З.Нарантуяа: Томсгосон мажоритар нэрийн дор холимог тогтолцоог оруулж ирснийг ойлгохгүй байна

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Ирэх оны сонгуулийн тухайд 50+26 тогтолцооны хэлбэр яригдаж байгаа. Та үүнд ямар саналтай байгаа вэ?

- Ардчилсан нам бол холимог тогтолцоог дэмжиж байгаа. Үндсэн Хууль хэлэлцэх үед холимог тогтолцоог оруулах нь Монгол Улсын төсөв санхүүгийн үрэлгэн байдлыг арилгах, оновчтой хөгжлийн томоохон зорилтуудаа биелүүлэх, төсвөө үр ашигтай зарцуулах талаараа илүү гэдэг байр суурьтай байсан. Энэ байр суурь одоо ч хэвээрээ байна. Харамсалтай нь, Үндсэн Хуульд энэхүү тогтолцооны зарчмаа оруулж чадаагүй. Гэхдээ одоогийн эрх барьж байгаа МАН-ын бүлэг“Холимог тогтолцоо оновчтой биш, хамгийн оновчтой нь жижиг мажоритар буюу жижиг 76 тойрог” гэж ярьж байсан.Тэгээд Үндсэн Хуулиа баталсан. Харин одоотомсгосон мажоритар нэрийн дор холимог тогтолцоог оруулж ирснийг зарчмын хувьд ойлгохгүй байгаа. Ямар хурдан сонгуулийн тогтолцооныхоо байр суурийг өөрчилчихөв, юу нөлөөлөв. Аль ч улс төрийн хүчин сонгуулийн өмнө сонгуулийн хуулийг өөрчилдөг. Энэ удаагийн сонгуулийн тогтолцоог өөрчлөхдөөэрх барьж байгаа намд аль хувилбар ашигтай байна вэ гэдгийг л бодож байгаа болохоос биш улс орныхоо ирээдүйн хувь заяаны талаар бодохгүй байна. Тэр хариуцлагагүй байдал одоо ч үргэлжилж байна.

Шинэ улс төрчид, эмэгтэйчүүд улс төрд орж ирэх боломжийг хааж байна

-Аймгуудын мандатыг нэмэх асуудал яригдах уу?

-Аймгуудын мандат нэмэгдэх ямар ч боломжгүй.Нэгдүгээрт, Жижиг 76 тойрог маань 50 тойрог болох учраас харин ч эсрэгээрээ хасагдана. Хоёрдугаарт, Нээлттэй, жагсаалттай пропорцианал хувилбараар мандатыг хуваарилна гэж байгаа нь шинэ намууд орж ирэх боломжийг үгүй болгож байгаа юм. Яагаад гэвэл таван хувийн босго тавьчихсан. Шинэ улс төрчид, залуучууд болон эмэгтэйчүүд улс төрд олноороо орж ирэх боломжийг нэлээн хаасан ийм хувилбар өргөн баригдсан.

- Улс даяар нэр дэвших 26 нэр дэвшигчийг яаж сонгох юм бэ? Улс төрчийн рейтингээр нь хуваарилах юм уу?

- Энэ асуудал маргаантай байгаа. Хуулийнхаа төсөл дээр эхлээд ярихдаа 26 нь улс нэг тойрог, томсгосон мажоритар хувилбар гэж зарласан ч яг хуулийн төслийн 75 дугаар зүйл дээр “Хувь тэнцүүлж тооцохдоо намын жагсаалтанд бичигдсэн бүх хүмүүсийн авсан саналыг нь нэмээд нийт сонгогчдын хэдэн хувийн саналавсан байгааг хувиар нь процентлож, 26 дотроос хувь тэнцүүлээд намын нэр дэвшсэн хүмүүсийг оруулж ирнэ” гэсэн ийм тооцоогоор хуулийн төсөлд тусгасан байгаа. Хуучин хаалттай буюу намын нэрнийхойно ард иргэдийн хүсээгүй нэр дэвшигчид орж ирдэг байсан. Харин одоо улсын хэмжээнд олон санал авах чадвартай ганц, хоёр нөлөө бүхий хүнийг жагсаалтын “толгойд” тавин тэр хүмүүсийн авсан саналыг жагсаалтын доор байгаа хүмүүст хуваарилж, “чирч” оруулж ирэх нь шударга биш юм.

-Насны босгын хувьд яаж авч үзсэн юм бэ? 25 нас гэдэг арай залуу биш үү?

-Энэ бол Үндсэн Хуульд заасны дагуу хүний сонгогдох насны доод босго. Үүн дээр ямар нэгэн өөрчлөлторуулахгүй хуучнаараа явна.

- Хэлэлцүүлгийн явцад 50+26 тогтолцооны хэлбэр унахаар шинжтэй байна уу? Та энэ сонгуулийн тогтолцоог юу гэж харж байна?

- Гишүүд янз бүрийн байр суурьтай байна.

- Намын санхүүжилтийн хувьд арванхоёрдугаар сарын 15-наас өмнө өгөх ёстой гэдэг хугацаа заасан байгаа юм уу?

- Улс төрийн намууд өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг танилцуулах, үзэл баримтлал, үнэт зүйлээ нийт ард түмэндээ ухуулж, ойлгуулах ажил сонгуулийн өмнө хийгдэх ёстой. Үйл ажиллагааны санхүүжилтээ аль нэг томоохон компани, бизнесүүдээс авахгүйгээр Үндэсний бодлогын хорооны нийт гишүүд өөрсдөө хувааж гаргая гэдэг зарчмыг зөв гэж үзэж байгаа. Мөнгөн дүнгийн хувьд харилцан адилгүй тусаж байгаа нь ойлгомжтой. Өөрсдийнхөө чадах хэмжээгээр санхүүгээ босгож, сонгуулийнхаа үйл ажиллагаанд оролцъё гэж байгаа юм. Эхний шатанд Үндэсний бодлогын хорооны шийдвэрийн дагуу нийт намдаа өгөх татварын 40 хүртэлх хувийг гаргахбайгаа. Гишүүд боломжоороо санхүүгээ босгоод улс төрийн үйл ажиллагаанд оролцох байх гэж бодож байна.

- Намдаа хэзээ татвараа өгөх вэ?

-Арванхоёрдугаар сарын 15-ны дотор гэдэг хугацаа заасан.

- Бие даагчид 26 тойрогт нэр дэвших боломж байгаа юу?

- Хэлэлцүүлгийн явцад ярих байх. Одоогоор тодорхой тусгагдсан юм байхгүй байна.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

Чойбат [184.175.24.234] 2019-12-13 04:24:14

26 томгосон тойргоор сонгуулиа явуулбал зүгээр биш үү? Нэг тойргоос 3 хүртэл хүн сонгогдоно.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:16:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:16:08

Зочин [202.131.236.162] 2019-12-12 12:59:50

Том нэг тойрог гэхээр нэрсийн жагсаалтад бичигдсэн сая гаруй сонгогчид 900 нэр дэвшигчдээс нэг л хүний нэрийг дугуйлах байх гэж ойлгож байна. Нэг сонгогч нэг санал гэх бод уу. Энэ 900 гаас 5 аас дээш хувийн санал авсан 26 нь их хурлын гишүү бодох байх гэж би бээр бодож суун даа. Төр минь түвшин амгалан байгаасай.

Зочин [202.126.89.233] 2019-12-12 11:38:55

Мэдрэмжтэй шударга гишүүн минь нам бүгдээс 26 хүн сонгоно гэхээр 900 гаруй хүн болно.сонгогч санал өгөхөөр ороод 26 нэрээ хайна дугуйлна гэхэд нэг залуу хүн бол 20 минут настай хүн 30 минут болно тэхээр сонгууль хэдэн өдөр болох болж байна.

Зочин [202.179.24.161] 2019-12-12 10:16:43

Тойрогтоо юу ч хийгээгүй байж ямар их юм донгосч байна аа Чи дут Завханчууд чамаас ичиж байна мал аа

Зочин [202.126.89.95] 2019-12-12 12:20:47

ih hurliin gishuun toirogtoo yum hiine gedeg mulguu bodloosoo salaach, huuli togtoodog undsen ajliig n hiilgemeer baina

Зочин [202.179.31.19] 2019-12-12 09:37:03

тойрогоо томсгож арөй том ажлаа хиймээр байна.Ямар ч хүнгүй сумдад сургуул цэцэрлэг соёлын төв халаалт хийсээр хайран хөрөнгө цаг хугацаа өнгөрч байна

Zochin [202.126.89.120] 2019-12-12 09:12:51

Ойлгохгүй байх нь зөв шүү

Зочин [103.57.92.24] 2019-12-12 09:05:36

МАНгарууд

Зочин [103.26.193.170] 2019-12-12 11:34:49

АНус-ууд


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.