Ноён доллар толгой дээр, ноорхой төгрөг маань улан доор...
-Америк долларын ханш дөрөвхөн жилийн дотор долоо найман зуун төгрөгөөр нэмэгджээ. Энэ эдийн засгийн өсөлт мөн гэж үү?-
Монгол Улсын эдийн засаг гэж том том юм ярихаа больё. Харин иргэд бидэнд анзаарагдахгүй ч ахуй амьдрал дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Цахим хуудсан дээр таван мянган төгрөг, 10 юанийн зураг тавиад “Энэ хоёрын ханш зэрэгцлээ, Эрээн явж хог түүж ирэхээ болих уу даа” гэсэн асуултын тэмдэг матийлгаж орхисныг хараад “Үндэсний валют монгол төгрөг маань ийм чанаргүй цаас болчихсон бил үү” гэж сэтгэлд сэрдхийтэл бодогдож байна. Нээрээ л саяхан даа, хятад оймс мянган төгрөгөнд хэд хэдийг авчихдаг байсан. Одоо нэг байтугай нэлээд цэнхэр Чингистээр оймс авч дийлэхгүй байх. Хамгийн ойрын жишээ гэхэд уушгиа хордуулдаг утаатай “нөхөр” гэхэд сүүлийн гурван жилд үнэ нь бүтэн нугараад ирсэн гээд бод доо. Тэр үед 1650 төгрөгөөр авдаг байсан тамхи одоо дор хаяхад гурван мянган төгрөг болсон байх жишээтэй. Юмны үнэ нүдэнд үл үзэгдэн гоождог элсэн цагны элс шиг савиран цувран нэмэгдэж, ноён валютын ханш чангарах тусам хөөрхий монгол төгрөг дэндүү үнэгүйдэж байна. Хамгийн ойрын жишээ харъя л даа.
Валютын ханшийн өөрчлөлтийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин “Монголбанкнаас зарласан ханш өнөөдрийн байдлаар /2020.01.06/ ам.доллар 2,735 төгрөг байна. Харин юань 392 төгрөгтэй тэнцэж байна. Он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн онд ам.долларын ханш нь 3.4 хувь өссөн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс руу орж байгаа мөнгө нь гарч байгаа мөнгөний урсгалаас их байсан. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцэл 162 сая ам.долларын ашигтай гарлаа. Манай улс руу орж буй мөнгө нь өссөн үзүүлэлттэй байснаар гадаад валютын нөөц нэмэгдэж дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Эдийн засгийн сууриа харвал ханшийн өсөлт үүсэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна. Ханшид нөлөөлдөг хүчин зүйлст эдийн засгийн сууриас гадна иргэдийн хүлээлт зэрэг багтдаг. Өнгөрсөн аравдугаар сард ФАТФ-ын хяналт буюу саарал жагсаалтад орсон болон түүнтэй холбоотой зарим мэдээлэл гарснаар ханш өснө гэсэн таамгийг иргэдийн дунд зарим эрх бүхий этгээдүүд үүсгэсэн нь 2019 оны төгсгөл рүү ханш өсөхөд голлон нөлөөлөв. Өдгөө зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд саарал жагсаалттай холбоотой ямар нэгэн эрсдэл байгаа эсэхийг өөрсдийн үнэлгээний мэдээ, тайландаа дурдаагүй байгаа” гэсэн тодруулгыг “Үндэсний шуудан” сонинд өгсөн нь цагаан дээр хараар тодоос тод дурайж байна.
Тэгвэл “Өдрийн сонин”-ы 2020.01.13-ны дугаарын валютын ханшийн мэдээллийг харъя л даа. Энэ бол гарт таарсан хамгийн ойрын бүдүүн тоймын л жишээ шүү. Монголбанкны 12-ны өдрийн ханшаар ам.доллар 2.738.92, юань 395.12 төгрөгтэй тэнцэх болсон байна. Зургаахан хоногийн зөрүү нэмэгдэл. “Найман шарга”-ын ханшаар ам.доллар 2746 болсон байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бидний хэрэглээнээс монгол төгрөг маань эд эс ширхэг бүхнээрээ холдсоор, ханшийн хувьд хумхийн тоос шиг нүдэнд үл үзэгдэх байдлаар жижгэрч, чанарын хувьд улам “давжаарсаар” буйг л илтгэж байгаа юм. Тэгтэл нөгөө ахлах эдийн засагчийн “ханш нь нэмэгдэхгүй” гээд байсан ноён доллар гуай, юань дүүтэйгээ хэрхэн хуйвалдаж сэм сэмхэн см, метрээр ханшаа өндөрлөснийг 2020.01.15-ны буюу өчигдрийн ханшаар харъя. Монголбанкны ханшаар ам.доллар 2,742.83 (хоёр мянга долоон зуун дөчин хоёр төгрөг наян гурван мөнгө), юань 398.51 (гурван зуун ерэн найман төгрөг тавин найман мөнгө) болсон байх юм. Дээрх гурван жишээг тоо мэддэггүй хүн байсан ч хараад хэд хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг төвөггүй хэлэхээр байгаа.
Одоогоос дөрвөн жилийн өмнөх буюу 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр ам.доллар ямар ханштай байсныг тухайн үед хэвлэлд юу гэж бичиж байснаар хүргэе. “Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2019.42 төгрөгт хүрлээ. Харин арилжааны банкуудад нэг долларыг зарах ханш 2024 төгрөгтэй тэнцэж байна. Ноён долларын ханш оны сүүлээр 2000 төгрөгийг давсан. Тэгвэл он гарсаар сүүлийн нэг сар гаруй хугацаанд долларын ханш ийнхүү төгрөгийн эсрэг хүчээ авч байна. Тодруулбал, оны эхэнд 2003 төгрөгтэй тэнцэж байсан ханш өнөөдөр ийнхүү 16 төгрөгөөр өсчээ. Улсын төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөг байхаар тусгасан. Энэ нь нэг төрлийн хүлээлтийг бий болгосноор долларын ханшийг өсөхөөс нь өмнө худалдан авах хүмүүс нэмэгдсэн гэнэ. Мэдээж нийлүүлэлтээс давсан эрэлт үүсэх үед аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг. Доллар бас нэг төрлийн бүтээгдэхүүн учраас эрэлт нэмэгдэхтэй зэрэгцээд, үнэ нь өсч буй хэрэг. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаашдаа харьцангуй тогтворжих нөхцөл бүрдсэн гэдгийг эдийн засагчид онцолж байна. Төв банкныхны тайлбарлаж буйгаар төв банк өнгөрсөн хугацаанд ханшаар дамжуулан төлбөрийн тэнцлийн хүндрэлийг эерэг тал руу нь өөрчилж чаджээ. Тэр хэрээр цаашдаа ханш дээр огцом хүндрэл бий болох магадлал буурсан гэж байгаа юм.Товчхондоо бол энэ удаагийн ханшийн өөрчлөлт эдийн засгийн улирлын мөчлөгтэй холбоотой эрэлтээс үүдсэн түр зуурын өсөлт аж” гэж бичиж байж дээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө доллар гуай хоёр мянган төгрөгтэй тэнцэсхийгээд л хаданд тэгтлээ гараагүй байж. Ингэж л ноён доллар өдрөөс өдөрт толгой дээр гарч, ноорхой хэдэн бор төгрөг маань жилээс жилд жижгэрсээр байна. Таван мянгатын дэвсгэрт таваг хоолны ч үнэд хүрэхээ байсан нь ноён долларын л огцом зангийн илрэл боллоо.
Валютын ханшийн өөрчлөлтийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин “Монголчууд богино хугацааны валютын ханшийн өөрчлөлтийн нөлөөг хараад төгрөгийн хадгаламжаа долларт шилжүүлж, долларжилтыг нэмэгдүүлэх дүр зураг ажиглагддаг. Гэхдээ ам.долларын хадгаламжийн хувьд жилийн хугацаанд 4-5 хувийн хүүтэй байгаа. Тэгвэл ижил хугацаанд төгрөгийн хадгаламж 11-12 орчим хувийн хүүтэй байна. Тооцоод үзэхэд, түрүүн хэлсэнчлэн 2019 оны туршид ханш 3.4 хувь өссөн байгаа үед ханшийн өөрчлөлтийг тусгасан долларын хадгаламжийн бодит өгөөж нь 8-9 хувь юм. Төгрөгийн хадгаламжийн өгөөж нь 12 хувь буюу долларынхаас 3-4 хувиар илүү байна. Мэдээж үүн дээр инфляцийн тохируулга хийж болох ч Монгол Улсад зөвхөн төгрөгөөр худалдан авалт хийх хуультай учраас долларын инфляци төдийлөн ач холбогдолгүй юм. Иргэд спекуляци хэлбэрээр валютын бодит хэрэгцээ байхгүй үед доллар худалдаж авч, богино хугацаанд эрэлтийг огцом нэмэгдүүлж байгаа нь ханш өсөхөд нөлөөлж байна” гэж авч байгаа юм. Миний санахад, Монголбанкныхан Монголын ард түмнийг өдөр тутам, сар бүр, жил бүхэн ингэж л аргадсан, аргалсан, аргацаасан, гацаасан байдлаар хуурч ирсэн байна. Иргэд бид ч гэж бид, долларын ханш дөрөвхөн жилийн дотор долоо найман зуу, бараг мянган төгрөгөөр нэмэгдсээр байхад л сохор юм шиг хууртаж ирсэн нь юутай гунигтай. Харь валютын ханш нэмэгдэх тусам тэсэн гарах чадваргүй болж буй төгрөг гэдэг үндэсний валют ҮНЭТ цаас биш үнээ алдсан, үнэнээ гээсэн үнэгүй цаас л болсоор байна даа??? Аяа хөөрхий, аврах гарц байдаггүй л юм байх даа, аврах гарцыг хайдаггүй л юм байх даа???
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:25:10
fXeRiX http://pills2sale.com/ levitra nizagara
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:26:25
YZgN8f http://pills2sale.com/ levitra nizagara
hiZ [5.188.210.52] 2020-05-22 19:09:29
http://reyna.userbet.xyz Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах [url=https://gazetavechorka.ru/news/2020/04/13/10-tonn-poddel-noy-vodki-hoteli-prodat-v-chite]Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах[/url] [url=https://habarovsk.podarki-market.ru/catalog/product-221076/?MID=4075&result=reply#message4075]Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах[/url] [url=https://interesnoe.me/source-47/post-964348]Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах[/url] 0cfbf19
зочин [202.126.88.48] 2020-01-19 04:48:47
Реформ хиих цаг нь болсон ханшийг 1100төгрөг гэж зарлаад явах цаг болсон шүү Ерөнхий сайд аа ийм өндөр ханштай үед яаж ажил хийх юм бэ
зочин [202.126.88.48] 2020-01-19 04:45:45
Албан тушаалтнууд амиа хоохойлж ханш өсөөгүй гэж байнга хэлдэг яаж тэгж хэлж чаддаг байнаа хэд дахин өссөн бэ гэдгийг бид мэднэ хэдэн ченж ханшийг тогтоож ирлээ тэд л баяжсан хариуцлага тооцох ёстой байтал тэгсэнгүй
mongol ylna [52.197.127.63] 2020-01-17 08:01:53
mongol ylna
haha [52.197.127.63] 2020-01-17 08:02:30
jinheneesee ylna
Tugrug unasaar bh bno [64.119.19.174] 2020-01-17 06:28:32
Uildverledeggui heregledeg ulsiin mungu unasaar baih bolno
Зочин [139.162.102.105] 2020-01-16 18:09:46
Популист ерөнхийлөгч болон түүний харцаар хөдөлж байгаа МАНАН-2- ын гайг түрүүчээсээ амсаж эхэлж байна.Үүний оронд энэ 700 тэрбум төгрөгөөр ноос ноолуур арьс ширний 10 сайхан үйлдвэр барьчихаад үлдсэн мөнгөөр нь экспортыг дэмжих том төв байгуулаад өгчихсөн бол дор хаяж 30 мянган ажлын байр байр бий болж ахмадуудыг тэтгэврийн зээл авахуулаад прүсс унж давхисан залуучууд өжилтай болж экспорт нэмэгдэж ноён $ буултаа өгч гаарахгүй байлаа.Одоо яана гэхэв ийм л ард түмэн бид өөртэйгээ таарсан хүмүүсийг сонгож насаараа дээрэмдүүлж ,ядруухан амьдрах хувьтай төрж дээ.
Зочин [103.10.21.25] 2020-01-16 13:38:36
Сөнөж мөхөж байгаа улс орны мөнгөн тэмдэгтийн ханш чангарна гэж байхгүй л дээ. Удахгүй 5000 төгрөг болно. Дараа жил гэхэд 10 000 болно.
Зочин [172.58.139.101] 2020-01-16 14:27:56
Ta nar muusain hujaa nar zailaa
Irgen [66.181.161.72] 2020-01-16 13:35:36
Tusuviin aldagdaliig nohoh gej albaar togrogiig sulruuldag. Ene bol shalgarsan arga. Gadnaas orj ireh dollariig iluu ih togrog bolgosnoor tusuviin olon zardal, tsalin tetgemjiig toldog. Ene n ard tumniig huurj baigaa, aldagdaliig ard tumen deer uuruulj, ard tumnii halaasnaas hulgai hiij baigaarai adil zuil
Зочин [150.129.143.208] 2020-01-16 13:19:54
цагаан сараар бэлэгээ болчих.тэтгэвэрийн зээлтэй хүмүүс өөрсдөө өрөө төл хүний төлөө амьдараа юу.улс ороноо бод монгол хүний бэртэгчин амиа боддог хүн муутай зан уу .дамбууруулна шүү
Зочин [66.181.183.40] 2020-01-16 10:34:03
ханш сулраад байгаа 2 хүчин зүйл байна. 1. Монгол банк валютийг нөөцлөх гэж зах зээл дээр эргэлдэж байгаа долларыг хамт аваад байгаагаас болж 1 өсч байна. 2. Поп ерөнхийлөгчийн мэдэгдлээс болж бас хурдан өсч байна. Ер нь одоо бараг хүн болгон л мэддэг болсон шдээ, өр тэглэх мөнгө тараах нь өөрөө эдийн засагт ямар хор нөлөөтэй байдаггийг.
Зочин [202.126.89.39] 2020-01-16 10:29:39
Chamaig uhtel rektlene
Зочин [202.126.89.76] 2020-01-16 10:06:00
Европын Холбооны гишүүн бус Косово, Саяхан тусгаар тогтносон Черногори гм 26 орон Euro € хэрэглээд болоод л байна, манайх шиг замбраагүй ийм улсад санхүүгийн чанга хатуу бодлого хэрэгтэй , Ерөөсөө 2021 оноос АНУ ын Холбооны нөөцтэй сайтар ярилцаж үндэсний мөнгөн тэмдэгтээр USD $ яаралтай шилжих хэрэгтэй, өөр гарц байхгүй болсон байна.,
Зочин [103.57.95.162] 2020-01-16 10:43:02
Системтэй болохыг эрмэлз. Өөр юм байхгүй.
zochin [202.131.234.154] 2020-01-16 09:38:15
Sul mungu uguud zeel tegleed bval burch ix osox bx da
966 [66.181.191.197] 2020-01-16 08:39:20
Энэ бүгд бидний тэнэг сонголт сонгуулиар гарч ирсэн урвагч хулгайчдын балаг энэ байдал улам дордох болно үндсэн хуулийг үндсэнээр өөрчлөх хэрэгтэй ард түмэн нэгдэх хэрэгтэй
Зочин [66.181.161.6] 2020-01-16 08:30:47
ЭНЭ САНГИЙН САЙД ХҮРЭЛЫААТАР БОЛОН САНГИЙН ЯАМНЫХАНЫ ТОЛГОЙ ЭРҮҮЛ ҮҮ? ТӨСВИЙН ХУВААРЬ ГЭЭД НЭГ ЮМ БАТАЛЖЭЭ. ТЭРҮҮГЭЭР БОЛ МОНГОЛ УЛСАД ЁОНГУУЛЬ ДУУСТАЛ НЭГ Ч АЖИЛ ХИЙГ ДЭХГҮЙ. 7-САРД БҮГДИЙГ НЬ 100 ХУВЬ ОЛГОНО ГЭЖЭЭ. ХЭДХЭН ШИНЭ БАРИЛГА Л 1, 4-Р САРД САНХҮҮЖИЛТ АВНА ГЭНЭ. БООЖ ХААЖ БАЙГААД АВЛИГА АВАХ АРГА ОЛСОН УУ?
ard [202.9.46.10] 2020-01-16 08:03:56
Угаасаал хөгжилтэй орны мөнгө хүчтэй хаанч альч оронд очоод солиулж болдог хөгжилгүй нь зөвхөн нэг газарааал эргэлддэг бөлгөөаа монгол бөөн өртэй дээр нь төгрөг нь цаас болход ойрхон 1 доллар 4000 мянга болно гэж их ярьж байнадааа ард түмэн бид яах вэээ
Зочин [103.57.95.162] 2020-01-16 10:44:20
Алтны тухай жаахан бодсонгүй юу.
irgen [66.181.168.8] 2020-01-16 07:56:02
Ханшийг Монгол банк биш засгийн газраас асуух хэрэгтэй Ждийн засаг хөрөнгө оруулалт экспортоо сайн нэмэгдүүлэхгүй бол ханш өсөөд л бна Энэ бол Үасгийн газрын ажил төв банк ийм богино хугацааны хэлбэлзлийг дараахаас өөр арга байхгүй
Зочин [202.55.188.87] 2020-01-16 05:37:39
Үйлдвэрэл хѳгжѳѳгүй нүүдэлчний бүгд найрамдах улсад ѳѳр ямах гайхамшиг тохионо гэж бодоов? Юу ч үйлдвэрлэж чадахгүй байж хэрээс хэтэрсэн хэрэглээгээ хар. Самьсун утас, аплийн нѳүтбүүк, тоёота жип, тэрбумын хауз, браньдын хувцас ч гэх шиг. Энэ бүхнээ агссан монгол хүн шинэ хувцсаар гоёсон сармагчин 2 яг дүйнэ.
Зочин [202.9.46.14] 2020-01-16 07:33:38
юу ч хийж бүтээж чаддаггүй арчаагүй залхуу хойрго хар амиа бодсон монголчуудад гаднаас бэлэн бараа бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэж кармаагаа сэгсэрүүлж суух нь сайхан байдаг биз.
Зочин [202.126.89.47] 2020-01-16 04:34:05
Ийм дампуу улс тун удахгүй өрөө төлж дийлэхгүй хятадын нэг муж болох байлгүй дээ
Songogch [203.91.115.43] 2020-01-16 04:21:36
Manheregt holbogdoj baisanhudalch hulgaich bolobsrolgvi hvniig ner debshvvlehgvigej hvrelsvh medegdsen getel vvrvv ulsyn mvngvvr mvriitei togloj aldsan bas gazaryn naimaa hiisren geh bas tvriin ordond hvn zodoj baihyg bi harsan ene bvgd hereg bishvv
Зочин [182.160.35.227] 2020-01-16 04:04:22
АН-хан долларын том бонд зээлүүд авч хувааж идэж улсын санг хоосолсоны гай одоо үргэлжилж байна шүү дээ. Эхнээсээ Тарвагадорж Сайханбилэг авилгач шүүгч нар нь гадагшаа зугтаад олдохгүй байна.
Иргэн [202.9.46.134] 2020-01-16 04:00:01
ОУВС НААНА БИДЭНД ТУСЛААД БАЙГАА ЮМ ШИГ ЦАРАЙ ГАРГАЧИХААД ЦААГУУРАА ИНГЭЖ УЛС ОРНУУДЫГ АЛДАГ, ТЭДЭНТЭЙ ХАМТРААД ӨНДИЙЖ ӨӨДӨЛСӨН УЛС ГЭЖ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙДАГГҮЙ. ТЭД ЗӨВХӨН ДОЛЛАРЫН ТӨЛӨӨ Л АЖИЛЛАНА. ТЭДНИЙ БУРХАН НЬ ДОЛЛАР
Зочин [43.242.243.34] 2020-01-16 03:23:04
ӨР ТЭГЛЭХ ШИЙДВЭР ГАРСНААС ХОЙШ ДАХИАД ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРЧ БАЙНА
Зочин [150.129.143.208] 2020-01-16 03:11:48
гадны боол боллоо
Зочин [202.9.46.14] 2020-01-16 03:16:42
Манжийн боол байсан үеэс өнөөг хүртэл боолоороо байна. Боол заяатай монгол гэж үнэн юм даа
Зочин [66.181.184.84] 2020-01-16 02:56:21
хулгайч нараа цэвэрлэ. тэгэхэд монгол сэхнэ
Иргэн [203.91.119.42] 2020-01-16 02:34:14
Цагаан сараар хужаа оймс, жимс, чихэр, торго өгч нэг нэгээ доромжлохгүй тэмдэглэе, тэрний оронд 5000 төгөө өгчихөе, давалгаалаарай
Зочин [202.21.108.170] 2020-01-16 02:07:10
ОУВСАнгаас асуу
Зочин [150.129.142.119] 2020-01-16 02:06:00
Төгрөг мйн ханш аа цаашид барьж чадахгүй бол үндэсний мөнгөн тэмдэгтээ даруй өөрчилж USA dollar буюу USD шилжие, бидний хөдөлмөр хөлс хүч амьжиргаа хэдэн жил ингэж муу бодлого муу удирдагчидаас болж хохирох вэ 2012 оноос 2016 онд 1400 байсан доллар 1980 болсон, МАН 2016 онд засаг аваад 1$= 1980 төг байсан бол Өнөөдөр ноён доллар 2751 Төг болж энэ богино хугацаанд 40% ханш нь суларлаа, өдөр бүр өсөж байна юань түүхэндээ анх удаа 400 төг, рубль мөн анх удаа 45 төг хүрлээ, ийм байж таарахгүй биздээ, 1$= 2000 төг шилжүүлж , 2020 эхний хагаст багтаж одлларт шилжие, бүх ард түмний санал асуулга явуулая,
Зочин [182.160.1.24] 2020-01-16 05:33:16
Europd bygd euro gd mongon temdegt heregleed tusgaar baidlaa aldchaagyi l yum bilee
temuujin [202.9.40.16] 2020-01-16 03:39:44
Өөрсдөө тусгаар тогтнолоо устгачихая гэж байгаа юм уу?
Heleh ug duusche [98.253.30.34] 2020-01-16 03:15:00
Ter hansh n lag bgaa oor ornii mongon temdegted shiljinguut bolchihono gej yaaj setgej chadaj bnaa.
Зочин [202.9.40.9] 2020-01-16 01:52:16
ЖДҮ-чид дахиад нэр дэвшинэ хэмээн доромжлохыг сонсов уу? Ийм дорожлолыг тэвчиж чадаж байгаа үхэр монголчууд агуу. АГУУ
temuujin [202.9.40.16] 2020-01-16 01:50:11
Өөрсдөө л элдэв буруу зөрүү амлалт өгөх, эдийн засгийн асуудлыг мөнгө хэвлэж, цалин нэмж шийдэх нь буруу гэдгийг мэдсээр байж 10-20 хийсээр ирсэн шүү дээ.
Зочин [202.9.40.9] 2020-01-16 01:48:53
Энэ уналт бол ард түмнээс хулгайлж байгаа томчуудын ХУЛГАЙ. Нөгөө сонгогчдод тараагаад байгаа эд зүйл, аялуулаад байгаа бөөн бөөн хүмүүсийн мөнгө, тэтгэврийн тэглэлт энэ бүгдийн чинь үр нөлөө!
zochin [202.9.46.140] 2020-01-16 01:43:05
hutsoo
Иргэн [103.57.93.57] 2020-01-16 01:25:03
Импортыг хазаарлах бодлого баримтлах хэрэгтэй байна. Нарийн судалгаа тооцоолол байхгүй ,улс төрчдийн цээжний пангаар яваад байвал сүйрэлд хүрнэ. Мэргэжилийн хүмүүсээ хүндэтгэн дагах , улс төрчдөөс холуур явах нь өлзийтэй.
зочин [208.180.184.130] 2020-01-16 01:17:10
Төр үйлдвэрлэгч иргэн гурвуулаа санаа нийлбэл уул нь шийдэж болох л асуудал санагддаг юм. Төр нь экспортоо дэмжээд иргэд нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд үйлдвэрлэгчид нь сайн ажиллаад байвал ч болохгүй зүйл бишээ.
Зочин [202.9.46.14] 2020-01-16 01:08:15
Ноён америк хүн, ноён хятад хүн хоёр толгой дээр, ноорхой монгол хүн улан доор нь хэвтэнэ.
Ганбаа [202.131.225.197] 2020-01-16 01:06:59
2020 оны сонгуулиар хулгайч луйварчдыг сонгохгүй байж гэмээ нь Монгол сэргэнэ, маш хурднаар дэвжин дээшилнэ.
Зочин [202.9.46.14] 2020-01-16 00:02:23
Үхэр монголчууд монгол төгрөг шигээ үнэгүй амьтад.
Зочин [202.9.40.9] 2020-01-16 01:50:29
Үнэн. Дээрээ хэдэн хулгайч залчихаад
Зочин [14.146.95.175] 2020-01-16 01:16:55
hehe tiim de. Oorsdoo yu ch hiihgui, buteehgui nohoi shig geriin gadaa narlaad hevteed baihaar chin nohoi shig l amidarna baih
Зочин [103.26.193.236] 2020-01-16 00:52:37
Yag zuv