Ц.Нямдорж: Н.Номтойбаярыг Халдашгүй байдлын дэд хорооны хуралд оролцуулна

Н.Алтанцэцэг / Улстөр

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцлээ. Ингээд гадаадад томилолттой яваа, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарыг Монголд ирсний дараа дахин хуралдаж, шийдвэрээ гаргахаар болжээ.

УЕП Б.Жаргалсайхан: "Би зөвхөн санал өгсөн. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргаагүй байна. Тиймээс би үндэслэлийг одоо хэлэх боломж алга" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос тодруулахад “Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал нууцын зэрэглэлтэй энэ сарын 15-ны өдөр УИХ-д ирсэн. Өнөөдөр түр хороо гурван гишүүний ирцтэйгээр хуралдлаа. Халдашгүй байдлын хороо таван гишүүний бүрэлдэхүүнтэй. Д.Лүндээжанцан гишүүн УЕП-ын санал ирэхээс өмнө гадаадад томилолтоор явчихсан байсан. Ч.Улаан гишүүн УЕП-ын бичиг ирсний дараа буюу өчигдөр гадаадад томилолтоор явсан. Иймээс Халдашгүй хорооны хурлыг бүрэн бүрэлдэхүүний ирцтэй хийх хэрэгтэй гэж гишүүд үзсэн учраас өнөөдрийн хурал завсарлаж байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан энэ сарын 19 –нд ирнэ. Ч.Улаан гишүүнийг дуудуулж магадгүй. Ингээд ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудал яалт ч үгүй хууль зөрчихөөр боллоо. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Халдашгүй байдлын дэд хорооны хуралд оролцуулна. Түүний хүсэлтээр дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Учир нь УЕП-оос нууцын зэрэглэлтэйгээр асуудлыг оруулж ирсэн” гэв.


Сэтгэгдэл

иргэн [202.179.24.91] 2020-01-19 08:27:40

Нямдорж ЧАДЛАА юу.

Хуйвалдаан [94.194.21.167] 2020-01-17 14:53:48

Хоорондын тохироо л байна шт.гадаад томилолт гэдэг нь зүгээр л жүжиг.ийм болохоор томчуудад хууль пад ч байхгүй.ирээдүй бүрхэг байна даа,улс маань.

Зочин [202.21.108.167] 2020-01-17 12:59:02

НУУЦ гэдэг үгээр их юм хаах юмдаа луйварчид

зочин [202.179.25.117] 2020-01-17 12:33:31

Номтойбаярыг авч үлдээ Нямкаа

Зочин [202.179.31.102] 2020-01-17 09:47:53

Ийм балай дураараа хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг галзуу солио юмнууд баыгаа цагт яаж өөдлөх юм бэ

Зочин [92.38.148.62] 2020-01-17 09:14:03

Olnii ug ortoi gej dandaa muu yumand ner holbogddog odoo neg hergee hariuitslagaa huleeh tsag bolson bh oo

Зочин [66.181.178.131] 2020-01-17 08:25:47

УИХ гишүүдийнийн гадаад томилолт гэж юу байдагюм Тэдний ажил бол хууль санаачилах ,хууль батлах .сонгогчидтойгоо уулзаж тэднээ сонсох..Он гарснаас хойш чуулган дөнгөж 39 хүнтэй хуралдаж 20 гариухан хүний саналаар чухал чухал хууль баталж арай дэндэж байна шүү.

ЗОЧИН [49.0.135.63] 2020-01-17 07:56:00

НОМТОЙБАЯР ИХ ТОМ БАЙНА АА. ААГТАЙ ХОНШООРТОЙ ЗАЛУУГИЙН ГАРТ НЭГ Л ӨДӨР ЧАД БОЛСОН ДУУЛДАХ ВИЙ ДЭЭ. ГАДУУР ЭВГҮЙ ЗАЛУУС ИХ БОЛСОН БАЙНА ЛЭЭ ШҮҮ.

ДӨРВӨДҮҮД [202.70.34.114] 2020-01-17 07:41:25

НЯМДОРЖ ЧИ ДӨРВӨД ДАЛАЙ ХАНЫ ДҮРЭМИЙГ ЗӨРЧСӨН ТУЛ УВСЫН ХОНХОРТ БҮҮ ИР....

Зочин [202.9.40.86] 2020-01-17 08:53:06

Энэ удаа хууль зөрчихөөр боллоо гэнээ . Ийм юм байдаг юмуу? Яасан том хүн бэ? Яана даа улс , эх орон минь, үр хүүхдүүдиййн ирээдүй минь.

zochin [202.55.188.37] 2020-01-17 07:37:47

Nomtoibayr ch yah ve. Nomtoibayriig zodson zandalchin Hurtsiin zadarsan huu Taivang yagaad barivchlahgui baina ve. Hurts ni Tsaash ni yrih uu gej shilee shurguuhuur ni aigaad baigaa ym uu. Petroviisiin Oyungerel hulgaichiin ohin Shine zaya gegch gichii tursun udruu temdeglej altsaganaj baigaad zodoon uusgesen ym gesen. Ter gichii etseg ehiinhee hulgailsan mungun deer tarvalzaj baigaagaa gaihuulah gesen ym baih daa.

зочин [103.57.95.98] 2020-01-17 07:13:51

Гадаадад томилолтоор явж ямар ажил хийдэг өгөр толгойлсон хүүрнүүд вэ?

Зочин [119.40.98.177] 2020-01-17 07:05:04

MARZAN HUULICH YUMAA YALT CH GUI HUULI ZORCHINO GENEE 5 HUNII 3 BUYU 60 HUVIIN IRTSTEI BHAD HURAL HUCHIN TOGOLDOR BISHUU

зочин [103.26.193.180] 2020-01-17 07:04:37

Үлгэр яриад 2 хоножээ. Улаан байсан байна. Номтойбаярыг авчирна гэвэл хавар болно. Зодоо хийсэн байна согтуу байжээ. УИХ-ын гишүүн ингэж байхад нөгөө ес зүйн хороо хаачсан юм. Элдэв шалтгаар хууль зөрчиж болдог юм байна гэсэн месецийг бусад олон түмэнд өгч байна. Дуудан ирүүлэх бүрэн эрх их хуралд байж л таараа. Шудрага ёс яригч нар нэг иймэрхүү болж дээ. Хайран нэр хүнд,хүчгүй төр. гэлтэй.

Зочин [122.201.31.226] 2020-01-17 07:02:41

НЭг гишуун гадаадад авахад торийн машин зогсдог , тэгэхдээ бур УХ - ийг зорчиж зогсдог .... хуулийн сайд : - " ... хуулийг яалт ч угуй зорчлоо " гэж зарлажээ


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.