Дархан-Уул аймагт олон улсын стандартад нийцсэн Хоккейн талбай нээлтээ хийжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Дархан-Уул аймагт сумын 13 дугаар баг "Од" цогцолбор сургуулийн А, Б байрны дунд орон сууцны зориулалтаар олгогдсон байсан газрыг эзэмшигч иргэн тѳрд буцаан ѳгснѳѳр ийнхүү ѳвлийн спортыг хөгжүүлэх, хоккей сонирхогч олон зуун иргэд, хүүхэд багачуудын хүсч, хүлээж байсан мѳсѳн талбай ашиглалтанд орлоо. Энэхүү мөсөн талбай ашиглалтад орсноор хоккей, өвлийн спорт хөгжих, Дархан-Уул аймгийн хүүхэд, залуучуудын чөлөөт цаг заваа өнгөрөөх боломж нэгээр нэмэгдэж байгаа юм. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сум шинэ мөсөн талбайтай боллоо.

Монгол хоккейн холбооны хувьд 2019 багагүй бүтээн байгуулалт хийгдсэн он байсныг Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан онцолсон юм. Мөн тэрбээр "Шинэ талбайтай болсноор хүүхэд залуучууд эрүүл чийрэг бие бялдартай, хатуужилтай болох цаашлаад мөсний спортыг түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчилах зэрэг олон давуу талтай юм. Энэ мөсөн талбай дээрээс эх орныхоо нэрийг өндөрт гаргах олон шилдэг тамирчид төрөн гарах болтугай" хэмээн онцоллоо.

image

image


Сэтгэгдэл

o.kenjetai [192.82.64.77] 2020-01-09 07:16:06

hezee ch tolgoj hicheegeerei boltugai :-)

Зочин [202.179.31.44] 2020-01-09 06:13:50

Ter hund sain saihan-g huseye. Buyan zaya ni delgereh boltugai


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.