Б.Отгонтөгс: Төрөөс аливаа бодлого явуулахдаа эдийн засгийн тэгш байдлыг хангах хэрэгтэй
Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгсөөс тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөлтэй холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.
-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Нэгд, 850 тэрбум төгрөгийн зээл төлөхөд хэлцлийн зардал, гэрээ, Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулах гээд нийт нэг их наяд төгрөгийг энэ шийдвэрийн хүрээнд эдийн засагт оруулна. Үр дүнд нь инфляцийн түвшин нэмэгдэнэ.
Хоёрдугаарт, Төрөөс төлчихдөг юм чинь гээд зээлээ төлөхөө болих, цаашлаад цалин, ипотекийн зээлийг тэглэх хүлээлт насанд хүрсэн хоёр сая хүнд үүсэж, зөв явж байсан үйлдлийг гажуудуулах вий гэсэн болгоомжлол байна. Үүний цаана банкны салбарын тогтвортой байдал яригдана.
Гуравдугаарт, Төрөөс зөвхөн ахмадынхаа амьжиргааг дэмжчихээр нийгмийн бусад бүлэгт тэгш бус хандаж буйн илрэл. Төрөөс аливаа бодлого явуулахдаа эдийн засгийн тэгш байдлыг хангах, орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгыг хэрэгжүүлэх хэрэгтэй.УИХ-ын дарга яаж тооцоод инфляцийг нэг хувиар өсгөнө гэснийг мэдэхгүй юм. Үүнээс их хувиар нэмэгдэнэ. Ялангуяа, Улаанбаатарт 10 хувь давж мэднэ. Өөрөөр хэлбэл, та 90 төгрөгөөр авдаг байсан зүйлээ 100 төгрөгөөр авдаг болно гэсэн үг. Ирэх 6,9,12 сарын инфляцын түвшинг бодохдоо нэлээд олон төрлийн загвар гаргадаг. 2012-2016 оны Засгийн газар, Монголбанкны явуулж байсан бодлого, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, мөн 2008-2012 онд явуулж байсан Хүүхдийн мөнгөний бодлого, 1.5 сая төгрөг тараасан байдал зэргээс харахад бэлэн мөнгө тараах энэ мэт шийдвэрийн нөлөө эдийн засагт зургаан сарын дараа мэдрэгддэг нь судалгаагаар нотлогдсон. Нэг хувийн хэмжээ гэсэн судалгаа байхгүй. Нэг хувиас илүү байгаа.
“Зөвхөн ахмадынхаа амьжиргааг дэмжчихээр нийгмийн бусад бүлэгт тэгш бус хандаж буйн илрэл”
-Инфляцын түвшин зургаан сарын дараа ойролцоогоор хэдэн хувиар нэмэгдэх вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд өндөр буюу 7.8-8 хувь гардаг. Сонгуулийн өмнө бэлэн мөнгөний тараалт 10 хувь болно гэдэг бол өмнө нь зуун төгрөгөөр юм худалдаж авдаг байсан нь 2020 оны долоодугаар сарын 1-нээс эхлээд 90 төгрөгийн хэмжээний юм худалдаж авах болно гэсэн үг. Зургаан сарын дараа нөлөөлдөг гэдэг нь нарийн судалгаагаар гарсан байгаа. Манай оронд улиралын хэлбэлзэлтэй байдаг. Цагаан сарын өмнө өрхийн хэрэглээний барааны үнэ өсдөг тогтчихсон хэлбэлзэлбий. Энэ бас нөлөөлнө.
-Засгийн газар тэтгэврийн зээлийг тэглэх санхүүгийн эх үүсвэрийг бонд босгож шийднэ гэж байгаа. Зах зээлд жишээ нь бодлогын хүүгээс хоёр дахин бага хүүгээр буюу зургаан хувийн хүүгээр бондыг хэн авах вэ? Эдийн засагчийн хувьд бонд худалдан авагч нь хэн байна гэж харж байгаа вэ?
-Тийм бондыг хүн авахгүй л дээ. Зах зээлийн арилжааны банкуудын эдийн засгийн аюулгүй байдал, орлогын түвшинг алсын хараатай арилжааны банкууд худалдаж авах боломжгүй. Банкуудын холбоо болон Монголбанкны гэрээ хэлэлцээгээр арилжааны банкууд авах байх. Гэхдээ энэ өөрөө маш эргэлзээтэй. Жишээлбэл, 100 төгрөгийнбаталгаа гаргалаа гэхэд 7-8 жилийн дараа олох мөнгө нь 100 биш 20 төгрөг байвал яах вэ. Эцэст нь энэ бол Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны хариуцах асуудал болно.
Бодит эдийн засагт нөлөөлөх бодлого хэрэгтэй байна
-Монголбанк өөр дээрээ хариуцлага хүлээж, бондыг нь худалдаж авахад мөнгө хэвлээд энэ асуудлыг шийдлээ гэхэд эдийн засагт ямар сөрөг нөлөө үүсэх вэ?
-Хамгийн түрүүнд инфляцын түвшин өснө. Үүнээс гадна бэлэн мөнгө гарахад юаны болон ам.доллартай харьцах төгрөгийн ханш унадаг гэдэг нь харагдсан. Зөвхөн Төвбанкны захирал мэдэгдэл гаргангуут 30 төгрөгөөр унаж байдаг ийм эмзэг байна. Төгрөгийн ханш унахаар дахиж өсөхгүй байна. Хэзээ өсөх вэ гэхээр 2011-2012 онд их хэмжээний ашигт малтмалын эрдэс баялгийн экспортын үнэ бидний хүлээж байснаас 30-40 хувь өссөн үе шиг байж байж манай төгрөгийн ханш чангарах боломжтой байгаа юм. Төгрөгийн ханш эдгээр онуудад 19 хувь хүрч чангарч байсан туршлага бий. Тийм л бодит эдийн засагт нөлөөлөх бодлого хэрэгтэй байна.
- Бодлогын хүүнээсээ доогуур хувиар бонд гаргасан тохиолдол байдаг уу?
- Хөгжлийн банкны гаргаж байсан бондууд байна.
-ОУВС-гаас Төвбанкыг төслийн гадуурх үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ үед тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг батлаад эцсийн санхүүжилтыг Төвбанкнаас гаргахаар болчихвол яах вэ?
-Төвбанк болхараат бус санхүүгийн биеэ даасан хамгийн том байгууллага гэдэг нь хуулиар тогтоогдсон. Энэ хууль хэрэгжихгүй байгаа учир 2020 оны Төвбанкнаас баримтлах мөнгөний бодлогод орж байгаагүй ийм санхүүжилт хийгдэх гээд байна.
-Баярлалаа.
Сэтгэгдэл
үнэн шүү [202.126.89.207] 2020-01-11 03:55:05
Яг бодит үнэн зүйл ярьсан байна, ийм хүмүүсийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Улс төрийн шийдвэр гэхээр л хариуцлага хүлээх эзэнгүй мэт ярих юм, шийдвэр гаргахад оройлон оролцсон Жонхуу байж л байна. хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ
Зочин [139.5.218.158] 2020-01-10 04:56:39
Түүн шиг худал зүйл байхгүй. Бүрэн төгс мэдээллийн систем бишээс хойш.
Зочин [59.153.113.107] 2020-01-10 04:41:54
ЭРДЭМТЭН ЭЭ!!!! ЭДИЙН ЗАСГИЙН ТЭГШ БАЙДАЛ ГЭЖ ЮУ ХЭЛДЭГ ЮМ ВЭ ????????
Зочин [139.5.218.158] 2020-01-10 05:02:12
Мэдээллийн систем төгс биш тул тэгш байдал гэж оршихгүй. Дутуу дулимаг системийг цааш хөгжүүлэх чадал байгаа эсэхээс олон зүйл шалтгаална. Хүн болгоноос хэдэн төгрөг олдог уу, юнд үрдэг вэ гээд асуухад зөв хариулах нь тун бага. Дээр нь залилан хийх гэсэн луйврын бүлэг орчихсон хэцүү шүү. Иймд Сонгууль шиг будлиантай хэцүү учир тэгш байдал гээч зүйлд амархан хариулт алга.
Зочин [202.179.24.60] 2020-01-10 04:33:01
эдийн засгийн мундаг мэдлэгтэй хүнээс ярилцлага аваач
Зочин [202.179.31.102] 2020-01-10 04:15:35
Нөгөө 3 том толгойт эрх мэдэлтнүүд энэ эрдэмтний үгийг үүнийг нэг уншчихаасай.Би хувьдаа л зөндөө хашгимаар бичмээр санагдлаа бичлээ гээд хэнч хэрэгсэхгүй болохор ой гутах юм.Энэ бол эх орноо бодсон алхам биш өөрсдийгөө бөөцийлөх өчүүхэн амбицаас үүдэлтэй маш буруу шийдэл.Жаахан сэргээд Монгол банк нь банк шиг болж цэцрээд ирж байсныг дахиад л татад унагачих,хөнгөө хоёр төсөвтэй болох,инфляциа хөөрөгдөх,арилжааны банкуудаа хөрөнгөжүүлэх,өрөө дахин хэмэгдүүлэхээс өөр ямарч үр дүн гарахгүйн тодорхой.Үндсэн хуулиа дагсан биш зөрчсөн нөгөө иргэд тэгш эрхтэй байна,шудрагаар тэгш хувь хүртэнэ гээд байсан чинь шууд л хэрэгжиж эхлээгүй байтал Ерөнхийлөгч,УИХ-ын дарга хоёр үгсэн санаачилж зөрчөөд ЕСайд нь толгой дохиод л ингэж л манай гаргасан хууль 3 хоногтоо гэдэг нь харагддаг байхгүй юу тэхээр Монгол улс яаж хөгжих,хөгжлийн тухай ярих хэрэг байна уу гэлтэй ээ халаг.
Зочин [59.153.114.167] 2020-01-10 14:58:48
Монголын терийг Сарлагнууд самрахнээ
irgen [43.242.241.154] 2020-01-10 03:56:40
arai denduu ymaa ene uls turchid denduu deerelhej bna. ard tumnee
irgen [43.242.241.154] 2020-01-10 03:57:48
ene jil songoltoo zuv hiih heregtei zaluuchuudaa.
Иргэн [103.57.93.57] 2020-01-10 03:20:17
Нийгмийн сэтгэл зүйд маш муугаар нөлөөлнө. Монголчууд ажил хийх дургуй болсон. Хулгай дээрэм газар авч байна. Ийм байхад үндэсний аюулгүй байдлын зөвлөл буруу шийдвэр ярьж ,ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГ БОЛОХ УИХ ДЭМЖИЖ БАЙГАА НЬ МОНГОЛ УЛС ДАМПУУРЛАА ЗАРЛАХТАЙ АДИЛ ЗҮЙЛ БОЛЖ БАЙНА.
pочин [122.201.22.182] 2020-01-10 02:14:33
Яг тийм шүү. Эрдэмтэн мэргэд, эдийн засагчдынхаа бодлыг сонсох л хэрэгтэй юм. Улс орноо сүйрүүлэх бодлого яваад байгаа юм биш биз. Зээлийг тэглэснээс тэтгэврээ бага багаар нэмээд явбал зүгээр дээ. Зээлийг өндөр тэтгэвэртэйнүүд л голдуу авдаг болохоор энэ бол маш буруу шийдвэр. УИХ-ын гишүүд амьдрал ойлгохгүй л байна даа.
Иргэн [64.119.27.33] 2020-01-10 00:29:25
ТЭН.......!!! ТӨР САНХҮҮГИЙН БОДЛОГОО ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ХАРААТ БУС ТӨВ БАНК БАЙГУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛДЭГ. ЭНЭ НЬ ТӨР БОДЛОГОО ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД БАНКНЫ ХУУЛТИЙГ ӨӨРЧИЛЖ БОЛНО. ГЭСЭН ҮГ. ТӨВ БАНКАНД БАРИГДСАН ТӨР БАЙДАГГҮЙ. МЭДЭХГҮЙ БАЙЖ МЭДЭН БУДИЛДАГ ХҮМҮҮС УЛЫН ХӨГЖИЛД ТӨРИЙГ БОДЛОГОД ЧӨДӨР БОЛСООР Ж БАЙНА ШҮҮ
bi eere ahmad [66.181.161.54] 2020-01-10 04:17:28
Yajij ch bodson buruu.Ediin zasagchdiin ugiig sonsch bj shiidver gargah bsan.MGLd nen turuund ene bankni huu buuruulah l ajil hiih bsan.80.0 sayar avsan bairiig 200.say boltol huu tulj bn.UB gehed utaani asuudal.busad aimagt ch gesen utaa.Oron suutsjuulah asuudal l nen terguund bh estoi.Tet.ee avaad arhi.mamhind egch bga n zendee bn