Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр (2020.01.17) Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар өргөмжлөгдөн жуух бичгээ авсанд баяр хүргэж, талархал илэрхийлсэн юм. Эмэгтэй элчин сайд томилогдон ирсэнд баяртай байгаагаа дуулгаж, хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ахиулан, өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Элчин сайдын яамтай идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өөрийн зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.

Элчин сайд Катрин Ивкоф хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд , УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг Монгол-Канадын парламентын харилцааг сайжруулахад идэвх санаачилгатай манлайлж ажилладаг тухай сонсон хэмээн тодотгож, цаашид эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, жендерийн асуудал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бүх талаар хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн 2 дахь зохиол “Шийдэмгий нүүдэл” номын дээжээс Элчин сайд Катрин Ивкофд бэлэглэсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Сэтгэгдэл

ЗОЧИН [103.212.118.13] 2020-01-19 03:36:40

САРАНЧИМЭГ ХЭДС-аас 800 САЯЫГ ШААСАН, МӨН ЖДҮЧИН ГИШҮҮН ГЭСЭН ТОДОТГОЛТОЙ, ТӨРСӨН АХ НЬ ГАЗРЫН НАЙМААНЫ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ №2, 17 ТЭРБУМ ₮ ХАДГАЛАМЖТАЙ ЛУЙВАРЧИН УИХ-ЫН ГИШҮҮН ГЭСЭН ТОДОТГОЛТОЙ ГЭЖ БАЙГАА.

1000 [66.181.161.55] 2020-01-18 01:44:38

УИХ-ын гишууний уургээ сайн биелуулж бусад эмэгтэй гишууддээ улгэрлэж байгаад баяр хургье. Таныг дэмждэг шуу.

Зочин [202.9.46.145] 2020-01-17 12:04:46

орк хужаа гуйлгачинг удахгүй шоронд нь явуулнаа

zochin [103.229.123.22] 2020-01-17 11:29:24

erhem gishvvn tanid amjilt hvsie hiisen zviltei heleh vgtei mundag hvn shvv tanig vrgelj demjdeg shvv ajiliin undur amjilt hvsie .

zochin [103.9.90.53] 2020-01-17 08:54:54

одоогийн их хуралд хувцаслалт биеэ авч соёл гээд зарим эмэгтэй гишүүдэд муу үнэлгээ тавимаар байдаг юм6 Харин ганц гайгүйн энэ САранчимэг гишүүн багаамдаа

Зочин [64.119.16.18] 2020-01-17 08:51:46

Энэ яасан цадаж ханадаггүй шуналын микроп вэ, сан болгоноос шааж байдаг. Дахиад ямар сонгогдож чадах юм биш гээд улайрчихжээ. Тарвага, Миеэ нарын бөгсийг долоогч чинь манай дуу хуурын өлгий нутгийн нэрийг гутааж дуусахгүй нээ.

enhee [202.126.89.28] 2020-01-17 08:27:18

Kanad ruuu mongoloos huuhduudeee oyutan soliltsoogoor ybuulmar bn aaa demjerei gishuuneee

Зочин [202.126.89.193] 2020-01-17 08:26:19

Удмаараа монголын ард түмнийг дээрэмдсэн дээрэмчингүүд

Зочин [202.126.89.28] 2020-01-17 08:22:13

Шийдэмгий нүүдэл номын уншсан дажгүй сайхан ном бнлэээ

Зочин [202.9.46.145] 2020-01-17 12:00:56

иш ,

Зочин [66.181.161.7] 2020-01-17 10:22:49

Номыг нь уншсан бөлгөө. Чи боловсролгүй хүн.

Зочин [202.9.46.145] 2020-01-17 07:39:08

ЖДҮЧИН АВГАЙ, ХУЛГАЙЧАА ХУЛГАЙЧАА

ДУНДГОВЬЧУУД [202.70.34.114] 2020-01-17 07:33:05

НУТГИЙН НЭР ХОЛОСОН ШУНАЛЫН ТУЛАМ МИНЬ, ЧАМАЙГ ЯАЯ ДАА... ЖДҮ-ГЭЭС АВААД ХАНАДАГГҮЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС БАС АВДАГ ЧИНЬ ... НААД ГИШҮҮНЭЭСЭЭ ХУРДАН БУУЖ ХЭРЭГЭЭ ХҮЛЭЭЖ НУТГИЙН НЭРИЙГ ЦЭВЭРЛЭ...........

танай сарлагчимэг [202.9.46.145] 2020-01-17 07:40:25

ждүгээс дүү одончимэгтээ 800 сая хэдс аас нэр бүхий компаниар дамжуулж 200 саяыг тус тус завшсан


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.