П.Эрдэнэбилэг: 800 гаруй хятад иргэний холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа

Н.Алтанцэцэг / Хууль

Улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг нөхцөл байдал болон тодорхой төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэ үеэр МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг "ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Монгол Улсын иргэн Г, А, Х нар Нигер улсын иргэн Е-тэй бүлэглэж, гадаадын таван улс дахь зургаан компанийн и-мэйл хаягийг хакердаж, төлбөр хүлээн авах компанитай ижил нэртэй 16 компанийг Монгол Улсад үүсгэн байгуулсан. Улмаар 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад вадьютыг Монгол Улс руу шилжүүлэн авч мөнгө угаасан хэргийг илрүүлэн, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн.

Мөн Монгол Улсын нэр бүхий иргэд байлдааны зориулалттай 7,400, ангийн зориулалттай 46,000 ширхэг сумыг улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, бусдад зарж борлуулахыг завдсан хэргийг илрүүлж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүллээ.

Монгол, БНХАУ-ын иргэд бүлэглэн 800 гаруй хятад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд нэвтэрч, бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулан хууль бусаар олсон эд хөрөнгийг илрүүлж, АТГ болон ТЕГ-тай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дорноговь аймагт алга болсон Д.Сэржмядаг охины хэрэг дээр ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулж, өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 550 иргэнээс мэдүүлэг авч, 32,000 иргэн, 1,000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээлийг мөн авч шалгаж байна. Д.Сэржмядаг охиныг хайх ажлын хэсэг үргэлжлүүлэн ажилласаар байгаа" гэв.


Сэтгэгдэл

Зочин [122.201.23.122] 2020-01-09 08:10:59

yamar ch udaan shalgadag yum be. manani Odbayariig bol Solongos doloo honogiin dotor shalgaad l shuuhed shiljulj bn lee sh dee

Butehgui MGL [43.250.126.162] 2020-01-09 08:07:40

uruvdultei ch yumaa daa, 800 hujaa n ali hediinee nutag butssan, amraltand yavtsan, uur ulsad baigaa biz. End manai heden prokuror shalgasaar l .... oroi gertee ochood taivan untdag bolov uu ene hed? Nyalh huuhed shig l untdag baihdaa, ulsiin munguur tsalinjaad, hiij baigaa ajil n zuvhun dargaas shaltgaalsan ...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.