Б.Тулга: "Капитал", Хөгжлийн банкны үр ашиггүй зарцуулсан мөнгийг буруутан этгээдээр төлүүлж тэтгэврийн зээлийг тэглүүл
МАХН-аас Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр, Гүйцэтгэх товчооны гишүүн Д.Дуламсүрэн болон тус намынхан оролцлоо. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Манай нам ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газрын бонд гаргах, зээл авах зэрэг аргыг хэрэглэн татвар төлөгчдөд дахин ачаа үүрүүлэхгүй байх ёстой гэсэн зарчмын байр суурийг баримталж байна. Хэрэв Засгийн газраас ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх асуудлыг ийм байдлаар шийдвэрлэх гэж оролдвол ард түмнээ улам ядууруулах хор уршигтай болохыг анхааруулж байна. МАХН тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэхдээ дараах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
1. Тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүүлж буй дэмжлэгийн жишгээр тэтгэврийн зээл аваагүй 176 мянган орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх,
2. Тэтгэврийн зээлийг олгохыг үргэлжлүүлэх, ингэхдээ хүүгүйгээр олгож байх зохицуулалт хийх зэрэг зарчмыг баримлах нь тэтгэвэр авагчдад төр засгаас үзүүлэх бодитой тус дэмжлэг болно гэж үзэж байна. Дан ганц ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглээд зогсохгүй малчдын зээлийн хүүг тэглэх, цалингийн зээлийн хүүг тэглэх, ипотекийн зээлийн хүүг тэглэж өнөөг хүртэл төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн өрийн төлбөрт тооцох зэрэг ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байна. Ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэхдээ эх үүсвэрийг нь хаанаас яаж гаргах вэ гэдэг асуудал олон түмний зүй ёсны анхаарлыг татаж байгаа. Ерөнхийлөгч тэтгэврийн зээл, зээлийн өрийг тэглэх үйл ажиллагаа явуулахдаа УИХ, Засгийн газарт чиглэл өгч эх үүсвэрийг (780 орчим тэрбум төгрөг) нь дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж МАХН үзэж байгаагаа уламжилж байна. Үүнд: “Капитал” банк дампуурч уг банкинд байсан Нийгмийн даатгалын сан буюу Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг, нийт 240 тэрбум төгрөг, “Хөгжлийн банк”-ны үр ашиггүй зарцуулсан 1.2 их наяд төгрөгийг буруутан этгээдүүдээр төлүүлэн ахмадуудын зээл, зээлийн хүүг тэглэх эх үүсвэр болгох нь зөв болно. Мөн аудитын шалгалтаар нотлогдох баримтын хүрээнд АСЕМ-ийг зохион байгуулах нэрээр 395.7 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэж тогтоосон байдаг. АТГ-ын албан ёсны мэдээлэлд албан тушаалтнууд 12 их наяд төгрөгийг хулгайлсан, эдгээр мөнгийг төлүүлж ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх эх үүсвэр болгох нь шударга ёсонд нийцнэ гэсэн байр суурьтай байна. Энэ их хэмжээний мөнгийн нийлбэр нь 13.8 гаруй их наяд төгрөг болж байна” гэв.
Сэтгэгдэл
Зочин [202.179.30.42] 2020-01-07 02:51:41
Энэ МАХН гээч улс төрийн янхнууд олз ашиг хайх боломжийг үл алдах юм. Гэхдээ Буруутан гэвэл танай Н.Энхбаяр 2012-2016 онд нэг хөнжилд орж банзалдаж явсан тул түүнээс эхлэх учиртай
зочин [192.82.74.7] 2020-01-07 03:01:44
МУЛГУУ
ЗОЧИН [192.82.65.160] 2020-01-07 02:05:09
БУРУУТАН ЭТГЭЭДЭЭР ТӨЛҮҮЛ ГЭВЭЛ БУРУУТАН НЬ ХЭН БАЙХАВ. ТЭР ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨНЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ, САЙХАНБИЛЭГ, МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЗОЛЖАРГАЛ ШҮҮ ДЭЭ. ӨНӨӨДӨР БҮГД АМЬД БАЙГАА ШҮҮ
Зочин [64.119.21.248] 2020-01-06 22:40:59
Kapital bank nii oriig ezdeer ni toluuleeche Bishreltiin olon ohin companiudiin hurungu ni oriig darahad huriishdee
Зочин [66.181.186.181] 2020-01-06 14:47:52
ок
Зочин [66.181.186.181] 2020-01-06 14:47:44
бүх ахмадууддаа ижил тэгш өгчихөж болдоггүй юм уу
Зочин [66.181.186.181] 2020-01-06 14:46:47
БАНКНААС ЗЭЭЛ АВААГҮЙ БАНК БУСААС ЛОМБАРДААС ЗЭЭЛ АВСАН АХМАДУУДАА ЯЛГАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ АДИЛХАН Л ЗАЛУУ ХАЛУУН НАСАА УЛС ЭХ ОРОНДОО ХӨДӨЛМӨРЛӨЖ ЯВСАН УЛС АДИЛХАН Л ӨР ЗЭЭЛ ӨВЧИН ЗОВЛОН ҮР ХҮҮХЭД ГЭЭД ӨЧНӨӨН АСУУДАЛ ИХ Л БАЙНА
Зочин [66.181.161.111] 2020-01-06 14:17:22
Энэ огт байхгүй мөнгийг тарааж өгөх гэж байгаа юм байна.Тэр газар доор байгаа мөнгө хэзээ хүний гар дээр ил гарч ирэх болоо.Бонд гэдэг мөнгө биш биздээ.
Зочин [180.129.25.36] 2020-01-06 14:16:25
300 garan terbum tugrug haashaa alga bolchihdog bna ve? Haashaa n shiljuulj, henii ezemshild ochison n todorhoi boloh yum bish uu? Zuv zugeer alga bolno gj hezee ch bhgui
Irgen [182.160.39.112] 2020-01-06 13:16:42
Ta nar l dutaj gene dee. Muusain populistuud
mungun [182.160.38.38] 2020-01-06 09:35:47
ur ashiggui alga bolshihson mungiig hezee hen tuluh yum .dambuurchihsan humuus mungu tulnu gej gedeg luuluu, ter bol ulger bna.harin 1000.0 mugiig zeel a.aagui humuust ug gedeg iig demjini.odoo buu dabar .absan zeeluudee tuluulne gej yu bdgim be
Зочин [202.9.46.66] 2020-01-06 09:10:37
Капитал банк мөнгө угаасан ждү гээр зээл шааж баярска констракшнтай 5% г хожно гэхээр мөнгө угаалт биздээ. Бузрууд өрөө төл
ХӨГШИН [103.26.195.35] 2020-01-06 08:18:24
БАЯЧУУДЫН ӨРИЙГ ТЭГЛЭСНЭЭС ХӨГШЧҮҮДИЙН ЗЭЭЛИЙГ ТӨЛ ЗАЛУУЧУУД АА. ЗЭЭЛГҮЙ ХӨГШИД БУСАДТАЙГАА БАРЬЦААГҮЙ БАЙХАД ЯМАР ХҮМҮҮС САНААТАЙ ХЭРҮҮЛ ҮҮСГЭЭД БАЙНА АА
Зочин [202.9.40.85] 2020-01-06 07:59:36
Б.УНДАРМАА, А.АРИУНБОЛД НАРААР ТӨЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ! ДЭМЖИЖ БАЙНА !
Зочин [182.160.38.38] 2020-01-06 09:37:26
ed nar tuluhgui ee. buu muruud
Зочин [103.87.255.66] 2020-01-06 07:51:20
Энэ нэг нам дамжсан авгай болимоор юм.Тэтгэвэртээ гараач.Ардын намын Тэрбишдагвын хүүхэн биздээ.
Butehgui MGL [43.250.126.162] 2020-01-06 07:41:24
Kapital Bank dampuuraad bidnii mungu alga bolhod ene heden ulsgulun ORK-uud haana baisiin?
энэ хэд л бна [103.206.195.52] 2020-01-06 09:02:52
Энэ хэдээс өөр хэн яг тэмцсэн юм. Та хаана байсан юм. Энэ хэд л энд тэнд жагсаж цуглаж, үглэж дуулж явсан юм шүү
Сонгогч [202.126.88.68] 2020-01-06 07:09:31
Яаг зөв ! МАХН дэмжиж байна !
zol [202.55.188.41] 2020-01-06 06:20:25
Zow shuu hylgaich nariin idsen yysan mongiig toluulj teriig zeel tegleh zuild zartsyylsh ni zuitei. Erh medelten heden terbymaar ni shaaj ideh wum. Garamjaw yndarmaa nar oroo tolooch. Ichihgui hiisen buteesen geed hytsaj zyragtaar garah wum. 20ond ta nariin tsaraig harmaargui ba zailj uz
Зочин [77.111.247.96] 2020-01-06 06:18:37
энэ нөгөө сонгуулийн хууль зөрчихгүй юу, он гараад явж байдаг?
zochin [103.26.194.33] 2020-01-06 06:02:14
CAPITAL BANK, HKEGJLIIN BANK , JDY, ELBEGDORJIIN / caply/ ER, ER ni mash ikh IDEJ UUSAN ARD TUMNEE IIM BAIDALD ORUULCHAAD ODOO HKEDKHEN TETGEBRIIN ZEELIIG TEGLEED BATTULGA , ZANDANHSATAR , HKURELSUKH NAR DAKHIJ GARAKH UU ESTOI HKOL KHEBTNEE TETGEBRIIN ER CHINI YDARSAN KHUNII AM<IDRAKH ARGA BISH ARD NI BAYN AJIL KHIIDEGGYI ARHKICHID GOLDUU BGAA shuu