Ж.Бат-Эрдэнэ: Малын бүлэг хулгай хэрээс хэтэрч байгаа

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:Миний бие энэ хуулийн төслийг хамтран өргөн барьсан гишүүдийн нэг. Малын хулгай байх ёстой юм шиг ойлголт бий болчихсон тул онцгойлон анхаарах шаардлага байна. 8 бод, 21 бог хулгайлбал Эрүүгийн хэрэг үүсдэг, үүнээс наана тооны мал хулгай хийвэл асуугдаж байгаад алга болчихдог ийм хавтгайрсан байдал бий боллоо. Мал аж ахуй бол манай улсын уламжлалт аж ахуй. Малын хулгайг байхгүй болгох тийм хууль зүйн орчныг бий болгох ёстой. Малчдын гол амьжиргаа нь мал аж ахуй. Асуудалд энэ талаас нь хандмаар байгаа юм. Малыг бүлэглэн хулгайлж байгаа нь асуудлын гол юм. Бүлэг хулгай хэрээс хэтэрч байгаа. Хүний өмчид халдаж байгаа учраас ялын бодлогыг чангалах асуудалд онцгой анхаарах шаардлага нэгэнт тулгарсан. Бүлэг хулгайд ялын ямар бодлого орж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч. Мал хулгайлж болохгүй гэдэг тэр ойлголтыг хэвшүүлэх хэрэгтэй.

Х.Нямбаатар:Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр малын бүлэг хулгайн ялыг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр оруулсан

image

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:Санал нэг байна. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн ялын бодлогыг чангатгах төдийхнөөр тэмцэл явагдахгүй. Урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ шаардлагатай. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр малын бүлэг хулгайн ялыг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр оруулсан. Хоёр болон түүнээс дээш хүн бусдын малыг хулгайлсан тохиолдолд нэг бог эсвэл, таван бог хулгайлснаас үл хамааран 2-8 жил хүртэлх хорих ял оногдуулна. Мөн машин механизм ашиглах гэдэг томьёоллыг шинээр оруулсан. Бод малыг мориор дүүрч явах ойлголт байхгүй. Мөн тууж яваад борлуулна гэсэн ойлголт ч байхгүй. Техник хэрэгсэл хэрэглэсэн гэдэг агуулгаар мөн л 2-8 жилийн хорих ялтай. Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг таван нөхцөлтэйгөөр тодотгосон.


Сэтгэгдэл

Зочин [195.46.106.44] 2020-01-11 05:14:02

Малын хулгайгаас илүү төрийн хулгай санаа зовоож байна даа.

muusain hydalch hylgaich nar? [148.60.92.227] 2020-01-10 10:47:55

yu bodoj syyna be?dyrakyyd aa!!ta nar yaj medeh be?eersdeen hylgai hiideg bolood hylgaichiin talaar zeeleryyleed bna uu?....

Зочин [64.119.16.129] 2020-01-10 09:39:32

Сонгууль дөхөөд малчдад жигтэйхэн хайртай улсууд энд тэндгүй гарч ирж байна даа.

ЗОЧИН [124.158.111.6] 2020-01-10 09:02:19

2-8 ЖИЛ ГЭДЭГ БОЛ БАГА ЯЛ ШҮҮ...ДООД ТАЛ НЬ 3-10 ЖИЛ ДЭГЛЭМИЙГ ЧАНГА-Д, НЭМЭГДЭЛ ЯЛ ЗААВАЛ ХЭРЭГЛЭХ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХДЭЭ ХЭРЭГЛЭСЭН МАШИН ТЕХНИКИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ, УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ 3 НУГАЛЖ ТӨЛҮҮЛЭХ ГЭЭД ХУУЛЬДАА НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ...

Зочин [103.229.122.253] 2020-01-10 07:59:05

Хэрээс хэтрээгүй юм байна лээ. 10 жилийн өмнө ямар байсан яг тэр хэвээрээ байгаа юм байна. Тэгэхээр худлаа камер хараад шаахаа больчих.

Хууль санаачлагчидад [202.5.205.3] 2020-01-10 06:59:21

Үнэхээр хулгайтай тэмцэе гэж байгаа бол өөрсдөө хамсаатан биш бол нэг л заалт оруулаад өгчих.Хулгай хийсэн нь тогтоогдсон бол, хулгай хийж байгаад газар дээрээ баригдсан бол ямар ч өчиггүйгээр олон нийтийн радио теливизээр овог нэр хаягтайн ил гаргаж зарлан гээд л оруулчих. Энэ нь тэр хятадшиг хуруу гарын таслахын өмнөх манайхан шиг цөөхөн хүнтэй улс оронд байж болох хувилбар.одоо хулгайёийн нуугаад хулгайд юмаа алдсан хүнийг ил гаргаад энэ нөхөр чамайг илчилж яллаад байна гэж байгаа юмшиг байна.Тэр хулгайч нар нь бүр эсрэгээр нь юмын хулгайлж авчихаад бас заналхийлж айлгадаг гэж байгаа.Ийм хууль байж болох уу.

Зочин [103.229.122.253] 2020-01-10 07:57:56

Тэрийг хуульд оруулж яадаг юм? Дээд шүүхийн вебсайт руу ороод малын хулгайгаар шийтгүүлсэн шүүхийн тогтоолыг чөлөөтэй харж болох тул овог нэр, нутаг усыг нь аваад өөрөө хэдэн төгрөгийн зардал гаргаад телевиз радиогоор зарлуулчих. Ийм юмыг хуулинд оруулах шаардлага байхгүй.

Зочин [202.179.24.246] 2020-01-10 06:21:18

Төлөвлөсөн ялаас гадна хулгай хийж байгаа хулгайч, түүний хамсаатнуудын хулгай хийхдээ хэрэглэсэн хүний өөрийн хамаагүй унасан унаа /морь, машин, мотоцикл г м/, мөн техник хэрэгсэл /гар утас, дуран, болон бусад хэрэгслийг бүгдийг/ зэргийг нэг бүрчлэн хураан авч шууд улсын орлого болгох талаар нэмэлт заалт оруулах хэрэгтэй байна.

Зочин [103.57.93.67] 2020-01-10 06:20:57

Төсөвийн бүлэг хулгай хэрээс хэтэрч бна

tysa [66.181.168.81] 2020-01-10 06:10:36

Малын хулгай одоо ихэсэж байгааг гэнэт мэдэж гэнэ. битгий худлаа ярьж, олон түмнийг төөрөгдүүлээд бай. Та ёс зүйн хариуцлага хүлээж сайдаасаа огцорсон тул танай нам их хуралд хэзээ ч дэвшүүлэхгүй. Харин малын хулгайтай тэмцэх зөвлөлийн гишүүн болоод ажиллах хэрэгтэй.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.