Казино тоглосон хэргээр ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нарыг ажлаас нь халж байв

Л.Батцэнгэл / Улстөр

2019 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж “Төрийн албан хаагчийг ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд шууд ажлаас нь чөлөөлж байх хуулийн заалтыг нэмж оруулах шаардлага бий болсон” гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолж байсан.

Учир нь УИХ, Засгийн газар, төрийн өндөр албан тушаал хашдаг эрхэмүүд дотоод томилолтоор явахдаа болон гадаадад айлчлах үеэрээ мөрийтэй тоглоом тоглож ёс зүйн алдаа гаргаж байгааг онцлон нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ салбар яамдад хүргүүлж байв.

Үүний тод жишээнд ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь холбогдох баримтуудаар тогтоогдсон. Мөн “МИАТ” ХХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нь холбогдох баримтаар нотлогдож байгаа тул ажлаас чөлөөлөх хүсэлтийг Засгийн газраас гаргаж байв. Тэрчлэн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчилж, ёс зүй алдагдсан тохиолдолд шууд ажлаас чөлөөлөх хуулийн заалт нэмж оруулах, төрийн албан хаагчид цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох нь зүйтэй гэж байсан нь хар дээрээ цагаанаар бичээтэй хэвээр байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Австрали улын Сидней хотод казино тоглосон нь “Бүлгийн дарга бүдүүн зүрх гаргаж бүдүүлэг авирлалаа” гэх дуулианыг нийгэмд тарьж эхлээд байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:27

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:27

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:32:29

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:32:28

Зочин [119.40.98.177] 2020-01-21 04:23:09

ЁБатэрдэнэ юу ч болоогүй ажилаа хийгээд байж байна гээд байхад мэдээ бэлдэхдээ анхаараад үзчихээчээ

зочин [139.5.216.22] 2020-01-21 03:48:24

Ё.Батэрдэний албан тушаал нь бусдад хэрэгтэй байхгүй юу.түүнээс биш тэр чинь монголд бараг ганцхан мэргэжлийн гаальчин

Казино [202.55.191.205] 2020-01-21 02:18:48

Казино Ё.Бат-Эрдэнэ намайг халж чадахгүй гээд пээдийгээд ажлаа хийгээд явж байгаа шүү дээ.

Zochin [83.28.233.74] 2020-01-20 17:48:49

Bastartsogt toriin alband yamarch hamaagui hun,

Зочин [66.181.161.67] 2020-01-20 12:35:11

ajlaa hiij bna lee ..huuli togloom bolson kkk

Зочин [64.119.16.18] 2020-01-20 04:56:00

То биш нэгд. Хоёрт ЗГ-ын шийд УИХ-ыг захирдаггүй, падлий ч үгүй. Сумын даргын захирамжаар аймгийн дарга ажлаа өгөх үү?

Зочин [103.111.68.3] 2020-01-20 04:13:55

ХУДЛАА ШААГААД Л... ТЭР МИАТ-ын БААТАРЦОГТ БИЛҮҮ, ТЭР ЧИНЬ ХЭВЭЭРЭЭ ТОГЛООД Л БАЙЖ Л БАЙГАА..


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.