Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав

Л.Батцэнгэл / Улстөр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки-г Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэн хүлээн авч уулзжээ. Сайд Д.Цогтбаатар Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг онцлоод хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, ялангуяа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтэд анхаарч, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахын чухлыг тэмдэглэж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, нэн ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтыг тэлэх, түүний дотор Япон дахь Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрээр мөн 2022 онд тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв хэмээн ГХЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.24.181] 2020-01-21 11:09:15

Ийм түншлэл гэж юу байхав. Японы программ хангамжийг нэвтрүүлэх монгол талд тухайн программын үндсэн хэрэглээний үзүүлэлтийг өгөхгүй гэж эдийн засгийн түншлэлийн гэрээнд бичсэн байх юм. Тэгсэн хэрнээ монголын хивсийг японд зарах болохоор ганц утас хятадаас авсан байна гээд татвар тавьдаг. Монголын гадаад харилцааны яам, засгийн газар, цаашлаад улс төрчид дэндүү мухар бодолтой улсаа бодоогүй гэрээ байгуулсан. Үүнийгээ ахиж цэгцэл. Японы найдваргүй программ хангамжийг авсан хойно хохирох уу эсвэл болих уу.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.