Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

2015 оны 12 дугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулиар, Ерөнхийлөгч, УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой бүхий л харилцааг зохицуулах болсон. Улмаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хүчингүйд тооцох тогтоолын баталсан юм. Ингэснээр, 2016 оны ээлжит бүх сонгууль тус хуулиар зохицуулагдсан. Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатайг хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл байдал илтгэж буйг хууль санаачлагчийн илтгэлд дурджээ.

Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулах зэргээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагад үндэслэн хуулийн төслийг боловсруулсан гэж илтгэлдээ дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Үндсэн хуульд зөвхөн парламентад суудалтай нам төлөөллөө Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэсэн заалт хатуу ороогүй. Энэ салбар хуулиар зохицуулагдсан. Болж өгвөл бүх намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлдэг тогтолцоонд шилжих хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа.

Харин УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Л.Энх-Амгалан, Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа буюу хамтран тус бүр нэг хүн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ” гэж заасныг тайлбарлалаа. Олон улсын байгууллагуудаас дээрх заалт нь хүний эрхийг зөрчиж байгаа хэлбэр гэдгийг хэлж байгаа. Тиймээс энэ талаарх асуудлыг Ж.Батзандан гишүүн ажлын багт ороод ярилцах боломжтойг хэллээ. Мөн тэрбээр сонгуулийн онцлогоор нь ялгаагүйгээс гурван түвшний сонгуульд их хэмжээний зардал гарч байгааг тэмдэглээд, хуулийн төсөлд аль болох зохион байгуулалт, зардал багатай байхаар зохицуулж байгааг онцоллоо.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, чуулганы үдээс өмнөх хуралдааныг хааж үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдахаар болсныг гишүүдэд зарлалаа. 14.00 цагаас УИХ-ын НББСШУБХ, ЭЗБХ хамтран Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Иргэн [103.57.93.57] 2020-01-09 07:47:40

Иргэн хүн хэзээ ч сонгуульд оролцож чадахааргүй энэ хууль хэнд хэрэгтэй юм бэ. Намын гишүүд нь ёрөнхийлөгчөө санхүүжүүлж байвал таарна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.