С.Чинзориг: Ажлын байр чөлөөлөх нэрийн дор 44 мянган иргэн эрт тэтгэвэрт гарсан

Ц.Анударь / Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх тогтоолыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн.1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгожээ. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмсэн билээ.

21.2 мянган иргэний тэтгэврийг нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэхээр болов

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө

Тэрээр2017 онд Монгол Улсын их хурал малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулах хууль батлан хэрэгжиж байна. Хуулийн хүрээнд ес орчим мянган малчин Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүссэн. Гэхдээ малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт маш бага байдаг учир малчдын тэтгэврийн насыг урагшлуулсан ч энэ хуулийг өөртөө боломжтой байдлаар ашиглах боломж бага байна. Нийт 42 мянган малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлснөөр энэ онд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, Зарим иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцож олгох журам баталсан. 2019 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Их хурал зарим иргэдийн тэтгэврийг шинэчлэн тогтоох хууль баталсан. Тухайлбал, 1991 онд БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр настны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг оны эхэнд нэмэгдүүлэхээр болсон. 1991 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр ажлын байр чөлөөлөх нэрийн дор 44 мянган иргэнийг тэтгэврийн нас нь болоогүй байхад эрт тэтгэвэрт гаргасан байдаг. 1996 онд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах насны болзол хангаагүй гэх шалтгаанаар эдгээр иргэдийн тэтгэврийг зогсоож, нөхөн олговор олгох шийдвэр гарсан байдаг. Тухайн үед тэтгэвэр тогтоолгосон иргэдээс өнөөдрийн байдлаар 22 орчим мянган иргэн амьд, сэрүүн байна. Улсад ажилласан жил нь бага байгаа учир Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээд тэтгэвэр авч байгаа ч гэсэн тэтгэвэр нь бага байгаа учир эдгээр иргэдийн тэтгэврийг нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцохоор болсон” гэв.

Өндөр насны тэтгэврийг ямар нөхцөлд тогтоох вэ?

Өндөр насны бүрэн тэтгэвэр, хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж байдаг. Даатгуулагч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоох насанд хүрээд өөрөө хүссэн тохиолдолд бүрэн тэтгэвэр тогтоолгоно. Өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоох хэвийн болон хөнгөлөлттэй гэсэн олон төрлийн болзол, нөхцөл байдаг. Харин 20 жил хүрээгүй боловч 10-аас дээш жил шимтгэл төлсөн даатгуулагчид хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоон олгож болно.

Хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох нь

Олон хүүхэд төрүүлсэн эх, газрын доорх, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд, урлагийн, төмөр замын, цэрэгжүүлсэн, хамгаалалтын зэрэг өндөр насны тэтгэвэр тогтоох хөнгөлөлттэй нөхцлүүд байна. Ийм нөхцлөөр тэтгэвэр тогтоолгож байгаа даатгуулагч нар 5-10 жилийн өмнө тэтгэвэрт гардаг. Өөрөөр хэлбэл ердийн нөхцлөөр эмэгтэй даатгуулагч 55 настай тогтоолгож байхад дөрөв буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан эмэгтэй 50 насандаа, халуун, хортой нөхцөлд ажилласан бол 45 насандаа өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгох боломжтой. Энэ нь ердийн тэтгэвэр тогтоолгож байгаа хүнээс 60-120 сарын өмнө тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг юм. Эрэгтэй даатгуулагчийн хувьд мөн олон төрлийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэврийг 5-10 жилийн өмнө тогтоолгоно.


Сэтгэгдэл

зочин [66.181.161.93] 2020-01-09 06:20:17

Оны сүүлчээр их зээл авсан хүмүүсийг яах гэж байна. Эд бол мэдээлэл авсан байж таарна. ер нь зээл тэглэх гээд байгаа мөнгөө тэтгэврийн бүх хүмүүстээ адилхан хувааж өг. эсвэл өх хэрэггүй түүний оронд бүтээн байгуулалт хийсэн нь дээр . Сонгууль дөхөхөөр та нар битгий ингэж тэнэгтэж бай , Мөнгө авсан аваагүй хэнийг сонгохоо бид нар мэдье Ядарсан ард түмнээ мөнгө өгнө гэж битгий талцуулаад бай Энэ бол доромжлол

Зочин [202.126.89.165] 2020-01-14 02:31:19

Тэгш хувиарлаад дараа нь хуцаарай

Зочин [66.181.188.35] 2020-01-09 00:22:48

310 мянгын тэтгэвэр дөнгөж амь зуух төдий л байна ядаж 600 мянгө болгоод өгвөл хааяа нэг хоол идэж баймаар байна

zochin [182.160.0.153] 2020-01-08 22:58:39

Тэтгэврийн нас 60 байхад болно Жил нь дараалсан 5 жил байхад болно ш дээ.Амьдралд ойрхон байгаачээ,Нийгэм чинь ороо бусгаа байна ш дээ.

Зочин [202.179.31.2] 2020-01-09 10:59:18

Harin tiimer. Daraalsan 7 jil bolgoh grseer btal. 60 hurred. Hussen huseegui tetgewer togtoolgono. 5 jiliin dunfaj heweeree bwal. Boloh shde

??? [64.119.25.107] 2020-01-08 15:24:15

500, 600 мянган төгрөгний цалинтай хүмүүс сард нийгмийн даатгалд 60, 70 мянган төгрэг төлөөд 30н жил ажиллаад тэтгэвэрээ бодуулхад хамгийн багаар 20, жил төлсөн хүнтэй адил тэтгэвэрийн доод хэмжээ 300 гарнаар л бодогдож бн ийм мэдлэггүй хүмүүс төрд байдаг юму эд нар мэдэхгүй гэж басаад бну

Зочин [202.9.40.142] 2020-01-08 14:03:46

Чи Монгол төрөөс зайлвал таарна

Зочин [103.229.123.151] 2020-01-08 07:02:07

2009 оноос өмнөх 5 жилийг соносон бол бага тогтож бгаа.. тэтэгэвэрийн ДАНСАНД ИХ ТӨЛСӨН ГЭДЭГ НЬ ЦАЛИН ИХ ӨССӨН ХҮНИЙ Л ҮЕД ШТЭ.. БАГА ТЭТЭГЭВЭРЭСЭЭ 10 ХУВЬ ГЭЭД ИХ Л МӨНӨГ ТӨЛӨДӨГ БАЙСАН .. оДООГ ЙН хүмүүсТЭЙ АДИЛТГААД БАЙХДАА ЯАДИЙ.. ЦАЛИНГ НЬ НЭМЧЭЭД ХУДЛАА ЗҮГЭЭР .... ...ЗЭЭЛ АВАГҮЙ НЬ МӨНГӨ ХЭРЭГГҮЙ ГЭСЭН ҮГ ЮМУУ ХААШАА ЮМ...

Зочин [202.126.89.5] 2020-01-09 23:29:32

Ajlin bair cholooloh nereer tetgewert garsan humuus bol hamgiin baga tetrewer togtoologson humuus baidag ene humuus chin harin niigmiin halamjaas hotsrood bnuu

zochin [202.131.234.154] 2020-01-08 04:35:50

Balai erguu dajag bna aa. Tetgever nemex mungu alga geed bsan. Tetgevriin zeel teglen geed xuchaad. Uursdiin sonirxoloor garsan xumuusiin tetgever baga bna geed. Tulsunuuruu avdag zarchim xaachsan be. Teg xumuus garaad zaluugaaraa zugeer suugaagui um xiisen. Mungu olson. tetgevriin zeel avaad zugeer baigaagui udsun uusan omsson zuusen xuuxeddee ugsun. Zeel avaagui xumuus uagaachgui. tenegee. Zeel tegleed ediin zasagt nuluuluxgui ch gex shig devil chini

Зочин [202.179.31.2] 2020-01-09 11:01:45

Ugaasaa bodlogin chanartai

?? [64.119.25.107] 2020-01-08 04:18:04

өөрсдөө хүслээрээ гардаг ш дээ хэн албадсан юм, Би 3 н хүүхэдтэй гээд гарч чадахгүй насаа хүлээгээд сууж л бн

т [64.119.25.107] 2020-01-08 08:42:03

37 тай гарсан бол хувиараа ч гэсэн юм хийгээ биздээ юу хийж энэ залуу насыг өнгөрөөдаг бна

tsetsen [221.146.152.227] 2020-01-08 07:57:40

albadaj gargasan yimaa.37 nastai garch blaa daa

Зочин [202.21.127.226] 2020-01-08 02:12:44

Нэг сарын тэтгэвэрийн зээлийг татсан байна үүнийг буцааж олгохуу бас 8 хувиа хэзээнээс нэмэх вэ чинзориг сайдаа

зочин [103.9.88.162] 2020-01-08 01:21:33

Эрхэм саад аа? Цагаан сарыг тэтгэврийн зээлээр давж гардаг хөгшчүүлийг хорлох оо болиоч ээ

Зочин [202.179.31.2] 2020-01-09 11:03:36

Harin tiimee

Зочин [122.201.24.4] 2020-01-07 14:55:43

Тэтгэвэрийн 180 000 иргэд чинь эрхэм хүндэт ерөнхийлөгч, ЗГн тэргүүн, эрхэмсэг сайд нарын адил олон өрөө хаустай, өндөр үнэтэй машин хөлөглөөд цэвэр агаарт байгаа зусландаа коньяк шимсэн шиг ээ үхрийн гол махан стейк огтлонгоо зөөлөн орондоо гадаад оронд 5 одтой зочид буудалд байрлан зугаалж буй авгай хүүхдүүдтэйгээ чатласан шигээ хэвтэж байгаа болохоор тэдэнд "төрийн хайр хишиг, байгалийн баялагаас хувь хүртээх" хэрэггүй ээ, тэд энэ төрөнд ялгаварлан гадуурхагдсад, тэд арилжааны банкны найдваргүй эмзэг бүлгийнхэн

Зочин [202.9.46.55] 2020-01-07 14:08:41

Тэр монгоний ордны монго улсын тосвоос гараагуй гэд etv телевизээр сайд бсан бямбасурэн гэд монгол банкны еронхийлогч ярилаа энэ тосовт орох монго биднийг тэнэг гэж бодоод яхав оюун багщ урд нь эсрэг бсан чинь одоо тэс ондоо юм яриад сууж бхын унэн дарга харж шарвадаг онцгуй улс бна ур хуухэддээ гай болно гэд 420 то тэтгэврээрээ болгоод ур хуухэд нь туслвад зээл авдаггуй очноон ахмад бна . Замбараагуй цацсан чалчаа залхуу тансаг ахмадын зээл хааж монгоо угаахаа болимоор . Хаан банк энэ зун дарханд зугээр бсан очноон байр саваа зассан таваньогд авлаа гэд одоо тэтгэврийн зээлээ хаалгаж эх уусвэрээ бурдуулэх нь

Поп-улизм-аас болгоомжил!!! [202.131.225.53] 2020-01-07 10:19:15

Популизм нь "улизм" болчих вий дээ. Уйлах, гансрах вий дэ.

ZOCHIN [109.192.189.181] 2020-01-07 09:22:49

tanai namikhan l butec nereer baahan hun tetgevert gargaa biz dee

Зочин [202.126.88.232] 2020-01-07 08:49:19

Зээл тэглэх мөнгөөрөө митро бариач гуйя

Уншигч [107.182.231.213] 2020-01-07 09:14:55

Ёстой тэгмээр байгаан

Зочин [02.131.228.66] 2020-01-07 08:16:20

Энэ шийдвэр нь 1-рт: Шударга бус байдлыг өөгшүүлж дэвэргэлээ,зээл авсан бол төлөх ёстой байдаг суурь зарчмыг эвдэж, аваад бай аваад бай дараа нь төлөхгүй байсан ч болно гэсэн сэтгэлгээг дэмжлээ, 2-рт: Бэлэнчлэх сэтгэлгээг урамшуулж хөөрөгдлөө, 3-рт: Ард түмнийг зээлтэй, зээлгүйгээр нь, их бага зээлтэйгээр нь талцуулж хагаралдууллаа. Хэрэв ахмадуудаа алагчлалгүй баярлуулъя гэвэл, 776 тэрбум төгрөгөө нийт тэтгэвэр авагчдынхаа тоонд тэнцүү хуваагаад оногдсон хэмжээгээр нь зээлтэйнүүдийх нь өрийг төлөөд зээлгүйчүүдэд нь бэлнээр олговол зохино. Тэгвэл 1 хүнд 1,8 сая төг оногдож бна. Бэлнээр олгодоггүй юмаа гэхэд дансанд нь бичээд сар бүр хүү бодож, урьдчилж авч идээгүйх нь төлөө урамшуулбал зохино. Ядахдаа үр хүүхдэд нь үлдэг. Цалингийн, ипотекийн гэх мэт зээлээсээ төлж нимгэлэг. Мөрөөрөө яваа зээлгүй 180 мянган ахмадыг ялгаварлаж гадуурхсан зүйл бүү хийгээрэй.

Зочин [103.10.22.8] 2020-01-07 10:15:42

MAN-n luivarchdin tolgoid tiim uhaan hezeech orohguie. Yag narin yarival Songuulid sanal avah zorilgor Huuk Shatar hoyor nutag negt Baagiga lobidod hiisen uildel. MAN-han nyalhasudig hurtel alag uzdeg hulgaichud.

Зочин [202.131.228.66] 2020-01-07 07:32:25

Тэтгэвэрийг хүртээмжэйгээр нэмээгүй яагаад зээл тэглэнэ гэж хэлсэн гэж бодож байна яагаад гэвэл зээл тэглэнэ гэвэл илүү гоё сонсогдох болохоор . Түүнээс ямарч эдийн засгийн улс оронд хэрэгтэй юм биш. Популизмын дээд хэлбэр юм да

zaa [202.21.102.231] 2020-01-07 06:37:23

zaa zaa zaaa zaaaa zaaa zaaaa zaaaa zaaaa zaaa

Зочин [202.126.88.194] 2020-01-07 05:43:21

15.0 saya hurtel tetgevrin zeel avad sar ch bologui teglulj bga ahmadud bol ter zalu mehende udahgui unhurud uguh bho. Ted holbotoi humusese uridchilj meded avsan todorhoi. Muu sanaa had murgunu gej bdag.

Зочин [202.126.89.210] 2020-01-07 05:37:55

Ардыг алгачилж болохгүй. Ахмадаа адилхан асарч хүндэл.

зочин [66.181.176.249] 2020-01-07 05:08:15

би зээл аваагүй надтай адилхан зээл аваагүй хѳгшчүүд зѳндѳѳ бий эдгээр ахмадыг хүн биш гэж ялгаад бгамуу

Зочин [192.82.68.141] 2020-01-07 04:59:37

Чинзоригсайдыг баруун бөөрнөөс ерхийлөгчид гүвүүлээд зүүнээс нь тэтгэвэиин ахмаадуудад гүвүүлээд хөөрхий хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий болгож дээ.Уйлах гээд байгаа юм уу! Гэхээр харагдах юм.Аюлгүй зөвлөлийн 3 хаачив.

зочин [103.26.194.181] 2020-01-07 04:53:23

6 саяаас дээш бүр 10 саяар зээл авсан хүмүүс урьдчилж мэдсэн байна. Дандаа саяхан аваад 10 хонохгүй зээлээ тэглүүлж байна шудрага уу. Нууц задалсан байна аа.

Зочин [202.126.89.165] 2020-01-14 02:34:52

Тэр бол унэн

Зочин [202.9.46.10] 2020-01-07 04:57:32

МАН угаасаа ийм юманд хар мэхтэй. Дээр үеийн 20 -р тогтоолоор яг ингэж томчуул, тэдний хамаатан садан баахан мөнгө унагасан даа.

зочин [103.26.194.181] 2020-01-07 04:47:52

Тэтгэвэрийн санг энэ улс төрчид өөрсдөө хоосолж 12 их наядын өрөнд оруулчихсан. Ирээдүй төлөх юм уу. 1995 оноос өмнө гарсан хүмүүс одоогийн адил мэргэжилийн хүмүүсээс 300000 төгрөгөөр доор тэтгэвэр авч байгааг төр хариуцах ёстой. Тэдний буруу тооцоо шүү.

Гонсгор [202.179.27.149] 2020-01-07 04:45:31

Ээж маань 7 хүүхэд төрүүлж өсгөөд арав гаруй жил ажилласан тул 1993 онд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон. Олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх сургаар маш их горьдож байсан боловч хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчдад хамааралгүй болж таарлаа. 1990-2001 он хүртэлх зах зээлийн он жилүүдийг улсаас багахан шимтгэлээр нөхөн төлж жил нэмэгдүүлэх боломжийн гадуур үлдээсэн, бас хүүхдийн тоогоор ажилласан жилийг нэмж бүрэн тэтгэвэрт гарах боломж ч энэ хүмүүст хаалттай байна. Шударга бус байнаа. Энэ асуултыг Чинзориг сайд болон УИХ-ын эмэгтэй гишүүдэд тавьж байна.

Зочин [122.201.31.214] 2020-01-07 04:36:30

Ахмадуудаа алагчилсан шийдвэр болсон нь харамсалтай юм зээл аваагүй нь дөнгөөд л амьдарч байна тэд нараа хохь чинь гээд тэтгэвэрч нэмэхгүй юм биз дээ Баттулга Занданшатар гэж хорхой нүдтэнгүүд юу л хийж байна даа

zochin [202.55.188.36] 2020-01-07 03:32:41

1990 onoos umnu ard irgedee hoolloj huvtsalaj uls ornoo hugjuulj yvsan ajilchin angiinhan ter ueiin emch bagsh naraas undur tsalin avdag baisan. Harin odoo bol ymar ch baylag buteedeggui turiin alban haagch ner zuusen shavar burhnuud undur tsalin avch tetgevert garahdaa 36 sariin tsalintai tentseh tetgemj avch baina. Ene bol turiin alban haagchdaa songuulid ashiglaj turiin undur alband udaan hugatsaagaar noyloh gesen luivarchdiin sanaachilga. 1990 onoos umnu uildvert ajillaj baisan ahmaduudad ajliin bairgui bolgoj hohirooson tetgemjiig odoogiin tetgemj avch baigaa turiin alban haagchidtai adil 1 udaa olgoh heregtei.

Зочин [202.21.127.226] 2020-01-07 03:10:47

Та нар яамны нягтлан бодогчынхоо 36 сарын тэтгэмж бодож байгаа тогтолцоог нь нэг харах шаардлага зүй ёсоор тавигдаж байна мөн тэтгэвэр маш бага тогтож байна үүнийг хэдэн хувиар яаж бодож байгааг ард түмэнд тайлбарлах цаг чинь болчихсон байна Чинзориг сайдаа.Доторх яаманд ажиллаж байгаа хүмүүсээ шалгах цаг чинь болчихож

Зочин [202.21.127.226] 2020-01-07 03:09:03

2019 оны цалингаар 36 сарын тэтгэмжээ авмаар байна Дархан Эрдэнэт болон Ховд аймагт энэ мэтийн асуудал их байна Яамны нягтлан бодогч нарыг бас шалгах хэрэгтэй Чинзориг сайдаа насаараа ажилчихаад 36 сарын тэтгэмжээ нэг удаа авмаар байна эргэн харах шаардлагатай байна

Зочин [122.201.21.202] 2020-01-07 03:08:02

Үе үеийн төр барьсан төрөөс баяжсан эрх хэдэн хулгайч муурнуудын буруу, ард түмэн буруугүй. Хулгайч муурнуудыг ол, шийтгэ, хөрөнгий нь хураа. Энэ та нарын ажил, ажлаа хий. 3 хан сая иргэдээ тэжээж чадахгүй хэдэн үеэр нь төлөөд барахгүй өрөнд оруулсан та нар буруутай, ард иргэд буруугүй, сонгуулийн сурталчилгаандаа, хэдэн арилжааны банкнуудад л үйлчлэх гэж энэ заваарсан ажил хийсэн. Та нарын боломжтой амьдралтай гээд хаясан 180000 н нэг ядарсан иргэн МУн Үндсэн хуулинд заагдсан хүний эрхээ эдлэх гээд ялгаварлан гадуурхаж байгаа болохоор чинь дуугарч байна, яадаг юм, бид ч бас адилхан ядарч байна, дуугүй байсны хохь, дуугарсны зол юм уу, тэгвэл дуугарсан шиг дуугарнаа, яадаг юм.

Зочин [202.21.127.226] 2020-01-07 03:07:39

Тэтгэвэрт гарах эрх нас болчихсон гээд гарах гэхээр 2020 оны 1-р сарын 1-нээс 36 сараар тэтгэмж олгон гээд тогтоол гарагчихаад 2017,2018,2019 оны цалингийн дундажаар 33 сарын тэтгэмж бодож байна үүнийгээ эргэн хараач Чинзориг сайдаа ЕБСургууль ажилладаг багш нар МСҮТ-д ажилладаг хүмүүсийн хооронд маш их ялгаа байна

Зочин [202.21.127.226] 2020-01-07 03:05:30

38 жил ажилчихаад тэтгэвэр тогтоолгоход 360000-р тогтож байна ямар тогтолцоогоор бодож байгаагаа тайлбарлах хэрэгтэй Ховд аймгийн нийгмийн даатгалын тогтолцоог эргэн харж шалгах хэрэгтэй байна. Дээрээс нь зан ёс суртахуунгүй нөхдүүдийг халах цаг болсон байна мөн тэтгэмжийг 36 сараар гэчихээд 33 сараар өгч байна Хөдөлмөрийн яам үүнийгээ эргэж хараа ч

Pkxny [150.129.143.35] 2020-01-07 02:24:56

МАН аль болох бага тэтгэвэр тогтоох бодлого барьдаг. Дээр үеийн цалинг одооны цалинд шилжүүлдэг коэффициентоо одоо хүртэл өөрчлөөгүй. 200е онд 200000 авч байсан албан тушаал дээр одоо 2000000 авч байгаа. Гэтэл 2000 оныхыг одооныход шилжүүлэхэд 600000 л болж байна лээ. Тэтгэврийн хөгшчүүдээр ч наадаж байна даа энэ балиар авилгачид. Баялгийн хуваарилалт тэгш л байх ёстой.

УИХ-ын сонгууль дөхсөний шинж. [202.131.225.53] 2020-01-07 02:18:10

Сонгууль дөхчихөөд МАН-ын сайдад аль болох олон хүн ажилд оруулах шаардлагатай байгаа ш дээ. Иймд тэтгэврийн хөгшчүүдийг харж үзэж сайнаар хандах хэрэггүй. Зүгээр л эднийг зайлуулж гэрт нь суулгачихаад, оронд нь залуучуудыг ажилд авч рапортлох нь чухал. Дахин сонгогдочих ч юм бил үү? Залуучууд ажилгүй байвал муу үнэлгээ авна, харин тэтгэврийн хөгшчүүд гэртээ суух нь муу зүйл биш.

:Д.Тунгалаг [103.229.120.12] 2020-01-07 02:00:46

Тухайн 1997онд сонгогдсон Төр засаг Монгол улсын ирээдүйг хэрхэн хөгжүүлэх ямар ч төсөөлөлгүй засгийн эрх аьчихаад 30-47насны олон эхчүүдийг ажлын байрнаас орон тоо цомхтгох нэрийдлээр ажилгүй олгосоноо одоо мянга засах гээд нэмэргүй...Хөөрхий сайд нь 22мчнган нь амьд сэрүүн байна гэнээ.Эдгаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эх,эмэгтэйчүүд яаж амьдрал туулж,хүүхдүүд нь хэрхэн өдийг хүргэсэнг ойлгоод намагдэл өгч байгаа юм уу эс бол СОНГУУЛИЙН ШОУ хийгээд байна уу...

Зочин [103.229.120.12] 2020-01-07 02:02:42

1991онд шүү алдаатай бичсэн байна. Уучлалт хүсье.

Зочин [192.82.67.82] 2020-01-07 01:56:13

төрд гарсан хорон санаат хулгайч нараас болоод хэлмэгдсэн хүмүүс юм байна ш дээ..тал хувь нь нас барсан байна шүү.

Зочин [192.82.68.104] 2020-01-07 01:47:53

Улсад татвар төлдөггүй малчдад ямар ч их хөнгөлөлт үзүүлдгийн. Тэр хөнгөлөлтийг авилгачдыг тэжээх гэж үйлээ үзэж бгаа татвар төлөгчиддөө үзүүлмээр юм.

Зочин [66.181.181.153] 2020-01-07 01:36:41

МАН ТЭТГЭВРИЙН НАСЫГ НЭМСЭН, ТЭТГЭВЭР БОДОХ ЖИЛИЙГ 7 БОЛГОЖ НЭМСЭН ЗЭРГЭЭРЭЭ АЛЬ БОЛОХ БАГА ТЭТГЭВЭРТЭЙ БАЙЛГАХ БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙГАА БАЙЖ ХУДЛАА НОВШРОХ ХЭРЭГГҮЙ.

Зочин [66.181.161.18] 2020-01-07 02:27:46

тэр нөгөө мундаг шудрага гээд байдаг эрдэнбатын заснийн газрийн сайд чойжилсүрэн чинь их л хоролсондоо бүгдийг нэмсэндээ.

zochin [202.55.188.40] 2020-01-07 01:26:33

Yg unen shuu dee. 1991 onii ued tetgevert ert garsan humuus tuhain ued yu bolson be gedgee heleh heregtei. Ymar uildverud baisan hen huvichilj avsan zereg sanaj baigaa buhnee niilj baij yriad nom bolgoj gargah heregtei. Tegehgui bol odoogiin zaluuchuud boloh ystoi ym bolson ym shig oilgood turiig samarsan hulgaich nariig uugshuulj baina.Tsenher ygaan tasalbar nertei tsaasaar huurch ulsiin umchiig deeremdsen hulgaich nar odoo tolgoi baychuud bolson geed tolgoi deer chini sheej baigaa gedgiig oilguul.

МАН гаруудад [192.82.65.120] 2020-01-07 01:22:52

ӨМХИЙ МАН ГАРУУДАА ТА НАР ТЭТГЭВЭРИЙН НАСИЙГ ХОЙШЛУУЛСНААР УУЛ УУРХАЙ ЦАХИЛГААН СТАНЦ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧИД ТЭТГЭВЭРТЭЭ ГАРЧ АМЖИХГҮЙ АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ АМЬСГАЛ ХУРААХ БОЛООД БАЙНА Ш ДЭЭ

irgen [202.126.89.217] 2020-01-07 00:54:23

Ajliin bair cheleeleh gj yriad bh uom.AN hulgaichuud buh uildver.zochid buudal une tsenetei bugdiig huvichilj avaad .tend ajillaj bsan humuus n ajilgui bolhoor eersdiige hamgaalj iim huuli gargaad tetgevert n gargasan.Odoo bol ulsaas nemeh bish AN hulgaichuudiin herengiig huraagaad ed nart nemeh bsan uom.Ymarch huntei tootsoo hhgui bn shde.Hurts.Zoljargal.Saihanbileg.Bayrtsogt.Dorligjav.Elbegdorj.Batuul bugdiig shorond hiij.herengiig n huraah estoi.

Зочин [31.13.191.196] 2020-01-07 01:06:01

Чи эргүү юм уу? 1991 онд хүмүүсийг хомроглон тэтгэвэрт гаргасан тухай ярьж байна. Уншсан юм аа ойлгочихоод донгосооч. Монгол улсад тэтгэвэр авагчид бүгдээрээ адилхан нөхцлөөр тэтгэвэр авдаг гэж ойлож байна уу? Тэр хомрогонд өртсөн бага тэтгэвэр авдаг хүмүүс чинь тэтгэврийн зөрүү арилгуулах гэж насаараа тэмцээд дийлэхгүй ихэнх нь үхээд дуусч байна, мэдэв үү.

иргэн [103.212.118.209] 2020-01-07 00:53:40

авах л ёстой мөнгөө хэдэн сараар зээл шиг хүүгийн төлөөд авч байгаа юм даа. БАНКУУДЫГ БАЯЖУУЛЖ БАЙГАА Л ХЭРЭГ. АХМАДУУДАД 3 ХҮРТЛЭХ САРЫН ТЭТГЭВРИЙГ ХҮҮГҮЙ УРЬДЧИЛГАА ХЭЛБЭРЭЭР ӨГНӨ ГЭДЭГ НЬ ЗӨВ

Зочин [192.82.68.141] 2020-01-07 00:42:25

Чамайг харахаар дургүй хүрээд байна. Зээл зогсоодог нь яаж байгаа юм вэ!

Зочин [203.91.118.180] 2020-01-07 00:28:21

Тээд тэтгэвэрт гарахгүй яах гээд бгаан. Улиг болоол орон тоо бөглөөл, тэтгэвэрт гарах шаардлага шалгуураа хангасан бол гарах л хэрэгтэй ш дээ. Ингэж байж сул орон тоон дээр залуу алба хаагчид ажиллаж байж шинэ цус гүйх ёстой. Зарим газарт их ажиглагддаг. Баахан хөгшчүүл. Ажил хийдэг юмуу бүү мэд. Тэгэж ингэсгийж байгаал ажлаа тараал яваад өгдөг.


58 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
58 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.