202] 2019-12-07 01:09:08

Одоогийн цагдаагийн удирдлагуууд ЦАГДААГ ДАМПУУРУУЛЖ байна

Зочин [64.119.19.170] 2019-12-06 17:02:12

hahaha irgediin shudarga shuuh TBB.g terguun ch geh shig haana bnaa ter shudarga yos n tegeed? Ulaan luivarchin umguulj garch irj ntr... naad bairni munguu naad huuhnteigee huvaahaar tohiroo yu? yamar ineedtein be? shodorgos ain!?

Зочин [202.179.31.96] 2019-12-06 16:06:38

Энэ хүн сонин. Сонгуулийн өмнө А гэдэг хүнтэй хамт хэдэн сэтгүүлч зураглаач цуглуулчихсан камерны өмнө өрөө өгнө гээд явдаг мөн биз дээ? Хуулийн өөр хүн сонгохгүй дээ.

Зочин [64.119.17.239] 2019-12-06 21:16:41

Анхан шатны шүүгч нарын мэдлэг чадвар үнэхээр муу.Өнөө үeд шүүхээр хэрэг зарга шийдвэрлүүлхээр хандаж байгаа иргэд маань холбогдох хууль тогтоомжийг нь судлаад хуульчидтай зөвлөөд ялах нь тодорхой асуудал дээр анхан шатны шүүхэд хандхаар хэрэгсэхгүй болгож байгаа нь Дунд шатны шүүхийн ажлыг хүндрүүлж байгаа харагддаг. Тодорхой хуулийн заалтыг зөв ашиглаж чадахгүй байгаа анхан шатны шүүгчдээ адистатчилалд оруулаач.

Зочин [103.57.94.148] 2019-12-06 14:48:45

Bat Yalalt gj hudlaa nohor bn

Зочин [202.179.31.123] 2019-12-06 10:06:49

Цагдаан ч Прокурор,Шүүх нь ч аль алин Авлигачид болсон,гэмт хэрэгтэн залилан,мэхлэг,Авлига авагчтай өөрсдөө хам хэрэгтэн болдог түүнээсээ болоод юуч хийж чаддаггүй,хууль хяналтын байгууллагууд өнөөдөр яг ийм л дүр төрхтэй болсон.Авлигатай,авлигачидтай тэмцэхгүй,Шүүхээр энэ төрлийн хэрэг шийдэгдээгүй гэдгийг ФАТФ-аас нэр цохон анхааруулга сануулга өгөөд байхад энэ талаар Ерөнхийлөгчөөсөө эхлээд амаа үдүүлсэн юм шиг чив чимээгүй,гэтэл ажлаа болгоод байгаа Монгол банк,СЗХорооныхоо даргыг өөрчилж дээрэлхэж чаддаг ийм л улс төрчидтэй орон болж дээ.харамсмаар халаглмаар.Эдний тэмцэл ярьж байгаа зүйл бодитой байгааг та бүхэн харж байгаа байх,гэтэл нөгөө Хүний эрх ашиг хамгаалдаг Хуулийнханы байж байгаа нь ийм байдаг яалтайч билээ дээ....

Зочин [103.10.23.89] 2019-12-06 10:02:42

unen2


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.